ДОХ-ын халдвар авсан иргэн Цэргийн төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ноцтой нь, талийгаачийг ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй архины хордлогын эмчилгээ хийж, бөөрний диализ аппарат залгаж, задлан шинжилгээ хийсэн байж болзошгүй гэнэ. Энэ хэрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригдаж, ихэд нууцалж байгаа бололтой.
Ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад “Манай хүн эдгэшгүй хүнд өвчтэй. Сүүлийн өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Биеийн байдал нь муудаад байна” хэмээн дуудлага өгч, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хүргэгджээ. Ингээд Цэргийн төв эмнэлгийн эмч нар хордлогын эсрэг эмчилгээ хийж, бөөрний дутагдал гэсэн онош тогтоосон гэнэ. Ийм ноцтой хэрэг гарч, олон хүнийг эрсдэлд оруулсан байж болзошгүй байна.
Талийгаачаас цусны дэлгэрэнгүй шинжилгээ авсан ч ДОХ-ын эсрэг шинжилгээ аваагүй. Учир нь, талийгаачийн ар гэрээс ч халдвартай гэдгийг нь хэлээгүй учраас эмнэлгийнхэн хайхрамжгүй хандсан байж болзошгүй. Ингээд халдварт өвчтэй гэдгийг нь мэдэлгүй бөөрний тасагт шилжүүлж, диализ аппаратад оруулж, цус сэлбэж эхэлсэн гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Талийгаачид бөөрний аппаратад залгаж, эмчилгээ хийсэн. ДОХ-ын халдвар бэлгийн зам болон цусаар дамжина. ДОХ-той хүний цусыг сэлбэсэн аппаратаараа бөөрний өвчтэй хүмүүст эмчилгээ хийсэн болж таарна. Талийгаачийн хэрэглэсэн аппаратыг дамжуулж хэрэглэсэн иргэд халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм билээ. Иргэдээс нарийн шинжилгээ авч, эмнэлгийн хяналтад байлгаж байгаа гэсэн. Талийгаачийн орсон бөөрний диализ аппаратад хэчнээн хүн орсон нь тодорхойгүй. Энэ бол маш ноцтой асуудал” гэв.
Цэргийн төв эмнэлгийн Бөөр судлалын тасаг нь гемодиализын гурван аппаратаар бөөр орлуулах эмчилгээг хийдэг аж. Үүнийх нь нэг байжээ.
Бүр ноцтой нь, талийгаачид задлан шинжилгээ хийжээ. ДОХ-ын халдвартай гэдгийг нь мэдэлгүй задлан шинжилгээ хийсэн эмч нар ч халдвар авсан байж болзошгүй гэнэ.
Хамгийн анх 1992 онд Монгол Улсад ДОХ-той хүний тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн оны байдлаар 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс нь 63 нь нас бараад байгаа юм. Мөн нас барсан 63 хүний 35 нь ДОХ-ын шалтгаантай байгаа аж.
Хэрэв Цэргийн төв эмнэлгийн Бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэд, талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмч нараас халдвар илэрвэл Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой асуудал болно. Иймээс бид холбогдох албаныхнаас дараах мэдээллийг авлаа.
-ХӨСҮТ-ийн дарга Ж.Байгалмаа: ДОХ-ын халдвартай бүх өвчтөн манай эмнэлэгт бүртгэлтэй, хяналтад байдаг. Эм тариа, эмчилгээгээ хийлгэдэг. Гэхдээ Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай хүн нас барсан гэдэг мэдээллийг надад өгөөгүй байна. ДОХ-той хүмүүс бусад эрхтэн нь өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авна. Өөрийн харьяа дүүрэг, хувийн, хувьсгалын бүх эмнэлэгт үзүүлэх эрхтэй. Гэхдээ тухайн өвчтөн нь үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн байгууллагад “Би ДОХ-ын халдвартай” гэдгээ хэлэх ёстой. Мэс засалд орох зэрэг үйлчилгээ авахаар бол манай эмнэлгээс баг гарч, тусламж үзүүлдэг. Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны тодруулах нь зүйтэй.
-ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам: Би ажлаа хүлээлгэж өгсөн учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямар шалтгааны улмаас ингэж байгааг мэдэхгүй, ямартай ч чөлөөлөх тушаал гарсан байна. Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай хүн барсныг мэдэхгүй.
-Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од: Манай эмнэлэг гемодиализын гурван аппаратаар бөөр орлуулах эмчилгээг хийдэг. Гэхдээ одоогийн байдлаар хоёр нь эвдэрч, нэгээр нь эмчилгээ хийж байгаа. Манай эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсан хүн байхгүй. Гемодиализын аппаратад орж байгаа иргэдэд нэг удаагийн хэрэглүүр хэрэглэдэг. Гэхдээ би энэ талаар тодруулж байгаа хэлье.
Албаныхны тайлбарлаж буйгаар “ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт нас бараагүй” гэнэ. Нас барах нь бүү хэл эмнэлэгт хүргэгдэж ирээгүй, бөөрний аппаратад ороогүй хэмээн ихэд нууцалж байлаа.
Харин бид энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Т.Мөнхсайхан “Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь үнэн юм байна лээ. Би энэ асуудлаар холбогдох хүмүүсээс нь тодруулсан. Харин зохих журмын дагуу шаардлагатай арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Ном, журмынх нь дагуу эмчилгээ хийсэн гэсэн үг. Хэрэв ДОХ-ын халдвартай гэдгийг нь мэдээгүй, олон хүнийг эрсдэлд оруулсан байвал зохих журмын дагуу арга хэмжээ авна. Бид шаардлагатай бол шалгалтын ажиллагаа явуулна” гэлээ.
Ямартай ч Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсныг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байгаа аж. Харин олон иргэний эрүүл мэндэд эрсдэл учруулсан эсэхийг шалгаж үзнэ гэнэ.
Үргэлжлэл бий.
| SOS: ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН БӨӨРНИЙ ДИАЛИЗЫН АППАРАТАД ОРООД НАС БАРСАН ИРГЭН ДОХ-ТОЙ БАЙЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |