Хатуухан хэлэхэд Их хурлыг тараавал таарна. Гүйцэтгэх засглалынхаа “хараанд орчихсон” парламент 1000-н сайхан хурал хийгээд ч үр дүн нь нэг байхаас хойш чуулганыг хуралдуулж цаг алдаад яах вэ дээ. Тэртэй тэргүй намын бүлэг дээрээ хуралдаад намын даргынхаа үгэнд хайрцаглагдаж, түүнийг нь УИХ-ын дарга нь дуулгавартай нь аргагүй гүйцэтгэж байгаагаас хойш УИХ тарсан нь хамгийн зөв хувилбар юм байна.
Уг нь Их хурал хууль тогтоож, баталж, хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын гишүүд Засгийн газрын сайд нарт зад загинуулаад төсвөөс нэг ч төгрөг танаж чадахгүй Ерөнхийлөгчийг царайчтлсан нь нууц биш юм. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийснийхээ дараа 3.6 их наядын төсөв танах боломжтой байсан хэмээн ярьж эхэлсэн нь цаанаа улс төрийн зорилготой байсан гэдэг хардлагууд ч явж эхэлсэн. Хэрэв зээ ийм асуудал гараагүй бол Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг таваагүй бол УИХ төсвөөс нэг ч төгрөг хасаж, танаж чадахгүй батлаад явуулах байлаа. Тэгэхээр УИХ Засгийн газрыг хянах биш Засгийн газар УИХ-ыг хянадаг болсон гэдэг олны үг ортой байж таарах нь.
ГАРТАА “ГАВ”-ТАЙ, ХӨЛДӨӨ “ДӨНГӨ”-ТЭЙ ПАРЛАМЕНТ

Тэр байтугай санал хураах төхөөрөмжийнхөө учрыг ч олж чадаагүйгээрээ далимдуулж, сайд нарынх нь өмнө УИХ-ын гишүүдийг гар өргүүлээд нэг бүрчлэн тоолж, санал нь хураах хүртлээ УИХ Засгийн газрын өмнө жижгэрсэн. Хуулиараа УИХ Засгийн газарт хяналт тавих, танхимаар нь огцруулах бүрэн эрх нь бий. Гэтэл анхны чуулганы хуралдаан дээрээ л УИХ-ын гишүүд Засгийн газарт амаа “үдүүлж” сайд нарынх нь өмнө бөхөлзөж байгаа нь өнөөдрийн бодит үнэн болоод байна. Угтаа бол УИХ Засгийн газрын өмнө гартаа “гавтай”, хөлдөө “дөнгөтэй” нэр төдий байгууллага болж орхисон гэдгээ удаа дараа батлав.
Засгийн газрын давхар дээлтэй сайд нар үнэхээр бааварлаж байна, чуулганы хуралдаан дээр. Өнгөрсөн мягмар гарагийн Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Эрүүл мэндийн сайдтай ам зөрж, багагүй маргасан. Ингээд УИХ-ын дэд дарга чуулганы нэгдсэн хуралдаан дээр Т.Мөнхсайхан сайдад “загнуулсан” гэж УИХ-ын даргад “гомдол мэдүүлж”, “Идэж уугаад мөнгө нь тулчихсан, баяжсан нөхдүүд” хэмээн гомдоллосон удаатай. Уг нь бүхэл бүтэн сөрөг хүчнийг төлөөлж, Их хуралд дэд даргаар суусан УИХ-д хамгийн олон сонгогдсон туршлагатай гишүүдийн нэг гэдэг. Гэтэл Засгийн газрын сайдтай ам зөрмөгцөө, камерын өмнө, чуулганы хуралдаан дээр гомдол хэлээд сууж байгаа нь УИХ-ын гишүүд ямар ч эрх дархгүй, сайд нараасаа “жижигхэн” байгааг харуулж байна.
Хэдийгээр МАН, АН Засгийн газарт хамтарсан ч бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Засгийн газрын задарсан сайд нарт улс төрийн хатуухан сануулга өгөх ёстой. Гэвч, чуулганы индэр дээрээс сөрөг хүчний УИХ-ын дарга сайдтай маргаснаа яриад сууж байгаа нь яавч зүйд нийцэхгүй нь.
ГИШҮҮД ГУЙЖ, САЙД НАР ГЭДИЙВ
Уг нь төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүд гэдийж, Засгийн газрын сайд нар төсвөө батлуулах гэж бөхөлздөг баймаар. УИХ чадамжтай байсан бол Засгийн газрын гишүүд гишүүдийн тойрогт мөнгө тавьж өгье гээд ч болов гуйж, гуядаж, төсвөө батлуулах байв.
Ингэж л УИХ хууль тогтоох дээд байгууллага гэдгээ мэдэрч, мэдрүүлж, сайд нарыг жижигрүүлж, Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүртэл нь айлгаж, ард түмнийг төлөөлөх үүргээ гүйцтгэдэг байх зарчимтай. Харамсалтай нь, УИХ энэ их эрх дархаа эдэлж чадахгүй, сайд нараасаа айж, бэмбэгнэж, сүүлдээ дийлэхгүй чуулганы хуралдаан дээр гомдолж мэдүүлж байхыг харлаа.
Цаашлаад чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийн олонх нь “давхар дээл”-тэй сайд нар гэдгийг УИХ-ын дарга удаа дараа анхааруулсан. Аргаа барсандаа Их хурлын дарга “Чуулганы хуралдаанд идэвхтэй оролцдог гишүүдийг урамшуулна. Энэ нь мөнгөн урамшуулал биш. Хуралдаанаа тасалдаггүй гишүүдийг урдуур суулгаж, урамшуулна” гэж чуулганы индэр дээрээс хэлэх хүртэл нь сайд нар түүнийг зовоосон байж таарах нь. УИХ-ын даргын үг уг нь Засгийн газрын сайд нарт хууль баймаар. Тэр тусмаа төсөв хэлэлцэж байгаа үед Их хурлын дарга сайд нарыг харцаараа хөдөлгөх хэмжээний бүрэн эрх дархтай. Гэтэл Их хурал Засгийн газраас царай алдаж, гишүүд нь сайд нараа хуралдаа суухыг гуйж нэг үзэж, гомдолж нэг үзээд ч тусыг олохгүй явна.
ГИШҮҮДЭЭ ЧАДВАРЖУУЛАХГҮЙ БОЛ УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРЖ МЭДЭХ НЬ ЭЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ДАРГА АА

Уг нь Засгийн газартаа бүх эрх мэдлээ атгуулсан гэдгээ мэдмэгцээ УИХ-ын дарга асан Г.Занданшатар зүтгэсээр байж Үндсэн хуулььд өөрчлөлт оруулсан. Ингээд 126 гишүүнтэй парламент бүрдүүлж чадсан ч олонх нь шинэ гишүүн сонгогдож, хөлөө олохгүй цэрэг шиг төөрч, будилж явна. Нөгөө талаараа жагсаалтаар орж иржсэн гишүүдийн олонх нь намын даргын нөлөөгөөр сонгогдсон учир Засгийн газрын бодлогыг сөрж, дуугарах хүн энэ парламентад ховор байна. Ёстой л нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгч боллоо.
Гэвч ард түмнийг төлөөлж, хууль тогтоох байгууллагад суусан бол зөвлөх, туслахаа нэмээд ч хамаагүй чадвартай болох шаардлага УИХ-ын гишүүдэд байна. Хэрэв зээ ийм байдлаараа УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй унж дорой, улбагар сулбагар байвал төр төлөөлж суух хэрэг алга. Тиймээс гишүүдээ чадваржуулж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагадаа хяналтаа тавьсан шиг тавихгүй бол хугацаанаасаа өмнө тарж мэдэх нь ээ, Д.Амарбаясгалан дарга аа.
| ЗАСГИЙН ГАЗРАА ЦАРАЙ АЛДСАН УИХ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |