Говь-Алтай аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн Төгрөг суманд өсвөр насны хөвгүүд маргалдаж, нэгнийгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд гарсан юм. Талийгаач 15 настай, гэмт хэрэгт холбогдсон хүү 17 настай арванхоёрдугаар ангийн сурагч байсан. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бид талийгаач хүүгийн аав М-тай ярилцлаа.
Энэ харамсалтай хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны 21:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар Герман Улсанд үйлдвэрлэсэн буу, хутга зэргийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Талийгаач хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч хэдийнэ амьсгал хураасан байжээ.
-Хүүгээ алдаад удаагүй байхад нь холбогдож байгаадаа хүлцэл өчье. Хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар та мэдээлэл өгч болох уу?
-Хүүгийн минь амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлээд байгаа. Хэдхэн хоногийн өмнө мөрдөн шалгах ажиллагаа дууссан гээд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч бид гомдол гаргасан. Бидний гомдлоор хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа гэсэн үг.
-Хүүг тань хөнөөсөн 17 настай хүү цагдан хоригдож байгаа юу. Та бүхэн ямар үндэслэлээр дахин гомдол гаргасан юм бэ?
-Миний хүүг буудаж, хөнөөсөн этгээдийг хэрэг гарсан өдрөөс хойш хорьж байгаа. Гэхдээ буудах захиалга өгсөн, хэргийг үйлдэх хүртэл нь зааварчилсан хүүхэд гэж бий. Түүнийг яллагдагчаар татаж, шалгаагүй учраас бид гомдол гаргаад байгаа юм. Энэ бол санамсаргүйгээр буудаад алчихсан хэрэг биш. Санаатайгаар хоёр удаа буудсан шүү дээ. Тийм байхад бууны гох дарсан ганцхан хүүхдийг яллаад өнгөрч болохгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй гэж бид үзэж байгаа.15-хан настай отгон хүүгээ алдчихсан бидэнд гомдол байлгүй яах вэ. Миний хүү ямар сайхан хүү байсан гэж санана. Үндэсний бөхөөр барилддаг, гар бөмбөг чамгүй сайхан тоглодог, спортлог хүү байлаа. Эрүүл чийрэг өссөн, сайхан биетэй залуу байсан юм.
-Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Тухайн үед цахимаар хичээллэх Засгийн газрын шийдвэр гарсан байсан шүү дээ. Миний хүү цахимаар хичээлдээ суучихаад, өдөр нь гэртээ унтаж байсан юм билээ. Гэтэл утас нь дуугараад, дээд ангийнх Б гэж хүүхэд дуудсан гэсэн. Ээждээ “Тэмцээнд явах талаараа ярина гэнэ. Би явчихаад ирье” гээд гэрээсээ гарсан байна лээ. Тэр үед аймаг руу үндэсний бөхийн барилдааны тэмцээнд оролцохоор явах гэж байсан. Тэгээд тэр хүүхэдтэй уулзаад, бэлтгэлдээ орсон гэж байна лээ. Тараад 19:30 цагийн үед арванхоёрдугаар ангийн хүүхдүүдтэй таарсан байгаа юм. Хүүг минь дуудаж гаргаж ирсэн хүүхэд нь бөх барилддаг, том биетэй, арванхоёрдугаар ангид сурдаг байсан. Тэр хүү арванхоёрдугаар ангийн хөвгүүдтэй таарамжгүй харилцаатай байсан гэсэн. Өнгөрсөн намраас хойш зодоон цохионд оролцож, хүүхдүүдийг дээрэлхэж байсан гэсэн. Энэ зодоондоо миний хүүг хүчээр, зориудаад татан оролцуулсан. Тэх орой арванхоёрдугаар ангийн хүүхдүүдтэй маргалдаж, гар зөрүүлсэн байгаа юм. Арванхоёрдугаар ангийн хөвгүүд хутга, шөвөг гаргаж, танхайрсан гэсэн. Тэр үед сумын хэсгийн төлөөлөгч очиж, зодооныг зогсоосон байна лээ. Арванхоёрдугаар ангийн хөвгүүд гурван мотоцикл, нэг машинтай явж байсан гэсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодоод, зарим нь согтуу, архи, дарс үнэртүүлчихсэн байхад яагаад гэр рүү нь зүгээр явуулчихсан юм бол гэж одоо ч би гайхдаг. Хэрэв тэр хүүхдүүдийг хэсэг дээр аваачаад, аав, ээжийг нь дуудаад хүлээлгээд өгчихсөн бол миний хүү амьд байх байсан. Бид үнэхээр гомдож байна.
-Цагдаа зодооныг тараасан байхад яагаад эргээд тэр хүүхдүүдтэй уулзчихсан юм бэ?
-19:30 цагийн үед цагдаа хүүхдүүдийг тараасан. Нөгөө хүүхдүүд нь хүүтэй минь хамт явж байсан хүүд алгадуулж, шоглуулсандаа шаралхаад замд нь отож байгаад 21:00 цагийн үед уулзсан байгаа юм. Тэгээд нөгөө хүү хүүхдүүдийг хэрүүл өдөөд байхаар нь алгадчихсан гэсэн. Гэтэл нэг хүү нь “Алийн болгон дээрэлхүүлж байдаг юм бэ. Чи аавынхаа бууг аваад ир” гэсэн байгаа юм. Нэг хүү гүйж очоод үүднийхээ амбаарт байсан дөрвөн сумтай ангийн зориулалттай бууг аваад ирсэн. Ирэхдээ “Сумгүй байж магад шүү” гэсэн байгаа юм. Гэтэл буу аваад ир гэсэн хүү нь “Чи буудаж чадах уу” гэж асуусан байна лээ. Гэтэл өнөөх нь “Сайн бол чадахгүй, хараар бол буудчихна” гэсэн байгаа юм. Харанхуй болчихсон учраас онохгүй байж магад гэсэн үг. Гэхдээ тэдэнд миний хүүг алах зорилго байгаагүй. Харин дээрэлхээд байдаг байсан хүүг нь алах зорилго байсан. Тэгээд буу авчирсан 17 настай хүү хүүтэй минь хамт явж байсан хүүхэд рүү чиглүүлж байгаад буудсан. Нөгөөх нь буун дуу тас хийхэд доошоо тонгойход толгойн дээгүүр нь сум гарсан байгаа юм. Миний хүү тэр хүүг аврах гээд дээшээ татахад нь л цээжин дундуур нь буудчихсан гэсэн. Үнэндээ, хамт явсан хүүхдээсээ болоод буудуулчихсан. Тэдэнд санаатай алах зорилго байсан нь хоёр дахь сумнаас тодорхой ойлгогдоно. Автомат биш, ангийн зориулалттай буу учраас цэнэглэж байж буудна шүү дээ. Эхний сумаараа буудчихаад, дахиад цэнэглээд миний хүүг буудчихсан гэсэн үг.
-Эмнэлгийн тусламж авч чадсан уу?
-“Та нар хүн аллаа шүү дээ” гээд хашхираад, хамт явсан хүүхдээ татахад нь л буудчихсан гэсэн. Элэг нь задраад, газар дээрээ амьсгал хураасан байсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй. Ядаж миний хүүгийн хөл, гаранд нь буудчихгүй яав даа. Тэгсэн бол тахих дутуу ч гэсэн амьд байна шүү дээ.
-“Аавынхаа бууг аваад ир. Наадахаа бууд” гэж хэлсэн хүүхдийг цагдаагийн байгууллагаас шалгасан уу?
-Энэ хүүхэд өдөөн хатгасан, хэрэг үйлдэх захиалга өгсөн гэдэг тэнд байсан хоёр ч хүүхдийн мэдүүлгээр тодорхой болсон. Гэтэл энэ хүүхэд өнөөдрийн хүртэл эрх чөлөөтэй, тэмцээн уралдаан ороод, баяр жаргалтай явж байна. Мөн миний хүүг гэртээ унтаж байхад нь дуудаж, зодоонд оролцуулсан хүүхэд ч эрүүл саруул, эрх чөлөөтэй амьдарч байна. Миний хүү шороонд булагдчихсан байхад гэмт хэргийг өдөөн хатгасан хүн эрх чөлөөтэй байгаа нь хүн ёсонд нийцэхгүй. Энэ хүүхдийн эцэг, эх нь бидэн рүү дайрсан шүү дээ. Хүнээ алдчихсан хүмүүс гомдож, уурлах нь тодорхой. Хэрэг гардаг өдөр манай дүү “Танай хүү, миний дүүг бууд гэж хэлсэн байна” гэхэд ээж нь “Миний хүү энэ хэрэгт ямар ч хамаагүй, энэ хүмүүсийн яриаг бичлэг хийгээд ав. Цагдаад өгч шалгуулна” гэж томорч байсан. Нэг нутгийн, хүүхдээ алдчихсан эцэг, эхэд мөн ч хэцүү байсан шүү.
-Хэргийн тухай дуудлагыг та бүхэнд хэрхэн өгсөн байдаг юм бэ?
-Манай охин эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм. Гэхдээ бидэнд хэлж чадахгүй хэсэг удсан байна лээ. Буудсан хүүхдийн аав, ээж эмнэлэгт хүргэсэн байсан. Эхнэр бид хоёр тэр үед айлд байж байхад ах маань залгаад “Хүү чинь гудамжинд ухаангүй хэвтэж байна” гэсэн. Сандралдаад, санд мэнд очиход миний хүүг эмнэлэг аваад явчихсан байсан. Эмнэлэгт очихдоо хэдийнэ амьсгал хураачихсан байсан гэсэн. Нөгөө хүүхдүүд миний хүүг буудчихаад гэр рүүгээ гүйгээд орсон юм билээ. Тэгээд “Бид хүүхэд буудаад алчихлаа” гээд хашхиралдаад, уйлаад байсан гэсэн. Тэгээд аав, ээж нь гараад, миний хүүг эмнэлэг рүү авч явсан байна лээ.
-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?
-Тэдэнд нэг буудчихаад зогсох боломж байсан. Хүний толгой дээгүүр сумаа явуулчихаад сэхээ авч болно доо. Даанч тэгээгүй, алах гэж улайрч дайрсан. Үүнд маш их гомдож байна. Хэргийг үнэн зөвөөр шийдээд, холбоотой бүх хүнийг шалгаж, хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Бид хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явна.
| ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БУУДУУЛЖ НАС БАРСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: ГЭРТЭЭ УНТАЖ БАЙСАН ХҮҮГ МИНЬ ДУУДАЖ ГАРГААД, БУУДААД ХӨНӨӨЧИХЛӨӨ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |