Хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээл, үнэгэн малгайтай таван улстөрч “Монголын улс төрд шудрага ёс тогтооно” хэмээн Төв талбайд гэр барьж, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэгчийг зохион байгуулж байлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголд М.Энхболд тэргүүтэй МАНАН гэх айхтар том бүлэглэл төрд эзэн суучихсан, түүнээс нь болж Монгол Улс хөгжихгүй, хууль хяналтынхан тэр чигтэй МАНАН-гийн гар хөл болчихсон хэмээн тэмцэж байсан нь энэ. Тэр цагаас “Шудрага тав”-ын бүлэглэл гэгч хүчээ авч, М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж байсан.
Тухайн үед “Шударга тав” бүлэглэлд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар багтаж байв. Тухайн үедээ тэд “Зөвхөн шударга ёсны төлөө жагсана. Албан тушаалд очихгүй” хэмээн мэдэгдэж байсан ч, эрх мэдлийн бялуу хуваалтаас тэд тухайн цаг үедээ энэ тэнцүү хүртсэн.
Түүх сөхвөл, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгч улс төрийн тайзнаас буумагц, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Т.Аюурсайхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болж байсан бол Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч ШИНЭ нам гэх улс төрийн хүчин байгуулж тусдаа гарсан. Харин өдгөө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Х.Нямбаатар хотын дарга болсон бол Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсад суух Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсноосоо хойш сураг тасарсан. Харин Т.Аюурсайханы хувьд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар хэсэг суусан ч нүүрсний хулгайн хэргээр намаасаа “туг тахиулж”, “хэцүү нэрт”-д хоригдсон. Харин Ж.Батзандан Австралид суух Элчин сайдын суудлаа голж, шилж агсарч, удалгүй “аавын хаалга” татаж, номхорсон. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, бүдэрснээсээ хойш ичээндээ орчихсон гэж хэлж болно. Ийм “Шударга тав”-ын улс төрийн зам салж, үйл хэрэг нь нэгэнт дахин нэгдэхээргүй болоод удаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТҮВШИН
Засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг тэмцэгч, хэнээс ч, юунаас ч айдаггүй баатар болоод байгаа гишүүдийн нэг нь Д.Энхтүвшин. Төсвийн үеэр "Би МАН-ын хүн биш, Засгийн газар хүчтэй юм. Би та хэдийн ард түмний боломжийг хулгайлсан хулгайтай чинь эцэсээ хүртэл тэмцэнэ" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай үзэж, сүүлд улс төрийн акц нь Ерөнхий сайд руу чиглэх болсон. Уг нь УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо МАН-ын жагсаалтад багтаж, Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр парламентад суусан ч, сүүлийн үед намын даргатайгаа хамгийн их тэрсэлдэх болсон. Тэрбайтугай “Би МАН-ын гишүүн биш” гэж олны анхаарал өөрийгөө оруулсан Д.Энтүвшин гишүүнийг дараачин “Шударга тав”-ын нэг гэх яриа ч өрнөх болжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуучин “Шударга тав”ын Ж.Батзандангийн замналаар улс төрийн нүүдлээ өрнүүлж мэднэ. Улс төр хамгийн барьцгүй, урваж шардаг нэгэн гэж хэлж болно. Учир нь тэр анх ХҮН-д байлаа, удалгүй МАХН-д орж, Н.Энхбаяртай дөрөө хоршуулсан. Өдгөө АН-д орж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдоод байгаа тэрбээр дараачийн “Шударга тав”-ын бүлэглэл бүрдэж эхэлэхэд багт нь багтаж мэдэх юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.АНАР
МАН-ын жагсаалтын эхний тавд багтаж, гишүүн болсон даруйдаа Ч.Анар багын найз Л.Оюун-Эрдэнээс “нүүр буруулж”, улс төрд хоёр ч удаа угсраа мэх хийх гэж оролдсон. Эхний нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-т оролцох үеэр тэрбээр Ч.Анар Үндэсний аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлөх ажил хийлээ хэмээн ууралсан. Тодруулбал, Ерөнхий сайдын айлчлалын үеэр Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар БНХАУ-ын Huawei компанитай хамтарч гурван шилжилтийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн юм. Удалгүй УИХ-ын гишүүн Ч.Анар цахим хаягтаа "Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа хаана байна" хэмээн жиргэсэн удаатай.
