• Өнөөдөр 2024-05-03

БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД-I

2024-02-17,   11661

      Төрд үүрлэсэн хулгайч нартай төр өөрөө хоёр жил гаруй тэмцэв. Тэмцэл эхлүүлсэн нь сайн ч торны цаана суулгасан нь одоогоор Б.Ганхуяг, С.Батдөл мэтийн хоёр, гуравхан “хурган” дарга л байна. Томчууд нь аанай л ард нь нуугдчихаад, хуулиар хамгаалалт хийчихээд сууцгааж буй. Гэхдээ авууштай нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөгжлийн банкны болон нүүрсний хулгай, газрын наймаа, тендер, төсвийн тонуул, улаан, ногоон автобусны цавчаа гээд төрийн бүх том хулгай, луйврыг төрийн томчууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд үйлдсэнийг бид хангалттай харлаа, бас сонслоо. 
 
Тэгвэл төр одоо “элит ангийнхан” гэгдэх болсон элчин сайдууддаа онцгойлон анхаарах цаг нь болжээ. Өөрөөр бол, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудаасаа илүү харьд суугаа Элчин сайдууд гэж хагартлаа хөлжицгөөсөн, анги давхарга болтлоо алсарсан, хууль “хүрдэггүй” хэсэг болчихсон байна. Эх орноо харьд төлөөлөх үүрэгтэй элчин сайдын албан тушаалыг ялсан нам нь хөгшдөө дэвшүүлэн зайлуулах, өөрт зүтгэснээ шагнах, өр төлөх хэрэгсэл болгосон. Үр дүнд нь нэг бол насаараа нам дагаж төрийн өндөр алба хашсан хууччуул, нэг бол ногоон паспорт сарвайж гадаадад амьдрах хүсэлтэй толгой баячууд, нэг бол элчин сайд аснуудын хүүхдүүд, нөгөө бол хэн нэгэн том хүний гар хөл л Элчин сайдаар томилогддог болчихсон байна. Ингээд зогсохгүй тэд хөрөнгө чинээгээрээ саарал ордныхныг хол хаях аж. 
 
     Иймд эргэлт.мн мэдээллийн сайдын “эрэн сурвалжлах нэгдэл”-ээс “БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД” цувралыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад С.Золжаргал, У.Нямхүү, Н.Тулга гэх гурван элчин сайдыг онцолж байна. 

“БАРИЛГАЧИН” ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ

     Бүгд Найрамдах Куба Улсад суух онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргал гэх залуу өнгөрөгч 2023 оны хавар томилогдсон. 2005 оноос хойш төрд ажиллаж, Хятад дахь Элчин сайдын яаманд консулын ажилтан, Орос дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албыг хашиж ирсэн С.Золжаргал 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай, хөрөнгөлөг сайдуудын нэг. Учир нь С.Золжаргал “Санни нүхт” ХХК-ийг эзэмшдэг. “Санни нүхт” ХХК-ийнхаа нэр дээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди хоёртой айлсуулан газар авч, “SN residence” нэртэй 16 давхар орон сууцны хотхон барьж худалдсан. Мөн Нүхтийн аманд хэд хэдэн тансаг зэрэглэлийн хаусууд барьж худалдсан гэх. Тэгэхээр 1.3 төгрөгийн хадгаламжтай байх нь аргагүй биз. Гэхдээ Төв цэнгэлдэхийг тойрсон газрын наймаанд зөвхөн томчууд л оролцож ирсэн. Тэгэхээр С.Золжаргал өөрөө Төв цэнгэлдэхийн хажууд газартай болж, орон сууц барьсан гэхэд эргэлзээтэй. 
 
Тэгвэл С.Золжаргалыг консулын ажилтнаас Элчин сайд болтол дээш татсан хүн нь Ц.Элбэгдорж гэх. Тэд нэг нутгийнх бөгөөд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн байх үед нь туслах, зөвлөхийнх нь үүргийг гүйцэтгэдэг байж. Өдгөө ч Ц.Элбэгдорж, С.Золжаргал хоёрт хамаатах сэжим олон. Жишээ нь, С.Золжаргал Даяндоржийн Жаргалсайхан гэгчтэй “Нью пайз” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Д.Жаргалсайхан гэгч нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын дарга нь байсан П.Цагааны эхнэрийнх нь төрсөн дүү. Мөн Д.Жаргалсайхан нь П.Цагааны алдарт “Ачит ихт” ХХК-ийн дэд захирлаар ажилладаг аж. Цаашилбал, С.Золжаргалын төрсөн дүү С.Одончимэг нь Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэтэй “Оксфорд кэмбрижийн төгсөгчдийн холбоо”-г хамтран үүсгэн байгуулж, удирдаж буй ажээ. 

17 СУУЦ, ДӨРВӨН ОФФИСТОЙ ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ

     Бүгд найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүү гэх бүсгүй 2021 оноос хойш ажиллаж буй. 2007 онд Францад Олон улсын харилцааны сургууль төгсөж, 2010 оноос хойш Гадаад харилцааны яаманд нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2021 онд ийн Францад Элчин сайдаар очсон. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Яах вэ, франц хэлтэй эмэгтэй юм байна. Гэхдээ яаж ердөө нарийн бичгийн дарга хийж байсан намтартай хүнийг Элчин сайдаар томилох санал оруулж ирж чадав аа. Энэ хүнийг чинь францчууд хүлээж авах уу” хэмээн голонгуй шүүмжилж байв. 
 
Гологдон байж томилогдсон У.Нямхүү өдгөө Элчин сайдуудыг хөрөнгөөрөө тэргүүлж буй. Тодруулбал, У.Нямхүү өнгөрсөн онд нэр дээрээ 5.5 тэрбум төгрөгийн 17 орон сууцтай, нэг зусланийн хаус, оффисын дөрвөн барилга, үйлдвэрийн нэг барилгатай гэж мэдүүлжээ. Мөн нөхөр А.Даваадоржийнхоо хамт “Үүр тээл” ХХК, “Жи Пи Экспресс” ХХК, “Фарго монголиа” ХХК, “Ийст коул майнинг” ХХК, “Ай Би Эй групп” ХХК, “Монгол машин байгууламж” ХХК, “Монгол машин байгууламж сервис” ХХК, “Эко ложистик” ХХК, “Номгон оюу авто бирж” ХХК-уудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Дээр дурдсан компаниуд заримынх нь үйл ажиллагааг сонирхвол, автобусны “шахаа”, хотын төвийн газар гээд одоо олны анхааралд ороод буй “хэрэг”-үүд рүү чиглэх аж. Тухайлбал,  “Ай Би Эй групп” ХХК нь саяхан дэлбэрэлтэд өртсөн Дүнжингаравын уулзварт 6964м2 газар эзэмшдэг бөгөөд орон сууцны хотхоны барилгын ажил эхлүүлээд буй ажээ. Харин “Монгол машин байгууламж” ХХК нь 2019 онд нэг бүр нь 495 сая төгрөгийн хоёр ширхэг “Мон-30” нэртэй ногоон автобус нийслэлд нийлүүлсэн байна. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙН “ХАМТРАГЧ” ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА

     1987 онд Гадаад харилцааны яаманд туслах ажилтнаар ажилд орж, тэр цагаас хойш Сингапур, БНХАУ, АНУ дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж, 2013-2017, 2018-2021 онд хоёр удаа Англид Элчин сайдаар суусан Нархүүгийн Тулга гэж бий. Ноцтой нь, өнгөрсөн 30 гаруй жил Монголдоо бараг л амьдраагүй шахуу намтартай Н.Тулга хамгийн хөрөнгөлөг элчин сайд. 
 
Тодруулбал, Н.Тулга ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатан. Тиймдээ ч Н.Тулгын хүү Т.Эрдэнэ нь өдгөө Б.Хурцын эхнэр Ү.Сарнаатай “Сарнайх” ХХК-ийг, Б.Хурцын бэр Э.Золзаяатай “Изинис эйрвэйз” ХХК-ийг хамтран эзэмшиж буй. Ноцтой нь, Б.Хурцын бэр Э.Золзаяа, Н.Тулгын хүү Т.Эрдэнэ хоёрын  “Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөөгүй. Улмаар Хөгжлийн банкны хулгайн нээлттэй сонсголоор “Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан мөнгөнөөсөө 1.0 тэрбум төгрөгийг “Бадрах-ойл” ХХК-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан болох нь ил болсон. Харин “Бадрах-ойл” ХХК-ийг Н.Тулга эзэмшиж байгаад хүү Т.Эрдэнэдээ шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Хурц, Н.Тулга хоёр Хөгжлийн банкны хулгайн хамтрагчид болж таарч байгаа юм. 
 
Цаашилбал, Н.Тулга 2017 онд “Хүннүжин-энх” ХХК, “Талын эрдэс” ХХК, “Наран бетон зуурмаг” ХХК тэргүүтэй компаниудыг эзэмшиж байгаад 2019 оноос хүү Т.Эрдэнэдээ шилжүүлж, өөрийгөө “цэвэрлэсэн”. Сонирхвол, “Хүннүжин-энх” ХХК нь 2011 онд  Арцатын аманд 4.9 га газар авсан. Улмаар уг компани газартайгаа хамт 2018 онд “Номин”-гийн эзэн Ш.Энхбаярт шилжжээ. Ингээд өнөөх 4.9 га газар дээр нь “Гарден сити” хотхон баригдсан. “Наран бетон зуурмаг” ХХК нь нийслэлийн орон сууц, оффисын барилгууд, замын ажлуудыг цементээр хангадаг. Харин “Талын эрдэс” ХХК нь Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Монгол-Хятадын хилийн бүсэд “Ширэн овоо” гэх төмрийн хүдрийн орд эзэмшдэг ажээ. 
 
30 гаруй жил төрд, тэр тусмаа дипломат албанд зүтгэж, эх орондоо бараг л амьдраагүй шахуу Н.Тулга энэ хэмжээний хөрөнгийг хэрхэн цуглуулсныг хууль хяналтынхан шалгахад гэмгүй биз ээ. 
 
Үргэлжлэл бий.  
 

БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 47
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 10:47:03
    good news : Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно ([email protected])
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 09:08:08
    Гэсгээгч бүлэг : Хүзүүгүй хулгайч, хурц гэсэн новшнуудыг барьж цаазлах хэрэгтэй бүгд мартаж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 08:53:48
    Ajaa taij: MANaashurungulug elchin alga uu? troloo?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 08:53:39
    Ajaa taij: MANaashurungulug elchin alga uu? troloo?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 23:26:09
    Зочин: Нямхүү чинь МАН ны хамаг том даргын хамаатан юм гэнэ лээ. Тйим ч учраас юунаас айдаггүй пээдгэр нэгэн гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 13:57:56
    татаасгүй хол явахгүй: бүгд бүх түвшинд тохироод томилж бөайгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 23:37:31
    Иргэн : Элит гэнүү Монгол улсад улны ухамсартай удам угсаа муутай хүмүүс нь элит гэж нэрлэгддэг хэргүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 22:30:26
    S: BOOW XXNO80O55877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 18:40:32
    Unshigch: Иймэрхүү нөхдүүд зөндөө. ГХЯамнаас томилолт авах нь багасаад яамны харъяалал биш арын хаалга, аав ээжийнхээ, ашиг сонирхолын хүрээнд гадаад харилцаа гэж юу байдагыг мэддэггүй очоод ашиг сонирхолын ажлаа хийдэг явдал олон жил болж байна. Жнь: Туркд байгаа ЭС, Улаан-Үдийн Консул хөгшин Дэмбэрэлийн хөгшин охин гэм мэт арын хаалганы хүмүүсийг даруй буцаан татах хэрэгтэй.МУ—н Гадаад харилцааны утга алдагдаад , Улс төрийн, танил талын томилгоо болсонд анхаарах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 10:28:17
    АТГ: МАН хулгайч нараа авч ирж шорондоо хийгээчээ шоронд орсон хулгайч нар 5 жилийн ял авчаад 5хан сар суугаад суллагдаад бгаа шүү ард түмэнээ хулгайч авилгаитайгаа нийлж доромжилхоо боль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 16:45:06
    źs: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 15:34:03
    зочин: Одоо жинхэнэ мэдлэг чадвараараа элчин сайд болж байгаа нэг ч хүн Монголд байхгүй бүгд Нарантунгалагийн замнасан замаар элчин болж байгааг хүн бүхэн мэддэг болж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 15:28:37
    Иргэн: Италид суугаа элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг бөөр гөбсөө зарах, долигонох долоох, хов хутгах, хор найруулах, авлигадах ажлуудыг эртнээс амжилттай хийсээр өөрөө сайд болсон. Хийсээр ч байгаад дүү Цэрэндоржийн Мөнх-Өлзийгөө Шведэд бас элчин сайд болгож чадсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 14:35:44
    zochin: eh orondoo HO tataj bval sn l bn buruu zamaar yum hiigeegui bolood hurungu orlogoo unen zuvuur n meduulsen bgui de bid negnee tataj unagaasaar bgad hugjil ch ugui heluuleer duussan uls bolloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 13:49:08
    монгол: хар малгай Жамбалдоржийг хар хуультай нь босгож ирээд шийдүүлчихээд буцаагаад булчихвал амар бишүүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 09:33:10
    Zochin: Ийм болохоор гадаад харилцаа хөгждөггүй, гадныханд бид дорд үзэгддэг болоод удаж байна даа. Ийм болохоор МОНГОЛ УЛС хөгждөггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 09:19:38
    Зочин: Элчин сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг сайн шалгаач ээ. Насаараа ГХЯ-нд ажилласан Швейцарт суугаа ЭС Гэрэлмаа яаж 2 тэрбумын хадгаламжтай болсон бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 08:36:07
    Zochin: Eren survaljilah setguul zui baih yostoi. Tanai site l haaya yum bichih yum busad ni ch medehgui ee. UB-n gazriig duraaraa huvaaj avaad, gadnii tuslamj-r orj irsen horongoos eldev san, banknii zeel nereer mongo ugaasan barimt ni gd bicheed bhad oor yamar barimt neheed bgaa uhernuud ve??? Herev tiim l olon mundag udirdagchtai, businessmentej uls yum bol (tegeed bur hun neg bur ni bagadaa 10 ba tuunees olon companytai shuu) ene 3 say garan huntei uls chin 30 garan jild ogt hugjihguj, oodlohgui bgaa yum be? Ulam l yaduurch, bayan hoosnii yalgaa ihsej, utaandaa hordoj, togoo tasluulj butsaad 90 on ruugaa yavj bgaa biz dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 23:52:39
    Монгол ээж : Дээрээс нь цэвэрлэж байж төр цэвэршинэ томууд хагартлаа баяжаад хэдэн мянган доллор их мөнгө биш гээд ярихийг сонсход Ёстой эмэгнэл улныхны татвар ахмадын тэтгэвэрийн зээлийн хүү бас дээр нь монгол банк урьдчилгаа а Авахаа больсон гэсэнч тал мөнгийг нь хүү ньд авч бна томчууд бараг хүүгүй зээл хийж байдаг Нэ монгол улс толгой томорсон өнгө мөнгө харсан их гишүүд яиар байсанаа санах хэрэгтэй дээ Шударга дугарсанг хорьдог шүүх цагдаа нар хэний талд бна хэдэн түцнийхэнт эй амаараа үнэн хэлсэнтэй тэмц элдэж барьдаг байж их төр толгойд суугаа цөлмөгч гишүүддээ адилхан хуулийн Хариуцлага тооцож өгөөч Төрийн монголийн миньбаялаг цөлмөгч нарыг өөгшүүлэгч нар ичээсэй ухаарах ойлгуулах шүүх шүүгч Өвөг дээдэс илгээх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 18:33:42
    МОНГОЛ: Монголыг.гийгүүлэх.нь..ч.юул.болдоо.амиал.борлуулж.довоол.шарлуулах.биз.хар.тамхи.зөөж.нүүний.булай.болчихгүй.бол..ч.ямай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 17:23:12
    Зочид: Ээвий ба Хурцын нэр ороогүй авилгал,хулгай Монголд бна уу.Монголын 1 номерийн худалч,хулгайч,авилгалч бна шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 14:22:27
    Зочин: Сонгуулийн хар пиарууд ар араасаа хөвөрч байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 14:14:58
    Иргэн: Төрийн ддээрэмчид чинь эд нар байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 13:54:20
    Гэрэл: Хөдөлмөрлөөд олсон хөрөнгө өнөөдрийн ийм хэмжээнд хүртэл бас чамгүй хол зай бий шүү.өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд ийм их хөрөнгийг ямар байгууллагад ажиллаад ингэж уул овоо босгохоор хөрөнгө цуглуулах юм вэ.ардчилал нэрээр улсын үйлдвэрийн газруудыг цэнхэр яагаан тасалбар болгон үнэгүйдүүлж хувьдаа авч хөрөнгөжсөн хүмүүсийг түүх хэзээч мартахгүй гэдэгт эргэлзэхгүй итгэдэг.хулгаылсан хөрөнгөө аваад үхэхгүйгээс хлйш өвлөн авч үлдсэн үр хүүхдүүд нь эцэг өвөгдийхөө хулгайн хар мөрийг үүрч амьдрах нь дамжиггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 13:02:43
    Зочин: Шагдарын Батцэцэг гэж элчин сайд байсан Кубад сайн хулгайч авгай одоо америкт баярхаад л томроод л явж байнаа шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 13:01:35
    Зочин: Шагдарын Батцэцэг гэж элчин сайд байсан Кубад сайн хулгайч авгай одоо америк баярхаад л томроод л явж байнаа шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 11:36:14
    Иргэн: Авилгын хуулийг өөрчлөхгүй бол энэ хулгай улам цэцэглэх болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 07:37:05
    Гал: Хулгайчдыг буудаж алах юмсан. Нэг л өдөр баригдана та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 23:34:02
    Иргэн: Бусдын нэр хүнд, албаны нэр хүндэд халдахдаа та бүхэн судалгаатай баттай баримтаар бичих хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөж хөрөнгөтэй болсон уу, хөдөлмөрлөөд хариуцлага үүрэх цаг нь болж албан тушаалдаа дэвшсэн үү гэдгийг сайн судалчихаад бичээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 21:45:57
    Nuuts: Cuba d suusan elchin said Sh Battsetseg bas nileedgui bayajsan hun dee olon ex eronhiilegchiin tsunh barsan uu ******** dolooson uu ******** med hagartlaa l bayjsan n todorhoi medne
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 20:33:59
    Сапармурадов: Орчин үед хүн бизнэсээ хаанаас ч удирдаж болно шүүдээ..юм хийж бүтээсэн болгоноо ингээд яллаад байвал энэ улсад хэдэн малчин, малчин гаралтай хэдэн сагсуу лрк дарга нар л үлдэх нь байна шдээ..тэгээд 50 жилийн дотор мөхөх болно доо...төр засагтнь жаахан ухаантай байж болдоггүй юм байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 20:08:19
    mmm: peeee tsuvral ymu? tsaashaa zunduu jagsaqlt bga bhnee. manai ATG Tagnuuld dandaa sohor dulii ******** humuus ajilladag ymu daaa haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 19:53:45
    Бата: Яасан айхтар улс вэ ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 19:03:45
    Тэмүүлэн: ЦУТАЙ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ШОРОНД ОРДОГГҮЙ ЮМ ВЭ ??? .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 18:36:31
    Зочин: Муусайн хулгайчдын хөрөнгө гэж юу байдгийн татвар төлөгчдийн болон төрийн хөрөнгө хулгайлсан угаасан луйварчид хариуцлага тооцох шаардлагатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 17:11:46
    ШУДРАГА ХҮН: ЕР НЬ МАНАЙ МОНГОЛД ШУДАРГААР ХӨРӨНГӨЖСӨНХҮНИЙГ ОЛООД ИР ГЭВЭЛ ГЭГЭЭН ЦАГААН ӨДРӨӨР ЛАА БАЙРИАД ИРСЭН Ч ОЛДОХГҮЙ. БҮГД Л БУРУУ ЗАМ, ЛУВАР ШҮҮ ДЭЭ. НАМЫН ЛУЙВАР, ХАМААТАН САДАНДАА ИЛҮҮ БОЛОМЖ ОЛГОХ ТЕНЕРИЙГ ДЭЭРЭМДЭХ ЗАМААР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 16:30:42
    Зочин: Ёстой хов жив гэж үүнийг л хэлэх байх. Өмхий үнэртэж байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 16:06:59
    Зочин : Эдгээр хүмүүсийн хөрөнгө мөнгө юу байна бүгдийн хурааж авах зоригтой аавын хүү олдохгүй юм байхдаа Эдгээр хөрөнгө мөнгө дандаа улсын хөрөнгө мөнгө цэвэр шударга олсон юм юу ч байхгүй одоо зүгээр л шинэ хууль гаргаад улс хурааж авах хэрэгтэй тэгээд тэр гадний улс орон өр зээл юу байна бүгдийн өгч тайван амьдрах юм сан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 15:49:30
    Эх оронч: Үе удам үр хүүхэдтэйгээ үхлийн муугаар үхэж далд ороосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 11:39:32
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:53:06
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:53:05
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:53:04
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:52:57
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:52:56
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:52:54
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 10:52:45
    Иргэн: Бас л нөгөө Элбэгдоржийн хамаарлын хүн. Энэ хүнд холбогдоогүй зүйл гэж байхгүй юм байна. Гадаадад монгол улсыг төлөөлөх элчин гэдэг албанд дандаа дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг томилж явуулдаг болсон буруу тогтолцоог өөрчилөх цаг ирэх болов уу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188