Сонгууль дууслаа. Улстөрчдийн яс амарч, улсад татвар төлөгчдийн бүсээ чангалах өдрүүд эхэлж байна даа. Саяхан л өдөр шөнөгүй зам засаж, гудамж талбайд хонохоос холгүй бөөн бөөнөөрөө цугларч явсан дарга нар сонгуулийн маргаашнаас хамраа ч цухуйлгахаа больж, бараа сураг нь тасарлаа.
Мөнөөх гялгар цалгар гоё самбарууд буухтай зэрэгцээд бүүдгэр хотын саарал төрх ил болж эхлэв. Хөдөөгийн иргэдийн хашаанд нь очиж, мал маллаж, ногоо тарих нь холгүй холхилдож байсан том жийптэй торгон дээлтэй дарга нар дулаан байрандаа тухлаад сураг алдарлаа. Хотын өнгө төрхийг сайжруулж, стандарттай болгох гээд зүтгүүлж эхэлсэн гэх хотын томчуудын санаачилж эхлүүлсэн мөнөөх гоё бродюрууд гудамжаар нэг хөглөрч эхлэсэн нь ч нууц биш.
Ингээд л өнгөрсөн зургадугаар сараас хойш торгонд умбаж, тосонд хөлбөрөхөөс наагуур хөвөлзөж байсан монголчууд хөрсөн дээрээ бууж, жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулах нь тэр. Улс даяараа дараагийн дөрвөн жил болтол өвдөх, үхэх эрхгүй зүтгэх хатуухан өдрүүд эхэлж байгаа гэсэн үг юм.

Сонгууль дуусахтай зэрэгцээд л эрх баригч намынхнаас “Торгоно, цагдана, хориглоно, шийтгэнэ” гэдэг үгс гамгүй гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нүүр дүүрэн заларч, хөмсөгөө атируулсан шинэхэн дарга нар хатуухан шийдвэрүүдээ ээлж дараалан зарлах болов. Сонгуулийн солиотой амлалтуудад мансуурч, манарч явсан монголчуудын бодит үнэн ийм л юм.
Өчигдөрхөн гэхэд л нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Эл ажлыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, торгуулиа төлөөгүй болон оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй" гэх шийдвэрээ танилцуулж, угсаруулаад “Импортоор орж ирсэн авто машинд арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй” гэх мэдэгдэл хийлээ. Тун удахгүй цахилгааны дулааны үнийг нэмнэ. Цаашлаад цалин хөлсний доод хэмжээг нэмнэ гэх. Том зургаар нь харвал хөл дээрээ өндийж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид, жижиг аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлахад хүрч мэдэх эзмэг үе хаяанд ирж байна.
Эдийн засаг сайнгүй, төсөв, мөнгөний бодлого алдагдсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, валютын ханш өдрөөс өдөрт өсөж буй гээд ард иргэдийн амьдралд халтай, ядуурал улам бүр нэмэгдэх нөхцөл байдал руу монголчууд зугуухан орж байна.
Мэдээж сонгуулийн өмнө төсвөө тэлж, дансаа улайстал зүтгэсэн Монгол Улсын эдийн засаг улаан гэрлээ анивчуулж, амь тариа нэхэж байгаа. Хэдийгээр 2024 оны II улиралд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувь болж өссөн гэх үзүүлттэй байгаа ч оны дараагаас саарах эрсдэлтэй байна гэдгийг эдийн засагчид мэргэжлийн байгууллагууд сануулж буй. Цаашлаа ирэх оны төсийг УИХ-аар хэлэлцүүлж эхлэхтэй зэрэгцээд ирэх жилүүдэд эдийн засгийн том асуудлуудтай нүүр тулах нь гарцаагүй болов. Дансандаа “сохор зоосгүй” шахам Монгол Улс түүхэнд байгаагүй том төсөв оруулж ирсэн нь татвар төлөгчдөд дарамт болох нь гарцаагүй. Угтаа бол улсын төсвийг бүрдүүлэхийн тулд татвар хураамжаа нэмэх нь цаг хугацааны асуудал болж үлдэнэ гэсэн үг.
.jpg)
Мууг зөгнөж байгаа юм биш ээ. Гэхдээ “Улаанбаатар хотыг утаанаас салгаж, түгжрэлээс ангижруулна” гэх мөнөөх улиг болсон амлалт дараагийн дөрвөн жил дахиад л үргэлжилж, улсаараа усан шалбааг, эвдэрхий замаар туучих, эдийн засгийн хэмнэлтэд шилжиж, талхаа таллаж авдаг хатуухан өдрүүд ирэх дөрвөн жилд үргэлжлэх нь гарцаагүй болно. Уг нь бол эрх баригчдын амлалтаар өнөөдөр нийслэлчүүд дүүжин тээврээр дүүлж, утаанаасаа салчихсан, түгжрэлгүй хотоор сэлгүүцэж байх байлаа. Гэвч сонгуулийг сурталдах солиотой өдрүүд дуусчихсан. Тиймээс нийслэлчүүд, нийт монголчууд бодит үнэнтэйгээ нүүр тулж, бүсээ чангалах өрдүүд эхэлж байна.
Эцэст нь сонгуулийн өмнө мөрөөдлийн амлалтаараа бялууруулж байсан намынхан Төрийн ордонд төвхнөж, ард түмэнд гудамжинд үлдэх цаг ирлээ. Дараагийн сонгууль болтол даанч хол байна даа.
| АМЛАЛТААР БЯЛУУРУУЛАГЧ НАМЫНХАН ОРДОНД СУУЖ АРД ТҮМЭН ГУДАМЖИНДАА ҮЛДЭХ ЦАГ |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |