“Хүзүүгүй, хужаа, алуурчин жонхуу...” гээд л Ардчилсан намыг төрийн эрх барих дөрвөн жилд, зүүгээгүй нэр, дуулгаагүй хоч, зүхээгүй хараал гэж байгаагүй, ард түмэнд.
Төв талбай дээр Э.Бат-Үүлийг олон жил “алуурчин” хэмээн цоллож, огцруулах жагсаал болж байхад тухайн үеийн хотын дарга “Энэ эрх чөлөөг олгох гэж бид тэмцсэн юм аа” гээд албан тасалгааны цонхоор хараад зогсож байсан гэх нь ч бий. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшиж байхад нь “Хүзүүгүй, хятад” гэж хүртэл доромжилж байлаа. Тэр үед хэвлэлийг, иргэдийг хэнийг нь ч тэр буруутгахгүй, хэнд ч гомдохгүйгээр ээждээ очиж үнсүүлээд гарч байсныг олон харж байв.
Хэдийгээр Ардчилсан намын үед тарьсан балаг их байсан ч тэд эрх чөлөөг үнэлдэг, иргэдээ сонсдог байсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Үнэндээ Ардчилсан намын үед үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгож байлаа. Тэр байтугай элдэв хоч зүүлгэж, хэвлэлээр өдөр болгон бичсэн ч хууль хяналтын байгууллагад хандах нь битгий хэл өөрсдийгөө өмөөрсөн нэг ч тайлбар хийж байсангүй. Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хүнийг цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. Нэг сараас 12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамлаж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна. Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун хүн байгаа юм уу. Хүний эрхийг зөрчдөг, дуугарсныг нь шоронд хийдэг, айлгадаг нийгэм л болчихлоо шүү дээ. Эсвэл мэдрэхээ больчихсон юм уу. 1990-ээд оны сүүлчээр намайг багш байхад Монголын нийгэм нэг ийм байсан. Гэхдээ тэр үеийн МАН-ынхан ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү” хэмээн шогширч харагдана лээ.
(65).jpg)
Үнэхээр ч сүүлийн үед хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна, монголчууд. Үгээ хэлснийхээ төлөө шалгуулж, цагдуулж, торгуулах нь наад захын ажил болсон. Адаглаад жагсаал хийхэд хүртэл зөвшөөрөл авч, зөвшөөрөлгүй бол ачигдах дээрээ тулсан нь ч нууц биш.
Ардчилсан гэх нэрийг Ардчилсан нам дангаараа зүүх биш ард түмэнд олгосон эрх чөлөө, үзэл санааны чөлөөт сэтгэлээ юм. Гэтэл ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг зүйл нэр төдийхөн болж, цаасан тэмдэглэсэн нэр төдий зүйл болж хувирах нь. Цахим орчин хөгжсөн энэ цаг үед эрх баригчид, улс төрийн томчууд ард түмнээс үг шүүмжлэлт үг сонсохоос үхтлээ айж байна. Ингэхдээ хууль дүрмээ өдөр өдрөөр чангатгаж, зөрчлийн эрүүгийн хэрэгтэн олон болж байгаа юм.
Саяхан даа шог зураач залуу төрийн өндөр дээд албан тушаалтныг шүүмжилж зурсныхаа төлөө хуулийн байгууллагад шалгуулж, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа хүртэл явуулж байв. Яг үнэндээ манайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, түүнийгээ хамгаалж үлдэхэд ч амаргүй болоод буй. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хуулийн заалт орж ирсэн нь мөнөөх хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд халдсан үйлдэл. Үүнийг монголын сэтгүүл зүйд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцсэн ч Их хурал дээр зүтгүүлсээр л байгаа.
Манай улс эрх эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо илэрхийлэх индексээрээ дэлхийд сүүл мушигаж байгаа гэх судалгаа ч бий.
Хэдийгээр Ардчилсан намын үед алдаатай олон үйлдэл байсан ч тэд адаглаад хэвлэлийн эрх чөлөөг, иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэдэг байлаа. Энэ бол Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй, байхыг хүсэгчдийг нь нухчин дарлаж, үгүй хийж байгаа ганцхан бөгөөд хамгийн тод жишээ. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага бүрд эх орныхоо, монголчуудын, байгалийн, авлига, хээл хахуулгүй, хууль бус зүйлгүй ирээдүйн төлөө хийсэн эрэн сурвалжлах сурвалжилга, нийтлэлийнхээ төлөө хууль, хяналтын байгууллагад очиж байцаалт өгсөн, байцаагчийн хахир хатуу асуултад сандран сандран хариулсан, айж, мэгдсэн сэтгүүлч, сурвалжлагч байгаа нь үүний баталгаа юм.
| АРДЧИЛСАН НАМЫН “АВЛИГА”-ЧИН ӨВӨГЧҮҮДЭД АВАХ ЮМ БАЙЛАА, АДАГЛААД ТЭД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛДЭГ БАЙСАН ЮМ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |