Бороо орохоор улаанбаатарчууд өөрийн эрхгүй өндөлздөг болчихлоо. Өнгөрсөн жил нийслэлийн үер гамшгийн хэмжээнд хүрч, хэдэн зуун айл усанд автаж, орох оронгүй болоод зогсохгүй хүний алтан амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Харамсалтай нь, бүтэн жил өнгөрчихөөд байхад хариуцлага хүлээх нь битгий хэл, гашуун түүхээс сургамж авч, эрсдэлд бэлтгэсэн зүйлгүй байна. Угтаа бол Улаанбаатар хотод дахин үерийн гамшиг тохиохгүй гэх баталгаа алга, бодит байдал дээрээ. Нийсчлэлчүүд хэзээ мөдгүй усанд автчих гээд айдастай байна.
Үнэндээ бол иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа нь наад захын асуудал болж хувирлаа. Тэр байтугай гэр хорооллын зам усанд автахад бохирын ус гудамжаар хальж, явахын эцэсгүй болж байгаа нь өнөөдрийн бодит байдал.
ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ, ХОТ УСАНД УРСАХГҮЙ ГЭДЭГ АЮУЛГҮЙН БАТАЛГАА АЛГА БАЙНА, ДАРГА НАРАА
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон түр зуурын бороонд гэхэд л 20 өрх усанд автаж, орох оронгүй боллоо. Энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж, 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 шуудай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан. Ойрын өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” хэмээн мэдэгдээд байна.

20-хон минут усархаг бороо орох төдийд л Улаанбаатарын зам тэр чигтээ усанд автаж, явахын аргагүй нөхцөлд дахиад л нэг зуныг өнгөрөөж байгаа нь дэндүү харамсалтай. Адаглаад албан тушаалтнууд амлалтандаа хүрч, үерийн эрсдэлд нөлөөлсөн гэх зөвшөөрөлгүй барьсан барилга байшингуудаа ч бүрэн буулгаж чадахгүй байна. Тодруулбал, өнгөрсөн жил Сэлбэ, Дунд голын урсцыг хааж барьсан гэх “Авлига” хороолол буюу “Акуа гарден” хотхоны зарим барилгыг буулгах шийдвэр албан ёсоор гарсан ч өнөөдөр барилгын ажил үргэлжилж, ашиглалтад орох нь цаг хугацааны асуудал болоод байна. Ийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах эрх зүйн орчноо ч бүрдүүлж чадахгүй байхад бид түгжрэлгүй, утаагүй, 20 минутын хот бий болгоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй юм байна.
Гэтэл Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагууд усанд автсан Улаанбаатараа 20 минутын хот болгоно гэх том төлөвлөгөө цаасан дээр зурж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тун завгүй байх. Үерийн ус зайлуулах шугам хоолойгоо стандартын дагуу хийсэн эсэх нь ч тодорхойгүй байхад метро барьж, дүүжин тээврээр дүүлэх том мөрөөдөл тээчихсэн яваа нь нууц биш. Бодит байдал дээрээ түр зуурын борооны усаа урсгаж чадахгүй байгаа нийслэлийн өнөөдрийн төрхийг харсан иргэдэд метрогоор зорчино гэдэг мөрөөдөл шиг сонсогдох нь тодорхой биз.
ХОТ УСАНД АВТАЖ БАЙХАД 20 МИНУТЫН ТӨСӨЛ ХАРИУЦСАН ХОТЫН САЙД Р.ЭРДЭНЭБҮРЭН ТА ХААНА, ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ

Өнгөрсөн парламентад Засгийн газраас “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Улмаар шинэ Засгийн газарт 20 минутын хот байгуулна гээд Засгийн газар сайдын орон тоо хүртэл гаргачихсан. Улаанбаатар хотын иргэд усанд урсаж байхад бүхэл бүтэн хот хариуцсан сайдаар томилогдсон "20 минутын хот" төслийн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн нийслэлчүүдэд бараагаа ч харуулалгүй байсаар.
20 минутын хот төсөл хэрэгжсэнээр нийслэлийн есөн дүүргийг 14 хот болгон хувааж, бие даан хөгжүүлэх, иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох боломжтой хэмээн мэдэгдэж байлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хууль батлагдсанаар, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно. Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа.
Адаглаад иргэд аюулгүй, амар тайван орчинд амьдарч, ирээдүй болсон хүүхдүүд нь гудамжны усанд тоглодоггүй, явган замаар зорчигчид гудамжны шавар туулдаггүй, автомашин нь усанд урсдаггүй, гэр нь үерийн усанд автдаггүй баймаар байна. Эндээс л хотын хөгжил эхлэх учиртай.
Хатуухан хэлэхэд, 20 минутын бороонд урсах дөхөж байгаа нийслэлийг 20 минутын хот болгоно гэдэг мянгуужингийн үлгэр юм биш үү, Хотын дарга аа, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга аа, Ерөнхий сайд аа.
| 20 МИНУТЫН БОРООНД УРСАХ ДӨХӨЖ БАЙГАА НИЙСЛЭЛИЙГ 20 МИНУТЫН ХОТ БОЛГОНО ГЭДЭГ МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР ЮМ БИШ ҮҮ |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |