• Өнөөдөр 2025-04-02

ТӨРИЙН ТАЙЗНААС “ТАЯГДУУЛЖ” БУУСАН ААВ, ЭЭЖ, АХ НАРЫНХАА УГСААГ ЗАЛГАМЖИЛЖ НИТХ-Д НЭР ДЭВШИГЧИД

2024-09-28,   3352

Х.БАТТУЛГЫН ТӨРСӨН ДҮҮ Х.БАТТУУЛЫН ХҮҮ Б.ОРГИЛБАТ
 
     УИХ-ын гишүүн Х.Баттулга урьд нь хувь, хувьсгалын бүх “ажил”-даа туслахуудаараа түрий барьдаг, “туг тахидаг” байлаа. Гэтэл одоо Х.Баттулгын хүний нөөц шавхагдаж буй бололтой юм. Аль эсвэл арга барилаа өөрчилж байж ч болно. Жишээ нь, өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө хүргэн О.Тэнүүнийгээ ХУД-ээр “гүйдэлтэй” болгосон. Гэхдээ “шарк” гэхээс өөр ширлэх намтар байгаагүй учраас арга буюу нэрийг нь татаж байв. Тэгвэл ирэх НИТХ-ын сонгуульд Х.Баттулга төрсөн дүү Х.Баттуулынхаа хүү, олонд танигдах байтугай, нэр нь ч сонсогдож байгаагүй Б.Оргилбатыг нэр дэвшүүлжээ. Мөн Д.Оргилбатад “хань” болгож, “Талх чихэр” ХК-ийнхаа дэд захирлыг, “Хиам консервын үйлдвэр” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлыг хүртэл нэр дэвшүүлсэн байна. НИТХ-д нэр дэвшигч Д.Оргилбатын тухайд, авга ах Х.Баттулга болон аав Х.Баттуулынхаа “Милл хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн нэгэн ажээ.  
 
Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХҮҮ Б.ОНОН
 
      Алдарт “Архи, тамхи, хүүхэн гурав бол...” гэдэг “хөлчүү илтгэл”-ээсээ болж улс төрийн карьераа төгсгөсөн УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг өөрийнхөө угсааг залгамжуулахаар НИТХ-д хүү Б.Ононгоо АН-аас нэр дэвшүүлжээ. Дээр дурдсанчлан, НИТХ-д АН-аас нэр дэвшигчдийг Х.Баттулга зүсэлж сонгосон. Харин Л.Эрдэнэчимэг 2016 оноос хойш Х.Баттулгын зөвлөх, түүний МоАХ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тиймдээ ч Л.Эрдэнэчимэг Б.Ононгоо Х.Баттулгын “арми”-д элсүүлсэн нь энэ ажээ. Сонирхуулахад, Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон нь “Монос фарм трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
 
 Лу.БОЛДЫН ТӨРСӨН ЭГЧИЙН ХҮҮ Ц.ЭРДЭМБИЛЭГ, ТӨРСӨН ДҮҮГИЙН ХҮҮ Б.БИЛЭГТ
 
     Таван жилийн өмнө “Шударга тав”-ын нэг гэгдэн Төв талбайд хөхөө өвлөөр хацраа хайрагдтал жагсаж явсан Лу.Болд өдгөө Бельгийн Хаант Улсад Элчин сайдаар тухалж буй. АН-аасаа урваж, “Шинэ эвсэл”-ийг байгуулан өрх тусгаарласан Лу.Болд 2020 оны УИХ-д сонгуульд унасныхаа дараа дахин АН-аа бараадан, Х.Баттулгын зөвлөхөөр томилогдож байв. Тэгээд болоогүй, 2020 оны сонгуулийн дараа АН хоёр хуваагдахад Х.Баттулга, Ц.Тувааны талын АН-ынхан С.Эрдэнийн “Шонхор” цамхагаас хөөгдөж, харин тэднийг Лу.Болд өөрийн “Бодь” цамхагтаа толгой хорогдуулж байлаа. Шагналд нь, Лу.Болд 2021 онд Бельгийн хаант улсад Элчин сайдаар томилогдон явж байв. Тэгвэл Лу.Болд алс Бельгид суугаа ч Х.Баттулгатай тун сайн хоршсоор буй ажээ. 
 
Тухайлбал, Лу.Болд НИТХ-д төрсөн эгч Л.Сарангэрэлийнхээ хүү Ц.Эрдэмбилэг болон төрсөн дүү Л.Болдхуягийнхаа хүү Б.Билэгт хоёрыг нэр дэвшүүлжээ. Б.Билэгтийн тухайд, аавынхаа “Бодь даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Бодь партнерс” ХХК, “Богд капитал инвестмент” ХХК, “Богд скрийн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажилладаг. Сонирхуулахад, Б.Билэгт аавынхаа “Богд” банкан дээр 2024 06 06 06 гэх хандивын данс нээжээ. Харин Ц.Эрдэмбилэгийн тухайд, нагац ах нарынхаа “Бодь хотелс энд резортс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо ээжтэйгээ “Монгол самик” ХХК, “Медика монголиа” ХХК-уудыг эзэмшиж, удирддаг ажээ. 
М.ЭНХБОЛДЫН ОХИН Э.ХУЛАН
 
      МАН-ын дарга асан М.Энхболдын ганц охин Э.Хулан НИТХ-д нэр дэвшиж байна. Э.Хулангийн тухайд, 2016 оноос хойш найман жил СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн давхар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Гэхдээ 2016 онд МАН үнэмлэхүй ялж, М.Энхболдын ноёрхол яг эхэлж байх үед Э.Хулан СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улс төрд орж ирсэн нь нэг талаас алдаа болсон гэлцдэг. Өөрөөр хэлбэл, М.Энхболд охин Э.Хулангаа хэтэрхий эрт “гэрэл цохиулж”, тэр цагаас хойш Э.Хулан нийгмийн нүдэн дээр байх болсон. Тиймдээ ч СХД-ийн ИТХ-д найман жил “гацсан” гэдэг. Харин одоо М.Энхболд “моод”-ноос гарсан, тиймдээ ч охин Э.Хулангаа өгсүүлж эхэлж буй бололтой юм. 
 
КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯРЫН ТӨРСӨН ДҮҮ Д.БАТСАЙХАН
 
     УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Батсайхан НИТХ-д АН-аас нэр дэвшжээ. Кёкүшюзан Д.Батбаярын тухайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, тухайн үедээ төрийн түүхэнд байгаагүй хамгийн бэлтэй, баян түшээгээр өргөмжлөгддөг байлаа. Гэвч 2012 онд Ховд аймагтаа нэр дэвшээд унасан. Сүүлд, 2020 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч сураггүй ялагдсан. Тэр цагаас хойш 32 тэрбум төгрөгийн залилангийн хэргээр хууль хяналтын хаалга сахиж суух болсон. Товчхондоо, түүний улс төрийн карьер дууссан. Тиймдээ ч Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн дүү Д.Батсайханаа НИТХ-д сойж, өөрийн сошиал хуудсаараа өдөр шөнөгүй сурталчилгааг нь хийж суугаа ажээ. НИТХ-д нэр дэвшигч Д.Батсайханы тухайд, Сүмо бөхийн ДАШТ-ий хүрэл, ААШТ-ний мөнгөн медальтай, аймгийн арслан цолтой нэгэн. Мөн Д.Батсайхан 2006 оноос хойш төрсөн ахыгаа дагаж “Кёкүшю групп” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж иржээ. 
 
Л.ХАНГАЙГИЙН ХҮҮ Х.АЛТАЙ
 
      Элчин сайд Л.Хангайгийн хүү Х.Алтай НИТХ-д МАН-аас Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байна. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэх хэлцийг бодит амьдралд хэрэгжүүлж ирсэн хүн бол Х.Алтай гэхэд хилсдэхгүй. Түүний аав Л.Хангай Ерөнхий сайд асан С.Баяртай ангийн ч, байрны ч найз. Тиймдээ ч Х.Алтай 26 настай, хар нялхаараа шахуу Ерөнхий сайд С.Баярын шадар туслахаар томилогдож байлаа. Хоржоонтой нь, С.Баяр Ерөнхий сайдын тамгаа Сү.Батболдод хүлээлгэж өгөхдөө Х.Алтайг ч дагалдуулж өгч байв. Ийнхүү аавынхаа нөлөөгөөр С.Баяр, Сү.Батболдын шадар туслахаар дамжин ажилласан Х.Алтай 2011 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, энэ албан тушаалаа 2011-2014, 2016-2023 онуудад буюу 10 жил хашсан. Улмаар өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сард “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байсан ч бүтэлгүйтсэн. Эцэст нь, “лам олдохгүй бол буцахдаа залах”-ын үлгэрээр НИТХ-д нэр дэвшиж буй нь энэ. 
 
Ж.АЛДАРЖАВХЛАНГИЙН АХ Ж.БАЯРЖАВХЛАН
 
     НИТХ-д найман жил тухалж, Хан-Уул дүүрэгт найман жил засагласан Ж.Алдаржавхлан УИХ-д хоёр дахиа зүтгэсний эцэст хүслээ гүйцээгээд буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан нь улс төрд орох учраа олохгүй мунгинасаар өдий хүрч байна. Тухайлбал, Ж.Баяржавхлан 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшээд унаж байлаа. Харин өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшихээр СЕХ-д хүсэлтээ  өгсөн ч “АН-ын гишүүнчлэлээ хасуулаагүй” шалтгаанаар нэр дэвшүүлээгүй гэх. Харин одоо НИТХ-д АН-аас нэр дэвшиж байна. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан орох оронгүй, хувийн бизнесгүй гэж мэдүүлдэг бол, ах Ж.Баяржавхлан нь хувьдаа 10 гаруй компанитай, тэр тусмаа уул уурхайн компаниудын тэсэлгээг хариуцдаг “Пауэр бласт” ХХК-ийн эзэн. 
 
ТӨРИЙН ТАЙЗНААС “ТАЯГДУУЛЖ” БУУСАН ААВ, ЭЭЖ, АХ НАРЫНХАА УГСААГ ЗАЛГАМЖИЛЖ НИТХ-Д НЭР ДЭВШИГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 15:40:21
    З: 1 орохоороо амташдаг газар юм байхдаа. Удам судраараа орох гэж зүтгэцгээж дуулдах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 12:53:17
    S: ANUSDI80955877XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 10:44:41
    Зочин: Ямар ч хэрэггүй юмнууд. Өчнөөн жил намд зүтгэсэн гишүүд нь хоосон хоцроод
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 10:15:05
    Иргэн: Писда бид ямар энэ муусайн төрөөс төрсөн тэрбумтан хулгайч нарт өртэй юм уу.Угсаа залгамжлах хан хүү,гүнж нар уу.Арай л юү бэ.Тэр тусмаа энэ муусайн нарыг битгий сонгоорой.

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 10:15:04

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 10:15:03
    Иргэн: Писда бид ямар энэ муусайн төрөөс төрсөн тэрбумтан хулгайч нарт өртэй юм уу.Угсаа залгамжлах хан хүү,гүнж нар уу.Арай л юү бэ.Тэр тусмаа энэ муусайн нарыг битгий сонгоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 10:15:02
    Иргэн: Писда бид ямар энэ муусайн төрөөс төрсөн тэрбумтан хулгайч нарт өртэй юм уу.Угсаа залгамжлах хан хүү,гүнж нар уу.Арай л юү бэ.Тэр тусмаа энэ муусайн нарыг битгий сонгоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 09:02:24
    Зочин: Хөрөнгөтний нийгмийн нэг хэвшил бол аав ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөж ах дүүгээрээ нийлж компани байгуулж ажилладаг явдал. Аав ээж н ь эмч бол нмч болох, багш бол багш болох, инжинер бол инжинкр болох, хуульч бол хууль ч болох г.м. Энэ жишгээр улс төр ч бол үр хүүхэд нь улс төр ч болохоор нэр дэвших нь буруу биш. Гагцхүү сонгогчид тэдгээрт санал өгөх үү үгүй юу?! гэдэг нь өөр асуудал. Нэр дэвших эрхийг хязгаарлаж болохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 09:02:21
    Ганаа: Үнэ төлбөргүй сурталчилгаа хиЯж өгсөнд баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 09:02:20
    Ганаа: Үнэ төлбөргүй сурталчилгаа хиЯж өгсөнд баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-28 09:00:30
    Хол очиж гуцмой: Нохойн оцгорууд..эд нарын эх орноо хөгжүүлнэ гж юү бдагиин..түй чёрт..7оон уулын цаагуур далд ороосой блээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-24 15:38:26
    Bat: za ene batbayar gedeg huduni haltar min odo bolnoo bas duge ner dewshulchihjee yaj songogdono gej bodo we ergu ******** mal yum da chi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188