• Өнөөдөр 2025-03-31

ТАЛИЙГААЧ Л.ПҮРЭВСҮРЭНГИЙН АР ГЭР: Халуун хэвлийдээ тээж хүн болгосон хүүгийнхээ алтан шарилыг Эверестийн цаст оргилд үлдээгээд ирэх ямар хэцүү байсан гэж санана

2025-03-22,   55197

 


            Дөрвөн сарын өмнө.

            -Эгч ээ, би ямар ч эх хүнээс гарахааргүй хатуу сэтгэл гаргачихлаа шүү дээ.

-Яасан бэ, миний дүү.

-“Та хүүгийнхээ шарилыг эх орон руугаа аваад явах уу, энд нь үлдээх үү” гэж асуухад нь би “Уулын хүн ууландаа үлдэг дээ. Хүү минь өөр өөрийгөө энд авчирч өргөсөн. Бид жил болгон хүүгээ эргэж ирнэ ээ” гэж хэлээд, цаст уулын цагаан оргилд хүүгээ үлдээх ямар хэцүү байсан гэж санана. Ийм хатуу, харгис шийдвэр гаргах...

         Энэ бол дэлхийн дээвэр Эверестэд осолдсон уулчин Лхагважавын Пүрэвсүрэн агсны ээж Ч.Гантуяагийн эгч Ч.Түмэндэмбэрэлдээ хэлсэн үг. Дөрвөн сарын өмнө түүний ээж “Миний хүү нэг ч өдөр ээжийгээ зовоож байгаагүй шүү дээ. Хүүтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамжаа нэхээд, сэтгэлээ үймрүүлээд ч хүүгийнхээ хар бараан дурсамжийг олохгүй нь. Халуун хэвлийдээ тээж хүн болгосон хүүгээ алдчихлаа. Өтөл нас хүртлээ хүүтэйгээ хамт байна гэж итгэдэг байлаа. Ингээд яваад өгөх юм гэж үү, ингээд явчихсан гэж үү” гээд асгартлаа уйлж байсан үеийг нь эгч нь ярьж, одоо ч хямарч сууна. Нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпа тусламжгүйгээр Эверестэд авирсан Монголын хоёр уулчны нэг Л.Пүрэвсүрэн агсны ар гэрийнхэнтэй уулзахаар удаан хүлээсний эцэст ээжийнх нь төрсөн эгч Ч.Түмэндэмбэрэлтэй уулзаж, ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Тэд хүүдээ зориулж “Дээдсийн зарлигтай тэнгэрлэг хөвгүүд” хэмээх номон суварга бүтээжээ.

31 жилийн өмнө.

       Пүүжээ айлын том хүү. Аав, ээж нь 1993 онд Увс аймгийн Улаангом суманд өрх тусгаарлаж, гурван хүүхэдтэй болсны ууган хүү нь тэр. Найман намрын дараа тэр нутгаасаа аав, ээжтэйгээ хамт гарсан. Ээжийнх нь дүү оюутан болж, хүнсний ногоо худалдах, тариалах ажилд гаршсан учир ах, дүүгээ Улаанбаатарт “татаж”, Пүүжээ хамт ирсэн хэрэг л дээ. Сүрлэг хархираан дундаас нийслэлд суурьшсан бор хүүгийн хүүхэд нас бусдын адил өнгөрсөн. Аав, ээждээ туслах, ахыгаа дагаж ажил хийх, хоёр дүүгээ харах гээд тоглох ч завгүй шахам. Тэр Улаанбаатар хотод “Шавь” цогцолбор сургуульд суралцаж, дараа нь ШУТИС-ийг авто замын зам гүүрний барилгын инженер мэргэжлээр дүүргэсэн юм байна лээ. Түүнийг дунд сургуулийн сурагч болоход нь аав, ээж нь Төв аймагт хүнсний ногоо тарьдаг болсон. Түүнээс хойш тэр өнгөрсөн дөрөвдүгээр сарыг хүртэл “Барс” захад наймаачин хийжээ. Аав, ээж, ах, дүүгийнхээ тарьсан ногоог худалдах, хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийх, гадаадад мэргэжил дээшлүүлэх, уулын спортын тамирчин болох гээд бүгдийг нь тэр амжуулжээ. Түүний Эверестэд хүрэх хүртэлх амьдралынх нь товч намтар энэ.

2014 он.

         Пүүжээ уулын спортоор хичээллэж эхэллээ. 16 настай хүү спортын явган аялал сонирхож, 21 насандаа уулсын оргил руу тэмүүлдэг, тэнд хүрэхийн тулд тэнхээгээ тасартал тэмцдэг, тэгээд магнайгаа хагартал баярладаг уулчин болжээ. Аав, ээж нь ч зөвшөөрсөн, өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөг нь олгосон. Тэр Алтай таван богдын Хүйтний оргил, Сутай хайрхан, Их богд, Цамбагарав, Асралт гээд Монголын мөнх цастай уулсын оргилд хүрсэн. Дараа нь, Эльбрусын 5642 метрийн өндөрт, Лобучегийн 6119 метр зүүн оргилд нөхөдтэйгөө хамт мөрөө үлдээснээр түүний буцалж тэмүүлсэн өдрүүдэд, уулсын оргил, сүрлэг хайрхан руу зүтгэсэн зүтгэл, тэр дундаас мэдрэх баяр, жаргал нь гэрч болон үлджээ. Энэ хооронд тэр эхнэртэйгээ танилцаж, хөөрхөн хүүтэй болсон. Өнөөх жаахан хүү аав болсон гэсэн үг. Хүү нь одоо гурван настай, гэргий нь мөн л уулын спортоор хичээллэдэг ажээ. Тэдний сонирхол нэг, зорилго ч нэг болсон нь энэ.

2024 он.

        Тэр найзтайгаа, ахтайгаа хамт уулсын хаан Эверестийн оргилд мөрөө үлдээх, мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэл ажилдаа орлоо. Өмнө нь амралт, чөлөөт цагаараа алхалтаа хийж, уулын спортын мэргэжлийн тамирчин болж, спортын мастерын болзлоо хангасан учир аав, ээж нь түүнийг “хориглоогүй”. Өнөөдөр яваад, маргааш хүрээд ирдэг учраас тэгж л бодсон. Эверестэд яваад эргээд ирнэ гэдэгт нь итгэж л байсан. Эверестэд хүчилтөрөгчгүйгээр авирах тэдний мөрөөдөл ердөө дөрвөн сарын өмнө биелсэн. Жилийн өмнөөс бэлтгэлээ эрчимтэй базааж, багийн ажиллагаандаа орсон. Тэр “3үг чиг” явган аялагчдын клубийг үүсгэн байгуулж, уулчин Ц.Өсөхбаяр агсны “Хүннү” уулын алхалтын клубийн харьяанд бэлтгэл сургуулилалтаа хийдэг байжээ. Тэгээд хамтдаа уулчдын мөрөөдөл рүү мөрөө гаргахаар зориг шулуудсан нь энэ.  

Онгоцны буудал.

      Монголын гурван уулчин нисэхээр болов. Өдөр нь товлогдож, ах, дүү, аав, ээжээрээ үдүүлээд тэд Эверестийг зорилоо. Харин Пүүжээ аав, ээж, ах, дүүгийнхээ хэнийг нь ч онгоцны буудалд аваачаагүй. Эхнэр, энхрий жаахан хүү нь, үеийнх нь ганц, хоёр үеэл нь, найзууд нь, мэргэжил, хобби нэг клубийнх нь тамирчид л түүнийг үдэж өгсөн байна лээ. Аав, ээж, ах, дүүдээ тэр “Намайг битгий гаргаж өгөөрэй. Харин зургадугаар сарын 3-нд ирэхэд минь тосож аваарай” гэж хэлсэн байгаа юм. Ингээд тэдэнтэйгээ уулзаж ч амжилгүй эндээс ниссэн. “Буцаад ирэхгүй байх вий” гэх айдас түүнд хумхын төдий ч байгаагүй нь эндээс харагдана.

2024 оны дөрөвдүгээр сар.

        Тэдний алхалт эхэлсэн. Бөөн баяр, мөрөөдлөөрөө оч хийсэн гэрэлт өдрүүд эхэллээ. Айдсаа ардаа үлдээгээд тэд тэнд хэдийнэ оччихсон байгаа нь энэ. Тэр гурваас гадна долоон хүнтэй алхалтын баг гурван хоногийн алхалтаа эхлүүлж, Эверестийн үндсэн отогт очихоор төлөвлөжээ. Тэнд хүрэхээсээ өмнө Гимилайн нурууны Лобучегийн өндөртэй зүүн оргилд ч мөн гарчээ. Лобучегийн оргил тэдэнд өндөрт дасах, туршлага болж үлдсэн гэдэг нь баараггүй. Тэр эхнэр рүүгээ ингэж ярьсан байдаг юм байна лээ. “Миний бие давгүй байна. Хоёр ч удаа өндрийн дайралт хийгээд 6000 метрийн өндөрт хүрээд байна. Тэгэхээр бид төлөвлөсөн хугацаанаасаа ч өмнө буугаад ирэх юм шиг байна. Би шал дэмий зургадугаар сарын 3-ны буцах тасалбар захиалжээ. Зургадугаар сарын 1-нд очоод, та хоёртойгоо хамт баярлана аа” гээд их л сэтгэл өндөр, хөөрч утсаар ярьсан гэсэн.

2024 оны тавдугаар сар.

         Улаанбаатараас Улаангом руу алхахтай адил биш. Хадан хясаан дундуур уулсын оргил руу тэмүүлж байгаа. Ширхэг чулууг нь унагахад нурж мэдэх, нэг алхмын цаана ангал угтах бэрх замаар тэд алхалтаа үргэлжлүүлсэн. Үндсэн отгоосоо гараад, мөсөн голоор дээш өгссөн юм байна лээ. Тэгээд Эверестийн нэгдүгээр отогт нойр аваад, дараа нь хоёрдугаар отогт хүрсэн байдаг. Хамт алхаж, хажуунаас нь хараагүй учраас ямар замаар явсныг нь төсөөлж хэлэхэд ч хэцүү санагдана. Эверестийн гуравдугаар отог руу очихын тулд тэд хол зам туулсан, ямартай ч. Хамт явсан залуугийнх нь бие чилээрхэж, Пүүжээ хань болж явсан байдаг юм билээ. Харин Өсөхөө уулчин түрүүлж алхаад, тэднийг гуравдугаар отогт хүлээж байжээ.

        Пүүжээ хамгийн сүүлчийн удаа найздаа хоол хийж өгсөн. Монголоос авч явсан хүнсээрээ хоол хийгээд, майхныхаа урд сууж байгаа төрхийг нь одоо ч мартаж чаддаггүй юм хэмээн найз нь дурссан. Заримдаа ч “Энэ үед л буугаад ирэхгүй дээ. Ингээд л цаашаа явахгүй байх нь яав даа” гээд харамсдаг. Заримдаа ч хатуу тавилантай эвлэрэхээс өөр гарцгүй болох юм" хэмээсэн. Тэгээд 7400 метрийн өндрөөс найзыгаа буулгаад, Өсөхөө уулчинтай хамт оргил руу алхсан байдаг юм билээ. Найзынх нь нүд өвдөөд, яаж ч чадахгүй буусан гэдэг. Миний хүү мөрөөдөлдөө хүрэхээр цаашаа алхсан...

2024 оны тавдугаар сар 13.

       10 цагийн алхалт. Тэд найзаасаа салаад дөрөвдүгээр отогт хүрчээ. Тэрнээс хойш хэнтэй ч холбогдоогүй. Харин Эверестийг зорьж явсан уулчид мэдээлэл өгч, тэднийг хүчилтөрөгчийн аппаратаа зүүгээд, ядралтгүй дээшээ алхаж байсан, дараа нь бууж байсан гэж хэлсэн байдаг юм билээ. Ингээд гар утасны баримтаар 11:57 цагт тэд Эверестийн оргилд гарч, Монгол Улсын далбаагаа мандуулсан байдаг. "Анхдагч байх, алдах нэрний төлөө миний хүү алхаагүй юм шүү. Түүх бүтээсэн, түүндээ хүрсэн. Зөвхөн мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн" хэмээх ээжийнх нь үг.

Алга болсон мэдээ ирлээ.

      Ар гэрийнхэн рүү нь холбоо тасарсан мэдээ ирсэн. Бүгд л айсан, сандарсан, бүх л аргаараа залбирч, сүүгээ өргөөд сууцгаасан. Чадах бүгдээ хийж, мод хүртэл тарьж, буян дуудсан даа. Анхандаа амьд байгаа, аль нэг уулын ёроолд, хавцлын хонгилд, хадан хясааны дор нуугдаж байгаа, тийм амархан үхэх хүүхэд биш гэж итгэсэн. Энийг нь олон  мэргэн бөө, лам, төлөгч баталж байлаа. Сүүлдээ ч найдваргүй боллоо шүү гэж... Ээж нь ч, эхнэр нь ч “Энэ жилдээ өнж дөө” гэсэн бол үгнээс зөрж явахгүй байсан гэж их харамсаж, халагласан гээч. Дүү, аав хоёр нь алга болсноос нь хойш хоёр хоногийн дараа араас нь ниссэн. Ар гэрийнхнийг нь дуудуулдаг юм байна лээ. Тэд нэг нэгэндээ хань болж, итгэл тээгээд явсан нь энэ.

        Ц.Өсөхбаяр уулчны цогцсыг оллоо. Ээжийнх нь ухаан санаа орж, гараад, жаахан хүү нь “Аав хэзээ ирэх юм бэ. Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ. Аав яагаад зурагтаар гараад байгаа юм бэ” гээд л. Эхнэр нь байж суух газраа олж ядаад, ах, дүү нь багтарч унах нь холгүй байсан өдрүүд ямар хэцүү байсан гэж санана. Миний хүүг олохгүй, хайгаад л байсан, хайгаад л байсан. Итгэл ерөөсөө тасраагүй, хүлээгээд сууж байгаа үрдээ, ээждээ, гэргийдээ хүрээд ирнэ гэж мөн ч их итгэсэн. Мөн ч их хүлээсэн.

Цогцсыг нь оллоо.

        Эцэст нь, зураг таниулахаар ирүүлсэн. Хүүгийн минь зургийг дээрээс нь сансраас авсан байсан. Хадан хясаа руу түрүүгээ хараад уначихсан байсан даа. Зөвхөн гутал, гадуур хувцасаар нь л таньж байгаа юм. Хоёрхон сарын хүлээлт нь хожим үүрд ирэхгүй харуусал болчихно гэж хэн санах билээ. Хүүгийнхээ төлөө мод тарьж, сүү өргөөд “Гэртээ эсэн мэнд ирээрэй” гэсэн залбирал минь эцсийн замд нь үдэх болж хувирсан. Сүүлчийн хоёр модоо тэдний нэрээр нэрлэж, Багануураас бид Улаанбаатар руу хөдөлсөн.

        Уг нь хүүгийн минь цогцсыг авах, эх оронд авчрах боломж байсан. Гэхдээ ээж нь тэнд нь үлдээх шийдвэр гаргасан юм. Хэдэн арван жилийн дараа очсон ч хүү минь тэр байрандаа, тэр янзаараа байж байна. Өөрийнх нь хүсэж, мөрөөдөж очсон оргил учраас тэндээ байх нь зүйтэй гэж ээж нь үзсэн. Тэгээд хатуу сэтгэл гаргалаа гээд өөрийгөө зэмлэж, уйлж байгаа нь тэр. Аав, дүү хоёр нь ууган хүүгийнхээ өмсөж явсан хувцас, хэрэгслийг аваад, эх орондоо ирсэн дээ. Хүүгээ биш, хүүгийнхээ хувцсыг үүрээд ирэх...

Хүүгийн минь гар утсыг авч чадаагүй. Ямар зураг авахуулсан, хэчнээн баяр, жаргалтай байсныг нь бид харж чадаагүй. Харин Ц.Өсөхбаяр уулчны гар утаснаас тэднийг оргилд хүрснийг, Монголынхоо далбааг мандуулсан зургийг харсан. Тэр мөч бидний хувьд хамгийн том бахархал байлаа. Хүссэндээ хүрч, мөрөөдлийнхөө тавцанд зогсож чадсан байна шүү дээ. Тийм учраас бид хэнд ч гомдохгүйгээр энэ хатуу тавиланг туулж явна даа.

2024.09.08

 


ТАЛИЙГААЧ Л.ПҮРЭВСҮРЭНГИЙН АР ГЭР: Халуун хэвлийдээ тээж хүн болгосон хүүгийнхээ алтан шарилыг Эверестийн цаст оргилд үлдээгээд ирэх ямар хэцүү байсан гэж санана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-25 07:26:53
    Амцг: Уншаад. Тэд нараараа бахархаад уйлж сууна даа.. бурхан өршөө. Тэд Тэнгэрийн орон диваажиндаа сайхан амьдарч байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 20:08:59
    Зочин: XALYYTSTAL SEKSEER80955877VANXANDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 16:32:59
    Зсссссс: Усчин хүн усандаа, уулчин хүн ууландаа гэдэг биз дээ. Ум мааний бадмий хум...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 14:18:17
    Алтанчимэг: Мунхаг ч гэх үү,Мундаг ч гэх үү.....тэр өндөрлөгт олон жил амьдарсан хүмүүс нь хүчилтөрөгчгүй гардаггүй байхад.....хаа холоос очоод.....амиа хорлосоноос ялгаагүй л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 11:56:09
    Ма: Авч ирж болохоор бсн бол аваад ирэхгүйдээ ядаж өөрийнхөө нутаг газар шороондоо бх бсын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 06:06:17
    Зочин: ЭНЭ ЗУРГИЙГ ХАРАХАД УУЛЫН ОРГИЛ БИШ ГЭДЭГ НЬ ТОДЛРХОЙ ХАРАГДАЖ БАЙСАН! ЗААВАЛ ГАРСАН БОЛГОЖ ХАРУУЛАХ ГЭЭД ЯАХАВ! ЯАХ ГЭЖ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ГЭЖ ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?!?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 00:46:48
    Иргэн: Одоо уянгалаж майлалдхаа больцгоо! Тавилан заяа нь тийм байж. Яах гэж энэ сэдвийг хөндөнө вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-22 21:54:23
    Рэспэкт: Уулчин хүн ууландаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-22 18:11:41
    Монгол : Амин хувиа бодсон хогнууд үхснээ хийж эхнэр авч хүүхэдтэй болдог юм бэ гон биеэрээ яваад үхээч зөвхөн амиа бодсон хувиа хичээгч нар ийм спортоор хичэллэдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-22 13:59:06
    Зочин: Их айхтар юм болсон доо Эмгэнэл харууслаа илэрхийлэхэд үг олдохгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-20 13:08:38
    Батжаргал : УМ МА НИ БАД МИ ХУМ. Бид чин хүнийг шүүмжилж муулахдаа дэндүү гаргууд юм даа. Тэр сайхан залуусын хүсэл мөрөөдөл тэр ууландаа мөнхөд нойрсох болсонд харамсаад барахгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэж нэг лам бөө үзмэрч нар гэж бөөн мөнгөний шунал дэв болсон хувалзнууд хэчнээн хүний аж амьдрал санхүүгээр тоглож баяжиж байна гээч. Манайхан даанч ухаарахгүй юм даа гэхдээ хүн байгаль дэлхий уул усаа шүтэж амьдрах шиг сайхан юм үгүй билээ. Хүнийг уул ус нь түшиж явдагаас лам бөө нар түшиж явсаныг миний хувьд үзсэнгүй таарсангүй кө мөн олон жил шүтэж бишэрч хайран цаг мөнгөө алдаж явсан даа. Үнэнхүү сайн мэдлэгтэй чадвартай бөө бол тун ховор байдаг бололтой. Ер нь л ихэнх нь луйварчид хулих байдаг болоод байгаа нь туйлын харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-15 10:18:14
    зочин: мөрөөдлөө биелүүлээд өнгөрчээ, Сайн төрлийг олсон байхаа, ум ма ни бад ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-15 07:20:36
    Зочин: Харамсалтай юм. Гэхдээ үеийн үед дуурсах түүхээ бүтээжээ манай хоёр уу уулчин . Ээж нь зөв шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг гаргахад эх хүнд ямар хэцүү байсан бол доо хөөрхий. Гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 20:10:46
    Умманибадмихум: Усчин хүн усандаа өөртөө л сэтгэл хангалуун бсан бол болждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 19:06:05
    Цэцэгмаа : Үрээ алдсан эхийнхагацал гуниг харууслыг илэрхийлэх үг энэ хорвоод байдаггүй гэдэг юм билээ. Гүн эмгэнэл илэрхийлье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 16:35:22
    Dogmidsangi: Ямар сайн байх билээ дээ. Харамсалтай байна. Хайран залуус.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 10:26:57
    Зочин: .Сайн төрлийг түргэн олох болтугай. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 06:55:06
    Засаг: Бурхан хүнийг бүтээхдээ хувь тавиланг нь хамтад нь бүтээдэг бөгөөд энэ нь нууцлаг байдгаас хүн бүр өөрийнхөө зам мөрийг өөрөө бүтээсэн гэж эндүүрдэг..Үхэл бол амьдралын төгсгөл хэсэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 04:27:34
    39р байрны хүүхэд: Монголын далбаа байгаагүйг шерпа нар зарласан тэд оргилд хүрээгүй үхсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 00:05:08
    цэцэг: магтаж мандуулаад байхаар юу ч хийж хэнд ч буян хийсэнгүй өөрийн дураар тэнэсээр үхэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 00:03:58
    цэцэг: магтаж мандуулаад байхаар юу ч хийж хэнд ч буян хийсэнгүй өөрийн дураар тэнэсээр үхэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 23:51:56
    Иргэн: Өсөхбаяр гэж буруу бичсэн байна шүү Өсөхжаргал шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 22:59:00
    Иргэн: УМ МА НИ БАД МЭ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 22:58:41
    Иргэн: УМ МА НИ БАД МЭ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 22:21:16
    Odhuu: Um sn amgalan boltugai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 20:39:13
    Зочин: Ум ма ни Бад михум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 17:18:56
    Болдмаа: Талийгаач гэсэн үгээ хэрнглэхээ болиочээ. Муухай үг шүү дээ. Ямар гэмт хэрэг хийж хүний амь нас хохироосон биш дээ. Мөрөөдлөө биелүүлж улсынхаа нэрийг гаргасан баатар уулчин шүү дээ. Бурхан болооч, тэнгэр болооч, өөд болооч гэсэн үгнүүд байхад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 17:18:22
    Болдмаа: Талийгаач гэсэн үгээ хэрнглэхээ болиочээ. Муухай үг шүү дээ. Ямар гэмт хэрэг хийж хүний амь нас хохироосон биш дээ. Мөрөөдлөө биелүүлж улсынхаа нэрийг гаргасан баатар уулчин шүү дээ. Бурхан болооч, тэнгэр болооч, өөд болооч гэсэн үгнүүд байхад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 17:10:03
    Zochin: Uulchin gej bargiin hunees garajhgui tewcheer, shiir zaan shuu daa. Ym maanii badme hun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 17:02:08
    Зочин: Цогцос буулгах мөнгө байхгүй юмуу чадваргүй юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 16:01:07
    Зочин: УМ МА НИ БАД МЭ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 15:39:19
    Ээрка: ер нь үлдээсэн нь л зөвдө.тэндээ байг.уулс өөрөө оршуулж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 14:08:32
    Зочин : Омголон залуу насны мөрөөдөлдөө хүрэхээр л явсан.Оргилд ч хүрсэн.гэхдээ ирсэнгүй.Цэл залуухан ч дэндүү ихийг мөрөөдөж явж.Сайн хүү байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 13:05:08
    Сайшаалт Ерөөлт : ....ТАЛИЙГААЧ УУЛЧИН ЗАЛУУ ӨӨРИЙГӨӨ ҮХНЭ ГЭЖ УРЬДЧИЛЖ ХЭЛЖ МУУ ЁРЛОХ ХЭРЭГГҮЙ Л БАЙСИЙМ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 13:04:28
    Сайшаалт Ерөөлт : ....ЕР НЬ ХИР ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭЖ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ..! ӨӨРИЙГӨӨ ИЙМ АЮУЛТАЙ ЭРСДЭЛ ОРУУЛЖ БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙГАА ЮМ..!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 13:02:14
    Сайшаалт Ерөөлт : ....ТАЛИЙГААЧ УУЛЧИН ЗАЛУУ ӨӨРИЙГӨӨ ҮХНЭ ГЭЖ УРЬДЧИЛЖ ХЭЛЖ МУУ ЁРЛОХ ХЭРЭГГҮЙ Л БАЙСИЙМ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 12:40:47
    Баачкаа: Ай хөөрхийс минь гэж, хайран ч сайхан залуус, энэ нэг шар хадаг л эвгүй харагдаад байх, шувуудад нисэж яваад үхэх сайхан гэдгийм билээ, хүссэн уулынхаа оройд хүрээд мөнхөрсөн дөө, ээээ хайран
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 10:23:19
    Зочин: Ийм л тавьлантай байж дээ. Мөрөөдлөө биелүүлж. Тэр үүний төлөө төрсөн ч юм билүү! Дахин ерөөе. Сүнс нь амгаланг олох болтугай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-12 09:41:30
    ..: Өсөх баяр биш Өсөхжаргал шүү. Мөрөөдлөө биелүүлсэн болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 11:22:16
    Davaasvren : Hvvtei mini neg surguulid surch bsan um bilee dotno bish ch tanil nuhud bsan um bilee. Ymar ih zalbirsan geech guigaad l bsan ug ni daanch ireegvi ee saihan zaluus . Gehdee yah gej ybsan um gej er bodoogvi hvsel zorilgoiig ni vnelsen . Gehdee l hairan bsan .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 11:03:26
    Зочин: УМ МА НИ БАД МЭ ХУМ . МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛ БОЛСОН 2 ЗАЛУУ МИНЬ ТАЙВАН НОЙРСДОО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 10:08:23
    777: Даанч яаав да гэхээс өөр үг олохгүй юм.Хайран залуус.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188