Удаах нь төсвийн төслийн хэлэлцүүлгээр Засгийн газрыг зад шүүмжилж, “Тахианы газрын төсвөө хувааж чадсангүй” хэмээн томорсон удаатай. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын Алсын хараа-2050, "Шинэ сэргэлтийн бодлого", "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дунд хугацааны хөтөлбөр" бүгд хоорондоо уялдаагүй байна. Сонгуулиар намын мөрийн хөтөлбөр дээр эдийн засгаа солонгоруулна гээд гоё үг гаргачихсан. Тэгээд өнөөдөр Монгол Улсын төсөв гээд 10 тэрбум ам.доллар дээр алалцаад байдаг. Том зургаар нь харвал маш өрөвдөлтэй. Түүнийг нь бид биш байгаль бүтээдэг. Түүнээсээ үүдсэн эдийн засгийн эргэлтийг нь зохицуулах гээд хэрэлдээд байдаг. Аймар үрэлгэн төсөвтэй. Ганц нүүрсний үнээ яриад байх юм. Ерөнхий сайд сая урд айлчлахдаа төрийн бодлогоо Хятадын компаниар хийлгэнэ гэлээ. Энэ бодлогыг нь хариуцсан Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээллээ, бодлогоо гаргах хэрэгтэй шүү дээ. ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү төрийн протоколын дэг зарчмаа мэддэг юм уу. Улс орноо худалдаад яваад байх юм. Л.Гантөмөр сайд нь ядуу улсын ядуу удирдагч гээд яриад явах юм. Ийм удирдагч гэж байдаг юм уу. Ийм хүнээр Эдийн засаг, хөгжлийн яамаа удирдуулаад явж болохгүй. Яг үнэндээ улсын төсөв гэж дэлхий дээр тахиа зардаг жижиг компанийн орлогыг хуваах гээд хамаг ухаантай гэснээ суулгачихаад муудалцаад байна” шүүмжилсэн билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН
Монголын төрөөс авлагатай юм шиг аяглаж, ашигтай гэсэн рүү нь үсчиж явдаг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тиймдээ ч “Шударга тав”-ын шинэ арми бүрдэхэд түүний оролцоо байх нь дамжиггүй. 2025 оны төсвийн будилаан Ц.Даваасүрэнтэй холбоотой гэдгийг гишүүд чуулган дээр шүүмжилж байлаа.
Төсвийн алдагдлыг бууруулж, шаардлагагүй зардлуудаа танахад ард нь үлдсэн хамгийн их ам дагуулсан төсөл Хөвсгөл аймагт 20 тэрбум төгрөгөөр барих Бяслагны үйлдвэрийн төсвөөс нэг ч төгрөг хасахгүй тэрчигт нь оруулж иржээ. Уг нь 2025 оны төсөвт УИХ тодотгол хийнэ гэж баталсан Ерөнхийлөгч дээр очоод бүдэрсэн шалтгааны нэг нь Ц.Даваасүрэн сайдын Бяслагны үйлдвэр байсан гэдгийг УИХ-ын гишүүд удаа дараа шүүмжилж байлаа. Гэтэл энэ төсвөөс нэг ч төгрөг танаагүй оруулж ирснийг олон нийт шүүмжилж байна. Хариуд нь Ц.Даваасүрэн “Бяслагны үйлдвэр барих төслийг эсэргүүцэх тусам үргэлжлүүлнэ. Бяслагны үйлдвэр бариуллаа гээд надад ял байгаа бол өг л дөө” гэж томорсон.
| ДАРААЧИЙН “ШУДАРГА ТАВ” ХЭН БЭ |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |