ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
.jpg)
Хотын дарга Х.Нямбаатар өөрөөсөө өмнөх бүх үеийн Хотын даргын автобусны шахаа, газрын наймаатай холбоотой материалуудыг хар хавтсанд хийгээд АТГ-т шалгуулахаар аваачаад өгчихсөн. АТГ-ынхан эхлээд Хотын дарга асан М.Энхболдыг дуудаж байцаалт авсан. Араас нь, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 01 Хотын дарга асан Ц.Батбаярыг баривчилсан. Түүний хувьд, төрд алба хашиж эхэлснээсээ хойш хоёр дахь удаагаа хорихын хаалга татаж буй нь энэ. Өмнө нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү, дүү хоёрт “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг хувьчлал нэрээр хууль бусаар хулгайлж өгсөн хэргээр 2.1 жилийн ял сонсож, жил гаруй хоригдоод магадлангаар суллагдаж байв. Судлаад үзвэл, Хотын дарга асан Ц.Батбаярт АТГ-ынханд халаасаа “нэгжүүлэх” шалтгаан олон ажээ. Тэрбээр Хотын дарга байхдаа төрсөн дүү нарынхаа нэр дээр их хэмжээний газар авч, орон сууцны хотхонууд барьж, басхүү бусдад дамлан худалджээ. Түүгээр зогсохгүй, Ц.Батбаяр Хотын дарга байх үеэсээ нийслэлийн нийтийн тээврийн автобусны гол будилааныг хутгаж байсан нэгэн аж. Тиймдээ ч тун удахгүй болох УИХ-ын Түр хорооны газрын наймааны болон автобусны тендерийн нээлттэй сонсголд нь Ц.Батбаяр "гол дүр" байх нь. Ингээд Хотын дарга асан, "алим" хочит Ц.Батбаярын газрын наймаа, нийтийн тээвэр, цаашлаад "нүүрсний хулгай"-н хэргээр таван жилийн ял сонссон Б.Ганхуягтай хүртэл холбогдох бүрэн баримтыг дэлгэж байна.



.jpg)

| ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯР “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ХАЖУУД ХУУЛЬ БУСААР АВСАН 1.8 ГА ГАЗРАА “М-ОЙЛ”-ЫН ЭЗДЭД ХУДАЛДАЖ, ТЭНД НЬ 22 ДАВХАР “ГЛОБАЛ ТАУН” ХОТХОН БАРЬЖ БАЙНА |
|
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |