Том жийп, торгон дээлтэй гишүүдийн тойрог “услалт” ид дундаа үргэлжилж байна. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлөхнө гэгчээр Төрийн ордон эзгүйрч, сонгуульд горилогч гишүүд албан бус суртчилгаагаа хаа сайгүй эхлүүлчихсэн явна.
Сүүлдээ унасан унаа нь улам төгсөрч, хэдэн тэрбумаар үнэлэгдэх нисдэг тэргээр газардаад сонгуулийг сурталдах боллоо. Улаанбаатарчуудын “уртын харайлт”-ын улирал эхэлж, багахан усархаг бороонд урсчих гээд түгжрэлд цагаа барж байхад УИХ-ын гишүүд нисдэг тэрэг хөлөглөөд өдөр, шөнөгүй өөрийгөө магтах ажлыг хийж явна. Ард түмний амьдрал шавар шавхайтай хутгалдаж байхад, УИХ-ын гишүүд тэнгэрээр дүүлж, тэрбумаар үнэлэгдэх нисдэг тэргээр хөдөөгөөр “аяладаг” тэнгэр газар шиг ялгаатай амьдрал үүсэх боллоо.
Гэвч биеийн амрыг харсан бэл бэлчингээрээ туйлагсад ард түмний амьдралыг доромжилж байгаа аятай, сонгуулийн сурталчилгааг нисдэг тэргээр хийдэг болтлоо томорчихлоо. Тэр тусмаа Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, түүний “дагуул” гэгдэх УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар өчигдөрхөн Өмнөговь аймагт нисдэг тэргээр газардаж, УИХ-ын гишүүний дөрвөн жилийн тайлангаар тавихаар очсон гэх. Түүний өмнө УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завханд нисдэг тэрэгтэй газардаж, олны нүдийг орой дээр нь гаргасан. Ийн Ардын намын гишүүд ард түмний амьдралаас хол тасарч, бэл бэлчингээрээ аархаж явна аа.

Гэтэл бодит байдал дээрээ ард түмэн олонх нь хүүхдийн мөнгөнд оочирлож, ахмадууд нь тэтгэрийн зээлд дарлуулж, талхаа таллаж худалдаж авдаг, өрийн дэвтэр нь хар данс болтлоо зузаарсан нь өнөөдрийн бодит амьдралыг нэмэлт хачиргүйгээр харуулна.
Түүгээр ч зогсохгүй толгой, цувдайгаар хоол хийж, түүнийгээ тансаглал хэмээн бор өдөр, шар нарыг өнгөрөөх амьдрал Улаанбаатар хотын хаа саагүй бий. Зуд зурханд малаа алдаж, хотоо харлуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу суугаа малчдын дунд нисдэг тэргээр буучихаад сагсуурах төрийн түшээдээс ард түмнийг төлөөлж, амьдрал ахуйг дэмжих хуулийн төсөл санаачилна гэж гордоод, хүлээгээд ч нэмэргүй юм байна.
Тэр тусмаа Түгжрэл хариуцсан сайд нь усан бороонд улсаараа түгжрэлд таг гацаж, аргаа барж байхад гарц шийдэл, бодлого шийдвэр ярихын оронд нисдэг тэрэг хөлөглөөд тойргоо услахаар нисчихдэг бодит жишээг бид нүдээрээ харлаа. Өвлийн дүн хүйтэнд унах унаа ч үгүй, хүйтэн цемент дээр хөлөө хайрагдтал зогссон хүүхдүүдийн ирээдүйг хайрласан бол өдийд УИХ-ын гишүүд, сайд дарга нар Улаанбаатарын түгжрэлийг нэг тийш болгоё гээд урин цагт урьтаж ажлаа хийх байлаа.
Түгжрэлийн оргил үеүүдэд тэгш, сондгойгоор явуулахаас өөр гарц шийдэлгүй суудаг төрийн сайд нар өдийд л Улаанбаатарын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах гарц гаргалаа шийдэл яриад ид ажилтай сууж баймаар. Харамсалтай нь монголын ирээдүйг нэг өдрөөр урагшуулж харах түшээд Төрийн ордонд алга даа. Тойргоо түнтийтэл услаад дахин сонгогдох эрхээ даруулчихвал түгжрэл, утаа, үнийн өсөлт, өр шир огт хамаагүй мэтээр аашилж байгаа унхайгүй улстөрчдийн цуваа уртаас урт үргэлжилж байна.
Атга гурил, аяга хоолны төлөө амьдралын төлөө тэмцэж байхад нисдэг тэрэг хөлөглөөд өөрийгөө магтаж байгаа улстөрчид улс төрд яавч тэнцэхгүй нь ээ. Угтаа амьдралаас хол тасарчихсан ийм улстөрчдийг ард түмний өмнөөс хууль батлаад ахуй амьдралд нийцсэн эрх зүйн зохицуулалт бүтээнэ гэж горьдож, хүлээгээгээд ч нэмэргүй юм байна. МАН-ынхан уг нь аж ахуйн ажил ойлгох шилдэг “цэргүүдээ” “фронт”-од илгээж байгаа гэсэн чинь амьдралаас хол тасархай гишүүд түгжрэлээ ч шийдсэнгүй, түмэн олны дунд бэл бэнчингээрээ гайхуулж явна. Нисдэг тэргээр сонгууль сурталдаг хагартлаа баяжсан улстөрчдөд нийгмийн хариуцлагыг нь ойлгуулдаг баймаар байна, ард түмэн.
| УЛСААРАА УСАН ШАЛБААГ, ЭВДЭРХИЙ ЗАМААР ТУУЧИЖ, ТҮГЖРЭЛД ЦАГАА БАРЖ БАЙХАД УИХ-ЫН ГИШҮҮД НИСДЭГ ТЭРГЭЭР ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ ЯВНА |
|
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |