• Өнөөдөр 2024-03-29

Монголын шатахууны салбарыг гартаа атгасан улстөрчидтэй ТАНИЛЦ

2023-12-29,   5134

          - Шатахуун импортлогч эздээс хоёр нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бол нэг нь УИХ-ын гишүүн асан, нэг нь УИХ-д горьлогч, хоёр нь монголын толгой баян, нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хамгийн дотнын найз байх аж -
 
          Шатахууны эрэлд улсаараа хатсан өнгөрсөн хэд хоногт нэг зүйлийг ойлгож, ухаарлаа. Манай улсад шатахууны засаглал тогтож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогч эзэд шатахуунаар засаглагчид болон хувирч, илүү хүчирхэгжиж байгаа юм байна. Тэд УИХ, Засгийн газар, шүүх засаглалтай ижил түвшний, магад зарим үед илүү ч эрх дархтай байж болох хүчтэй, нөлөөтэй болж. 
 

Маш энгийнээр тайлбарлавал, Монгол Улсын газар тариалан, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарын хэдэн мянган техник хөдлөх үү, үгүй юу. Тэр байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд Төрийн ордон руу алхах уу, автомашинаар явах уу, энгийн иргэд автомашинтай байх уу, үгүй юу, ер нь монголд машин, техник явуулах уу, явуулахгүй юу гэдэг нь хүртэл шатахуун импортлогч эздийн мэдлийн асуудал болсон юм байна. Ганцхан жишээ, өнгөрсөн хэд хоногт орон даяар шатахууны хомсдол үүсэж, шар гэрэл нь анивчсан автомашинууд ШТС-уудад дугаарлах замдаа унтарч бөөн л юм боллоо. Төр хүртэл сандарч “Хойд хөрш шатахууны нийлэлтээ багасгасан, урд хөрш вагон гаргаж өгөхгүй байна” хэмээн зовлон тоочиж, “Шатахууны хомсдол үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцно” хэмээн лоозогносон. Гэтэл “Петровис”-ын О.Содбилэг тэргүүтэй шатахуун импортлогчид ОХУ-д очоод л шатахуун авах хэлэлцээр хийчихэж байгаа юм. Төрийг төлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга л хамт явсан гэх. Өөрөөр хэлбэл, манай улсын шатахуун импортлогчид төртэй тэнцэхүйц эрх мэдэл, хүч нөлөөтэй болж, дугуйтай бүхэн тэдний атганд орчихсон байна гэсэн үг л дээ. 

 
      Манай улс өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй, хоёр хөршөөсөө 100 хувь хараат байж ирсэн нь шатахуун импортлогч хувийн аж ахуйн нэгжүүдийн эздийг ийм хүч, нөлөөтэй болгочихжээ. Тэд шатахууны эрх мэдлээ ашиглаад цөм өөрсдөө болон өөрсдийн гар хөлөө төрд шургуулчихсан. Тэгээд шатахуунаараа шантаажилдаг, хаадаг, боодог, тэр хэрээрээ өөрсдийн хүчээр мэдрүүлж байдаг юм байх. 
 
Тэгвэл шатахуунаар засаглагчид гэж чухам ямар хүмүүсийг хэлээд байна вэ. Монголд газрын тосны импорт, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөлтэй 100 орчим аж ахуйн нэгж байдаг ажээ. Тэднээс 50 орчим нь л хэвийн үйл ажиллагаа явуулж байгаагаас 5-6 томоохон аж ахуйн нэгж нь шатахууны зах зээлд ноёрхлоо тогтоож чаджээ. Тухайлбал, Магнай трейд, Сод монгол групп, М-Ойл, Шунхлай, Петровис, Тес петролиум гэх томоохон аж ахуйн нэгжүүд шатахууны эрэлт, нийлүүлэлтийг өөрсдийн хүслээр зохицуулж, хянаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн эзэд цөм улс төр, бизнест үлэмж нөлөөтэй хүмүүс.  
 
Тухайлбал, 
 
“М-Ойл групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан. Тэрбээр өөрийн жилийн орлогоо 83 тэрбум хэмээн мэдүүлж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн өндөр орлоготой нэр дэвшигчээр тодорч байлаа. Ялалт байгуулж чадаагүй ч, шатахуун импортлогчид монголын толгой баячууд болсон гэдгийг харуулсан. 
 
Мөн тэрбээр, “Пунсалмаа” сангаараа дамжуулан, олон нийтийн, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажилласан нэгэн. 
“Сод Монгол” группийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Соёлын яамны туслах байсан тэрбээр “НИК”ХК-ийн гүйцэтгэх захирал, 1999 онд “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч болж, шатахууны бизнест орж ирсэн. 2012 оноос төрд орохоор элдэв арга сүвэгчилж явсаар, 2020 оны УИХ-ын сонгуулиар энэ хүслээ гүйцэлдүүлсэн. Түүнийг “хүчирхийлэгч” хэмээн нийтээрээ давлагаалж, УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж шаардаж байсан ч тэгсгээд мартагдсан. Эрх баригч МАН-аас түүний орооцолдсон хэрэг төвөгт “Аа” ч гэж дуугараагүй. 
“Тэс петролиум”ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Тэрбээр 2000-2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Харин УИХ-д 2016 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2020 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болсон. Эдийн засгийн байнгын хороо, Ёс зүйн байнгын хороонд давхар харьяалагддаг. 
“Петровис”ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг. “НИК”ХХК-ний тэргүүн дэд захирал, “Мон ойл энд Газ”ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болж, 2016 онд улирч сонгогдсон. 
“Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан. Уг нь энэ группийг улс төрд Г.Батхүү агсан төлөөлдөг байсан. Тэрээр 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн боловч өвдөг шороодсон. Гэлээ гээд “Шунхлай” группийн улс төр дахь нөлөөлөл төдийлөн буурахгүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. 
“Магнай трейд”-ийн эзэн Р.Ганзориг. Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй ч улс төр, бизнест үлэмж нөлөөтэй нууц ноён. Р.Ганзоригийг хүмүүс “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байснаар нь илүү таних байх. Өдгөө түүний гурван хүү нь бизнесийг нь авч яваа боловч ард нь Р.Ганзориг удирддаг хэвээрээ. 
“Монсуль” ХХК-ийн захирал Т.Энхжаргал. “Монсуль” ХХК шатахууны зах зээлд монополь аж ахуйн нэгжүүдийн тоонд багтахаар хүчтэй орж ирж байгаа. Т.Энхжаргал олон нийтэд төдийлөн танил биш боловч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд мултарсан Д.Энхбатын дотнын найз гэгддэг. Д.Энхбаттай хамт гольфийн холбоо байгуулж явсан бол түүний хүү Э.Анартай хамт нэг компанид хувьцаа эзэмшдэг. Тус компани сүүлийн гурван жил дараалан "Монголын топ 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтад багтаад буй. 

Ингээд харвал, шатахуун импортлогч эздээс хоёр нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бол нэг нь УИХ-ын гишүүн асан, нэг нь УИХ-д горьлогч, хоёр нь монголын толгой баян, нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хамгийн дотнын найз байх аж.

 
           Тэд ийм хэмжээний эрх мэдэл, эд хөрөнгө, хүрээлэлтэй байхад шатахуунаар засаглахгүй гээд ч яах билээ. Хэрвээ манай улс 30 жилийн өмнө ярьж байсан газрын тосны үйлдвэрээ үлгэр болголгүй бариад ашиглалтад оруулчихсан бол одоо энэ хэдхэн хүний атганд багтаад жижгэрээд сууж байхгүй л байх байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас эдгээр эрхмүүд өдгөө төрд дураараа эрхэлж, хүсвэл үнээ нэмж, хомсдуулж, улсаар нь шатахууны эрэлд гаргаж чадаж байна. 
 

Монголын шатахууны салбарыг гартаа атгасан улстөрчидтэй ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 21:44:58
    МУУ ХАГАРТЛАА БАЯЖСАН МОНГОЛЫГ МӨЛЖИГЧИД: Яаг нүүрсний сонсголоор шатахууны хомсдолыг санаатайгаар санаатай будлиулжээ?? ЭНЭ ХЭД?? ХАХА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 20:44:40
    Зочин : Энэ олон жил шатахууны импорт хийж цулайтал баяжсан нөхдүүдийн нэг ч гэсэн нефтийн бага оврын ч болов үйлдвэр барих санаа зориг гаргасангүй дээ. Хойноос бензин оруулж ирж хэдэн цаас нэмээд зарчих нь хамаагүй амар байх л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-29 12:53:57
    Хүсэгч: Оросын русъ нефтийг оруулаад ирээчээ. Энэ оюун эрдэнэ юм хийгээд л байх шиг. Гэхдээ оросын нефть баазыг оруулаад ир.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-29 10:33:20
    Золбоо: Эд баян байгаагын шалтгаан л энэ шүү дээ. Ард түмэн улсаа мөлжөөд сууж байдаг өндөр татвар тавихгүй байгаа нь ч холбоотой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 19:52:42
    зочин: нүүрсний хулгайн хэргийг хаах гэж эдгээр луйварчид зориуд шатахууны хомсдол үүсгэсэн..... хулгайч, луйварчдад дүүжлүүр л хэрэгтэй болсоныг монголын ард түмэн анзаарч байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-16 23:55:34
    Ddavaa: Gargaach atgasan gedeg tie sanal niilaehgui baina. Sain muu heluulen ene salbariig church yavah haragdaj baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 12:35:09
    Ddavaa: Gazriin tosnii uildver barigdlaa geed bugdeeree Altanshiree davhij ochij benzin avah uu?Negent bio bolson suljeeg ashiglahguigeer ail bolgoniig benzinii TUTS baigaa guulah hereg uu? Tungaatsgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 22:20:49
    Ddavaa: Shatahuunii unit chuleeleh tsag bolsniig haruulj baina bish uu? Ontsgoi tatvar a ch avna unagan oros heltei, tunshteigee heritsah chadvartaibSodbilegiig adlaad hereggui bolov uu? Saidiin chadahgui chadsand bayar hurgen heregtei bus uu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 18:10:01
    Zochid: Jinhene hubakzud byuy benzin tosnii chenjuud atgaj bui tul Mongol min gazriin tosnii uidberee Barij chadahgui BGA busuu?!Ouyk min Huuk teigee niilj baugaad gazriin tosnii uidberee bariaach guij bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 08:06:00
    Зочин: ХӨРСИЙН ГАНТУЛГА ГЭЖ 1 ХУВАЛЗ БАС БНАА ЭНЭ ТЭНД ЁАЙГАА КОЛОНКУУД НЬ ЯМАРЧ ТОХИЖ ИЛТГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ 0
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-26 15:34:14
    Sodnom: Энэ хүмүүсийн буруу юу бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-26 10:47:52
    Зочин: Анандбазар гээч яасан ханаж цаддаггүй шуналын тип вэ хаана нь бол энэ хулгайчийн нэр гарч явах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 16:14:50
    дффгфгфд: Дээр байгаа гахай хоншоорлосон хулгайч хэн бэ? Хятад хүн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 17:46:11
    зочин: Эдгээр хүмүүс яагаад ийм их баян болов. тэд бол оросуудаас бензин авч монголчууддаа дамлан худалддаг хогийн гарууд тэдэнд ичих нүүр гэж үгүй тэд бол улс эх орноо ард түмнээ хохироогчид тэд бол гадны орны хамсаатангууд. тэд бол ард түмэн улс эх орноо яг л вампир шиг сордог цус сорогчид тэдэнд хүн чанар хүний ёс суртхуун байхгүй тэд бол баяжиж л байвал юуч хийхээс буцахаа больсон дорд гарлын төрөлтөнгүүд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188