• Өнөөдөр 2025-03-31

ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД

2025-02-19,   6971

      МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд гурав тогоо, тооно нэгтгэх Хамтарсан Засгийн газрын гэрээгээ “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэсэн. “Зориг бүхнийг ялна” л гэцгээдэг. Гэхдээ “Их зориг эзнээ ална” гэдэг үг үнэнд илүү ойр. Хамтарсан Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг харвал тэд үнэхээр ч зоригтой байна. Харамсалтай нь, тэдний гаргаж буй зориг нь өөрсдийг нь алах хэмжээний хэтийдчихлээ. Өөрөөр бол, өнөөдрийн гаргаж буй тэдний зориг нь хожмын өдөр гарт нь гав, хүзүүнд нь олс болж мэдэхээр байна.

 МӨНГӨГҮЙ МӨРТӨӨ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АМЛАЛТ ӨГӨХ ЗОРИГ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд гурвын толгойлж буй Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жил 593 төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, нийтэд зарласан. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Гэхдээ улсын төсвийн эх үүсвэрээр 12.3 хувийг нь л санхүүжүүлэх боломжтой. Тэгэхээр үлдсэн 87 хувийг нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав олно гэсэн үг. Өөрсдийнх нь халаасанд байхгүй тул өр тавьж л олно. Эцэст нь хэн төлөх нь ойлгомжтой. Товчхондоо, байхгүй мөнгөөр бүтээн байгуулалт хийх амлалт өгсөн нь тэдний эхний зориг. 

ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЭХИЙН ТУЛД ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙХ ЗОРИГ

     Дээр дурдсанчлан Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав 120 их наяд төгрөг олж, 593 төсөл хэрэгжүүлнэ гээд ард түмэнд амлачихсан. Нэг үеэ бодвол ард түмэн амлалтынх нь хариултыг нэхдэг болчхсон. Тэгэхээр тэд амласнаа биелүүлэх, ядаж л биелүүлж байгаа мэт харагдах хэрэгтэй. Ингэхийн тулд тэдэнд эхлээд мөнгө, дараа нь гүйцэтгэгч хэрэгтэй. Гэтэл одоогоор аль аль нь тэдэнд алга. Иймд тэд хүслээ гүйцээхийн тулд хуулийн хулгай хийхийг санаархаж, тэр нь илчлэгдэж хэдэн өдрийн хэрүүл боллоо. 
 
Тодруулбал, Хамтарсан засгийн газраас 2024 оны төсвийн тодотголыг дагуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Тендерийн тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудыг өөрчлөхөөр УИХ-д өргөн барьсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, гадаад өрийг нэмэх, Тендерийн тухай хуулийг өөрчилж, том төслүүдийг дурын компаниар тендергүйгээр гүйцэтгүүлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг өөрчилж, том төслүүдийг хүчингүй болсон концессын хуулиар явуулах санаархал агуулсан нь илчлэгдлээ. Гадаад өрийг нэмэгдүүлж мөнгө олъё, бүтээн байгуулалтын том төслүүдийг тендергүйгээр хүссэн компаниараа гүйцэтгүүлье гэдэг бол Хамтарсан Засгийн газрын гаргасан дараагийн зориг. Яах вэ, УИХ-ын 126 гишүүний тал нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурвын хөтөлж оруулж ирсэн, кноп дарахад бэлэн жагсаалтын шинэковууд. Үлдсэн тал нь хар түүх арвинтай, кнопоо худалдахад бэлэн хууччуул. Ингэж харвал, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав УИХ-ын 126 гишүүнийг хүссэн хуулийг нь хэл амгүй батлаад өгчихнө гэж итгэж, гаднаас зээл авъя, тендергүй болъё гэх их зориг гаргасан байх. Гэвч эхний оролдлогоор бүтсэнгүй. Гэхдээ ингээд зогсохгүй, халхавч, лоббигоо хангалттай хийгээд ахиад оруулж ирж таарна. Яагаад гэвэл ард түмэнд амалчихсан 120 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаа гаднаас зээл авч, тендерийг үгүй хийж байж хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй. 
 
        Тэгвэл тэд хүчээр, хулгайгаар дээрх хуулиудыг өөрчилж, хүссэндээ хүрлээ гэж бодъё, дараа нь яах вэ. Гаднаас мөнгө урсаж орж ирээд, тэр мөнгөөр нэр, мөр цэвэр компаниуд тендергүйгээр атомын, дулааны, усан цахилгаан станцууд, хил дагуу төмөр зам, авто зам, алт, зэс цэвэршүүлэх үйлдвэрүүд барьж, бид тэр даруйдаа хөгжлийнхөө өндөрлөгт хүрчихнэ гэвэл хэтэрхий гэнэн төсөөлөл. Итгэхгүй байх олон шалтгаан бий.
 
Нэгдүгээрт, гаднаас авсан зээл, тусламж хэрхэн томчуулын халаасанд орж, тендергүй байгуулсан гэрээнүүд хэрхэн хулгай дагуулдгийг Хөгжлийн банк, ковидын маск, эм тариа, ногоон автобус, төмөр замын оффтейк гэрээ гэхчилэн шинэхэн, халуунаараа байгаа хэргүүд батлаад өгсөн. Хоёрдугаарт, сонгуулиар санхүүгээ сэгсэрчихсэн МАН, АН, ХҮН-ын аль алинд нь тослох тогоо, тэжээх ам олон гэдгийг бид цөмөөрөө мэдэж байгаа. Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав улсаа хөгжүүлье гэх мөртөө хууль хүчээр өөрчлөх буюу хулгайн аргыг сонгож, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ынхаа дээр гарахаар увайгүй аашилж байгаа нь итгэхгүй байх бас нэг том шалтгаан. Өөрөөр бол, Хамтарсан Засгийн газар гаднаас зээл авч, тендергүйгээр гүйцэтгэгчдээ шалгаруулж, мөрийн хөтөлбөртөө тусгасан бүтээн байгуулалтаа хэрэгжүүлнэ гэж улайрч байгаа нь цаанаа хулгай ханхлуулж байгаа юм. Товчхондоо, тэд хожмын өдөр хорихын хашаанд л таарцгаах вий. 
 
Эцэст нь, үе үеийн Ерөнхий сайдуудын хүсэл, шунал өөрсдийг нь хаана хүргэснийг дурдах нь зүйтэй байх. 
 
- Ерөнхий сайд асан М.Энхсайхан 2020 онд шүүхээс 4.6 жилийн ял сонсож, жил гаруй хоригдоод 2021 оны наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өршөөлөөр суллагдаж байв. 
 
- Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Гэхдээ өөрөө АНУ-д амьдарч буй. 
 
- Ерөнхий сайд асан Н.Энхбаяр 2012 онд шүүхээс дөрвөн жилийн ял сонсон хоригдож байгаад 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан. 
 
- Ерөнхий сайд асан М.Энхболд 2019 онд “МАНАН бүлэглэл”-ийн толгойлогч гэгдэж төрийн тайзнаас хөөгдөж буусан. Түүнээс хойш Тусгаар тогтнолын ордон дахь нэр, нөлөөгөө алдаж, Төв аймагтаа ажин түжин амьдарч байгаа. Гэхдээ өнгөрөгч 2023 онд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар “газрын наймаа”-ны акц эхлүүлж, улмаар хууль хяналтынхан М.Энхболд ба түүний фракцынхны газар олголттой холбоотой хэргүүдийг сэргээн сонирхож эхэлсэн. 
 
- Ерөнхий сайд асан С.Баяр 2020 онд шүүхээс 2.6 жилийн ял сонссон. Гэхдээ 2021 оны долдугаар сард хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан. 
 
- Ерөнхий сайд асан Сү.Батболд оффшор данснууд болон мөнгө угаалтын хэргээрээрээ олон улсад зард гарсан. 2021 онд Нийслэлийн прокурорын газраас Сү.Батболдын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгааг нийтэд зарлаж байв. Хамгийн сүүлд, энэ оны тавдугаар сард АНУ-ын шүүхээс С.Батболдын Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гаргасан гэх дуулиан дэгдэж байв.
 
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2014 онд яллагдагчаар татагдан, гэр бүлээрээ хууль хяналтынханд шалгуулж байсан. Улмаар 2022 онд Хөгжлийн банкны хэргээр дахин яллагдагчаар татагдаж, хоёр сар гаруй шалгагдсаны эцэст шүүхээс гэм буруугүй гэж үзсэн. 
 
- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2019 онд эмчилгээ хийлгэх шалтгаар эх орноо орхиж зугтсан. Түүнээс хойш АНУ-д орогнож байгаа гэх мэдээлэл бий. Өнгөрсөн онд Засгийн газраас “шувуу” ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж, эх оронд нь авчирна гэдгээ зарласан ч одоог хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа. 
 
- Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2020 онд шүүхээс зургаан жил ял сонссон. Гэвч 2021 оны гуравдугаар сард хэргийг нь прокурорт буцааж, түүнийг суллаж байв. 
 

ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-22 18:05:08
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-20 09:30:31
    баатар: ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, ХУЛГАЙЧИД ГАСАЛЖ БАЙНА ДАА...УДАХГҮЙ ХАРИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИД ШОРОНДОО ОРЖ ТЭНДЭЭ ДУУСАХ БОЛТУГАЙ..ГАДААДАД БАЙГАА ҮХЭЖ БАЙСАН ИЛЖИГ ИРЖ МОНГОЛЫН ШОРОНД ОРОГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-20 09:28:16
    ЭХ ОРОНЧ: ЭНЭ САЙТ НЭГ МУУ МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧДЫН БӨГСНИЙ АЛЧУУР БОЛЖЭЭ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 15:47:17
    Зочин: DYRN MASSAJLAAD80855877SEXSDEED
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 15:02:46
    МОНГОЛ ХҮН: Элбэгдоржийн гар хөл бологсод боож үхмээр байгаа, Та нар нүгэл их хийсэн болохлоор түүнийгээ төлөх цаг ирж байна,наана нь өөрсдийгөө боомилвол тэр чинь л ганц зөв зам чинь байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 14:55:30
    Ард: Улс орноо хөгжүүлэх эрмэлзэлтэй энэ эрхмүүдийг бид дэмжих Учиртай доромжлох оо болиоч Элбэгдоржийн талынхаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:40:32
    Зочин: SADAR SEKSEER VANXANDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:39:38
    Зочин: TANILTSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:23:34
    УБ ын оршин суугч: Хамгийн энхийн цагаан тагтаа нь Алтанхуяг л юм бн штэ. Бусад нь бүгд нүгэлтэй нөхдүүд бн. Гэхдээ бидний УБ г өнөөдөр ийм шамбааралдсан, ямар ч төлөвлөлтгүй хогийн хот болгосон хүн нь М.Энхболд, жолооч орк Наранхүү 2 гэдэгтэй хэн ч маргахгүй бх. М.Энхболд, түүний жолооч байсан Б.Наранхүү мэтийн шаарнууд одоог хүртэл гэмт хэргээ хийсээр л бн. Гэвч тэд эрх чөлөөтэй тарвалзаад явах хугауцаа нь дуусах өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэж бн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:11:07
    засс: мөнгөний үнэр амтад дуртай энэ сайт талуудаас адилхан хусаад явдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:09:54
    Зочин: Урьд хожил Оюунэрдэнэ шиг ийм заль мэх ихтэй, боловсролгүй, улс орон- ард түмэндээ хайргүй, үгээгүй худалч , хийж бүтээж буй нэгч ажил байхгүй ерөнхий сайд байсангүй. Энэ хүн зүгээр л энэ суудлаас буух ёстой. тэгээд бас үг хэлсэн, хэл ам хийсэн хүнд хонзогногч, жагсаад цуглааныг зохион байгуулагчийн хорьж шоронд хийдэг. Ер сайн юм алга аа. Худан огцорооч ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 13:09:54
    Зочин: Урьд хожил Оюунэрдэнэ шиг ийм заль мэх ихтэй, боловсролгүй, улс орон- ард түмэндээ хайргүй, үгээгүй худалч , хийж бүтээж буй нэгч ажил байхгүй ерөнхий сайд байсангүй. Энэ хүн зүгээр л энэ суудлаас буух ёстой. тэгээд бас үг хэлсэн, хэл ам хийсэн хүнд хонзогногч, жагсаад цуглааныг зохион байгуулагчийн хорьж шоронд хийдэг. Ер сайн юм алга аа. Худан огцорооч ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 12:14:37
    зочин: Ард түмний боломжийг хулгайлсан уурхайн хэдэн гэр бүл сандарч байна аа Түрүүчээс нь баригдаж эхэлсэн сурагтай. Шүүх өөрчилөгдөх биз ээ . Хэнийг ард түмэн дэмжих бэ гэдэг тодорхой болно доо Ард иргэд ямарч байсан алдсан баялагаасаа хишиг хүртэж улнаасаа гарах минь Мөхөхийн өмнө зул бадардаг. Элбэгндоржийг ирүүлээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 11:22:10
    Зочин: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 10:04:36
    7: Хорихийн хашаа биш тамын тогоонд хамт шатнаа энэ гурав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 08:43:49
    К: Бактер бол найдвартай. Туулын хурдны зам 32 км зам 1.9 их наяд байхдаа ямар вэ дээ.. Дэлхийн хамгийн үнэтэй замаас ч илүү үнэтэй зам барих нь .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-19 08:38:27
    Батаа: Монголд жаахан юм хийх гэсэн хэнийг ч хайр найргүй доромжлон гутаах юм даа. Алдаа оноо байлгүй яахав. Засч залруулан зөвшилцөөд явж болдоггүй яачихсан лаларын нийгэм бэ. Шүүмжлэх эсвэл гутаахыг хэн ч чадна. Харин барьж аваад хийхэд ямар их дарамт шахалт эсэргүүцэл ирдэгийг зөвхөн ажил хийпэг хүмүүс мэпнэ. Улс орны ойрын болон хэтийн сайн сайхны төлөөх зорилгыг биелүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажил 3,5сая хүмүүст бүгдэд таалагдах албагүй. Тууштай зарчимтай байж асуудалыг шийднэ. Тэрнээс хэсэг бүлэг бүрийн эрх ашигт нийцнэ гнж байхгүй шүү. Нэг л их хараасан шүүсэн төрх байдлаар доромжлон гутаасан зөвхөн утасны араас ямар ч шийдэлгүй хоосон цэцэрхсэн хөгийн лаларууд байх юм бсда. Тамын тогооны монголчууд тамдаа жаргалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 22:30:27
    Зочин: Нэг юмыг маш сайн ойлгоцгооё.Бид оросын нөлөөний улс гэдгээ ойлгох хэрэгтэй.Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын маань баталгаа орос орон.Ядаж зүхэлгүй шиг л амьдарья.Хохирсон юм их бий.Гэхдээ өнөөдөр ийм байгаа нь нэндүгээрт өвгөдийн гавья,хоёрдугаарт орос орон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 14:49:17
    Зочин: Оюунэрдэнэ УИХ ын сонгуулиар АРВАН ИХ НАЯД төгрөг сэгсэрсэн. Ард түмэн мартсан уу. Одоогийн байдлаар макро түвшний Улсын өр, тэнцвэржүүлсэн орлого нэртэй алдагдал, төсөл нэртэй зээл зэргийн хаанаас ДНБ өсөлт харагддаг байна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 14:47:50
    Зочин: Оюунэрдэнэ УИХ ын сонгуулиар АРВАН ИХ НАЯД төгрөг сэгсэрсэн. Ард түмэн мартсан уу. Одоогийн байдлаар макро түвш томний Улсын өр, тэнцвэржүүлсэн орлого нэртэй алдагдал, төсөл нэртэй зээл зэргийн хаанаас ДНБ өсөлт харагддаг байна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 12:58:31
    Иргэн: Намын нэр барьсан өлөн гурван хулгайч хурдтай хулгай луйварын төлөө гээд байгаа бус уу. Энэ төрд улс орны төлөө гэсэн сэтгэлтэй байдаг юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 07:48:14
    Хөөрхийс: Хэдэн сайд нартаа базуулчихсан гарууд яана, хэрэглээний үнэ тэнгэрт тулсантулчихлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 07:47:56
    Хөөрхийс: Хэдэн сайд нартаа базуулчихсан гарууд яана, хэрэглээний үнэ тэнгэрт тулсантулчихлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 17:20:46
    MJ: Ta nar.n tavisan ur.g bidnii tatvar.n mung.r haaj, esvel bidnii nur.nd achaa daramt bolgodogoo bolioroi. Teg.d hugjil yrina gej vgvi shvv!!! Baylag.sa ard tvmnii amidral.g deeshl.leh bodit tusul heregj.l.rei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:51:15
    Монгол: Цогтбаярр луухаа минь юу нь 120 их наяд болоод шаачихваа 3 их наядаар 20гаруй том төсөл хэрэгжүүлэн гээд явж байна шүү дээ ,нэг нь зоригтойхон юм хийнэ гэхээр л солиороод өө сэв хараад муулаад шаах юм ,дээлээ нөмөрнө үү шоронгийн хашаанд таарна уу чамд ямар хамаа байна лалар минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:44:16
    Хм: Ингэж сүрдүүлээд байвал хөдөлж ажил хийх хүн олдохгүй болноо. Өүгд тэгс ингэс хийж байгаад л алга болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:22:09
    Иргэн: Энэ улсыг өрөнд дахин хутгаад бүр мөсөн сөнөөчихүйээ дээ өр нь багадаад бга биш бид өргүй баян амьдрах өвгдий үлдээсэн асар баян орон хүлээж авсан улс шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:22:08
    Иргэн: Энэ улсыг өрөнд дахин хутгаад бүр мөсөн сөнөөчихүйээ дээ өр нь багадаад бга биш бид өргүй баян амьдрах өвгдий үлдээсэн асар баян орон хүлээж авсан улс шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:19:34
    W: hovdiin jorlonogiin ******** baasnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 16:05:06
    иргэн: Данхыг зайлуулах шаардлагатай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 15:50:05
    З: Яагаад заавал бусадтай адилтгаж үздэг вэ зүгээр л харж суухад болох биш үү...хүний мууд дуртай өөртэйгөө адил гэж боддог хүмүүс ингэж хүний хийж бүтээх зоригыг мохоож байдаг....өөрөө юу ч хийж чадахгүй....хийхийг хүсдэггүй ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 15:45:54
    Иргэн: С, Баяр ч шоронд хамтайгаа салхилж байсан түүхтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 15:11:31
    Иргэн: Оросын гар хөл болсон луйварчид л дандаа сэтгэгдэл нэртэй хор зуурсан хонзогносон хараасан юм хаа сайгүй бичиж бусдыг хутган үймүүлж байдаг болж дээ. Аз болоход хүмүүс тэрнийг нь мэддэг болсон шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 14:56:37
    Зочин: Айвал бүү хий.Хийвэл бүү ай гэдэг байхаа.зөв зүйлийн төлөө бол айх хэрэггүй ээ! Зүтгээд байж дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 14:08:35
    Зочин: Их бүтээн байгуулалтыг өр зээлгүйгээр яаж хийхээ. Зөв зүйлд өр тавь. Юугаач эдэхгүй, зарим хоосон хийрхсэн у/төрч л гэх юм уу жагсаалтын удам дамжсан олигарх гэдэг нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 13:25:14
    Элбэгдорж : Журам зөвлөл баригад гэсэн заалтууд байнаа байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 11:50:57
    Иргэн: Алтанхягийн ЗГ 2012 оны ЭЗ өсөлтөөр гул барьж дэлхийгээр гуйлга гуйгаад 1,5 тэр бум долларын өр авч ирээд юунд хэрэглэхээ төлөвлөөгүй хагас жил хадгалж өрд орж байсан. Фортунаа Батбаяр өөрөө ч итгээгүй тулгаа авч яваад зочид буудлын өрөөнд галаа тахиад 1,5 тэрбумын мөнгө би олсон учир би мэдэж зарцуулна гээд ЭЗХяам мөнгөөр тоглож улс 2 төсөвтэй болсон. Үүний горыг Монголын ард түмэн үүрч явна. Хөгжлийн банкны мөнгийг би мундагтаа төлүүлсэн гээд дөшин толгойлсон Жавхлан тэнэгтээд сайрхаад 2 төсөвтэй болгох гээд ахиад өрийн нүхэнд унагах гээд байна. Жавхлан - Өөрт нь мөнгө үнэртвэл хэнийг ч хутга шаах "түгжил" гэдгийг олон түмэн минь мэдтүгэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 09:30:09
    Зочин: хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэж үг байдаг даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 09:16:33
    Нэргүй: Иргэд хийсэн сонголт бол МАН дангаараа засаг бүрдүүлэх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 09:00:23
    Ү: Данхыг улс төрөөс үүрд зайлуулаачээ. Томчууд энэ тэнэг юмаар чинь улс орныг самраад дуусгалаа. Хамгийн түрүүнд хашаанд эд нартай таарах хүн чинь Нянгар шүү. Тендер зарлахаараа эзнийг нь түрүүлээд тодруулчихдаг зуршилтай хулгайч даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 08:58:44
    Зочин: Оюука наад 2 чинь өлөншүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 08:50:40
    Зочин: Иргэд ийм л сонголт хийсэн одоо яая гэх вэ харж л ыайя
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188