МАН-ын удирдлагууд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига, албан тушаалын хэрэгтэнд хуулийн хариуцлагыг нь заавал үүрүүлнэ. Давс мэт шорвог шийдвэрүүдээ гаргасаар, үгсээ хэлсээр байх болно” гэж удаа дараа амалсан ёч, ард түмний өмнө энэ үгээ тангараг мэт уншсан ч өнөөдөр намаасаа нэг ч, гишүүн нэг ч улстөрчид хариуцлага хүлээлгэсэнгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж байна.
Тэр байтугай намынхаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ёс бус үйлдэл гаргасан, улс төрд удаан суусан хуучин гишүүдээ дахин нэр дэвших эрхээр “шагнаад” бууж байгаагаас ялгаагүй боллоо. Өөрөөр хэлбэл, сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар болсон нь намынхаа хууччуулд хамгийн том боломжийг нээж, дахин сонгогдох эрхийг нь цэлийтэл нээж өгсөн. Хаалганы гадна хавчигдаж байсман мэт авирлаж байсан МАН-ын хууччуул дахин дэвших эрхээ баталгаажуулчихсан гээд даналзаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их хэрэгт холбогдож, нэр хүнд нь унасан парламентын гишүүд өнөөдөр “Сонгуульд намаасаа нэр дэвшинэ. Ард түмнийхээ өмнө хийсэн ажилтай хүн” хэмээн залуусаа шахаж, нэр дэвших мандатын төлөө уралдаж байгаа сурагтай.
Уг нь энэ удаагийн парламентад МАН-д бүтэн нэртэй үлдсэн гишүүн үлдээгүй. Хөгжлийн банкны хэрэгт МАН-аас Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүхийн шийдвэрээр зургаан жилийн ял сонссон ч бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Улмаар хамгийн ноцтой гэгдэх нүүрсний хулгайн хэрэгт парламентад суугаа гишүүдийн талаас илүү хувь нь нэр холбогдоод байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр нэр оруулсан ч намын гишүүд нь цээжээрээ хамгаалж үлдсэн.
Мөн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар хуулийн байгууллагад шалгуулж байна. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 50 хүн шалгаж байгаа гэснээс эхний ээлжинд 17 нэрийг ил болгож байлаа. Дээрх нэр бүхий гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгч явсан удаатай. Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нар өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагын үүд сахиж буй. Харин нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 50 хүний дотор төрийн алба болон төрийн өмчит компаниуд ажиллаж байсан МАН-ын гишүүн олон бий.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд үүнээс ч илүү байгаа гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар удаа дараа сануулж байлаа. Хамгийн сүүлд гэхэд л дуулиан дэгдээсэн ногоон автобусны хэрэг, газрын наймаанд МАН-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэр холбогдсон. Ерөөс МАН-ын Их хуралд суугаа гишүүдээс нэр цэвэр гишүүн хайсан ч олдохгүй болтлоо бохирдчихсон.
.jpg)
Гэсэн ч авилга, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хэмээн намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авна гэж байсан гишүүдээс хэнд нь хариуцлага үүрүүлж чадалгүй дахин дэвших эрхийг нь баталгаажуулж өгчихсөн гэдэг нь олны өмнө ил болж байна. Өчигдөрхөн гэхэд л нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, дутуйтай нэрнээс сугалагдаж зарлуулж байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Сонгуульд би нэр дэвшинэ. Намын гишүүнчлэлээс түдгэлзсэн нь цаг хугацааны асуудал. Хэрэг хийсэн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Миний хувьд бүх зүйлд шалгагдаад дууссан. Одоо нэрээ цэвэрлэж авна. Томсгосон тойрог гэдэг ажил хийсэн хүнд зөв бодлого. Монгол Улс дов жалга, аймгийн бодлогоосоо гарч чадахгүй байна. Тэгэхээр томсгосон тойрог хөгжлийн нэг алхам болж байгаа. Надад санаа зовж байгаад баярлаж байна. Хэл амтай, хов жив хийдэг хүнийг сонгоод манай улс хөгжихгүй. Юм хийж чаддаг, бүтээдэг, босгодог хүнийг сонговол их сайн байна. Та нар минь бага хиам идэж, ард түмэнд зөв мэдээлэл өгөх нь чухал юм. Бид орон нутагт ажиллаж байна. Булган аймагтаа би зөндөө ажил хийсэн, 4000 ажлын байр гаргасан. Ажлын байр байхгүйгээс манай улсын иргэд ядуу байна. Ядуу амьдрах аргаас гарах аргыг бид заахгүй бол ядуу амьдарсаар дуусна. Тиймээс ажлын байр бий болгосон” хэмээн хэнэгч үгүй мэдээлэл хийж зогссон. Энэ мэт сонгуульд горилогчдын цуваа өдөр ирэх тусам нэмэгдэж, мөнөөх намынхаа хар жагсаалтад багтсан муу нэртэй гишүүд бүгд ээлж дараалан орж ирэхээс сийхгүй болчихлоо.
Ингээд харахаар МАН хулгайч, луйварчин гэх хамгийн муу нэр зүүсэн гишүүдээсээ салж чадахгүй нь. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, газрын наймаа, боловсролын зээлийн сан, ногоон автобусны хэрэгт нэр холбогдсон сонгуульд нэр дэвшүүлнэ. Цаашлаад ирэх сонгуулиаар энэ “хэрэгтнүүд” бүүр олуулаа болж улс төрд ирэх нь. МАН-ын үе үеийн удирдлагууд авлига, албан тушаалын хэрэгтнүүддээ хариуцлага тооцох амлалт өгдөг ч үнэн хэрэг дээрээ тэд хулгайч, луйварчдаасаа салж чадахгүй юм байна.
| МАН СОНГУУЛЬД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ДЭВШҮҮЛНЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |