Хуруу хумсаа мултлах нь холгүй хүний нутагт хараар ажиллаж, байдгаа барьцаалж авсан ипотекийн зээлтэй орон сууц нь хоёр цагийн дотор шатаж, хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гудамжинд гарсан иргэдийг бодохоос ч гунигтай. Орц, гарцгүй орон сууцны балгаар олон хүн орох оронгүй болж, гурван айлын хоймор эзгүйрч байхад “Эдү Апарт” хотхоны эзнийг зөөлөн буйдан дээр тухалж байна гэж төсөөлөх бүр ч гунигтай...
Улсаараа гашуудаж, халаглаж, харамсаж, стандарт шаардаж байна, энэ өдрүүдэд. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд өртөж дэлбэрэлт үүслээ. Галын улмаас 60 айл гудамжинд гарч, 30 машин шатаж, гурван хүний амь эрсэдлээ. Орох, гарах гарцгүй стандартын бус орон сууц барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн “Эдү Апарт” хотхоны эзнийг улсаараа эрэн хайж байгаа учир танилцуулъя.
2013 он. Баянзүрх дүүрэг 14 хороо. ТЕГ-ын төв байр...
Түүх судалбал, 2010 онд Баянзүрх дүүргийн (тухайн үеийн) 14 дүгээр хороо, Дүнжингаравын урд талд байрлах 1.5 га газрыг Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд шилжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хоногийн өмнө галд өртөж шатсан стандартын бус баригдсан гэх “Эдү Апарт” цогцолбор хотхоны газар ТЕГ-ынх байсан гэсэн үг л дээ. Угтаа энэ газарт ТЕГ-ын төв байрыг барихаар төлөвлөж, зураг төсөл, төсөв нь батлагдаж, 2013 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлаа эхлүүлсэн байдаг аж. Хачирхалтай нь, 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд ТЕГ-ын төв байрыг дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Энэ талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тагнуулын ерөнхий газрын барилгын ажил дутуу, дахин 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Ийм боломж байхгүй. Энэ мэтчилэн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа дутуу орхигдсон, ашиг тус багатай байшингуудыг дуудлагаар худалдана. ТЕГ-ын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна” хэмээн жиргэж байжээ. Ингээд 2014 оны хоёрдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр албажиж гарсан байна. “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг борлуулах дуудлага худалдаа нийтдээ зургаан удаа хойшилж, долоо дахь дээрээ зарагджээ.
Дуудлага худалдааны анхны 13.5 тэрбум төгрөг байсан ч явцын дунд доод үнийг 10.8 тэрбум төгрөг болгон бууруулж байсан байна.
Хамгийн сүүлийн дуудлага худалдаа 2014 оны есдүгээр сарын 23-нд болж, дуудлага худалдаанд “Глобал Бридж” ХХК, “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК оролцжээ. Уг хоёр компаниас хамгийн өндөр буюу 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн саналаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” компани ялж, ТЕГ-ын төв байрын барилгыг худалдаж авсан байна. Тухайн үед тус барилгын ажил 80 хувьтай гүйцэтгэгдэж байсан бөгөөд таван корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. Мөн 150 авто машины зогсоол бүхий газар доорхи байгууламжтай гадна цахилгааны болон шугам, дулааны шугам, цэвэр бохир усны шугам зэрэг ижненерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн байжээ. Ингэж ТЕГ-ын төв байрын барилга “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” компанийн мэдэлд шилжсэн түүхтэй аж.
Дуудлага худалдаанд оролцсон хоёр компанийг судалж үзвэл,
-“Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК нь 2014 оны есдүгээр сарын 2-нд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болохоос 21 хоногийн өмнө байгуулагдсан гэсэн үг. Тус компани гадаад худалдааны чиглэлээр Улаанбаатар, Баянгол, дөрөвдүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, ажилчны гудамж, 57 тоот хаяг дээр Цагаачийн Отгонбаатар гэж хүний нэр дээр анх үүсгэн байгуулагдаж байжээ. Одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Баатарзул ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч нь Цагаачийн Отгонбаатар.
-“Глобал Бридж” ХХК нь гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 2007 оны нэгдүгээр сарын 9-нд үүсгэн байгуулагдаж байжээ. Ашгийн төлөө, Улаанбаатар, Баянгол, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, 77/2 тоот хаягт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сонирхолтой нь, "Глобал бридж" ХХК нь Цагаачийн Отгонбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Эцсийн өмчлөгч нь Цагаачийн Отгонбаатар бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Цагааны Сүхбаатар ажиллаж байна.
Эндээс харвал, Цагаачийн Отгонбаатар нь өөрийн эзэмшлийн хоёр компаниараа дуудлага худалдаанд оролцож, ТЕГ-ын төв байрын барилгыг газартай нь хамт өөрийн эзэмшилдээ оруулжээ.

Цагаачийн Отгонбаатарыг судлаад үзвэл, “Глобал бридж” ХХК, “Глобал финанс” ХХК, “Од групп” ХХК, “Глобал бридж констракшн” ХХК, “Глобал моторс” ХХК, “Глобал бридж групп” ХХК, “Монгол Технологи Инвестмент” ХХК, “ИЭСОМ” ХХК, “Глобал иннова сургууль” БСБ, “Глобал монтессори цэцэрлэг” БСБ, “Глобалбевериж” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Тэрбээр “Таванбогд” группийн захирал Цагаачийн Баатарсайханы төрсөн дүү ажээ. Хүмүүсийн сайн мэдэхээр “Ургац” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Отгонбаатар гэсэн үг. Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр яригдаж байсан юм.
Ц.Отгонбаатар 10.8 тэрбумаар ТЕГ-ын төв байрны барилгыг худалдаж авсан даруйдаа сургууль, цэцэрлэг болгох гэж байгаа тухайгаа бие төлөөлөгчөөрөө дамжуулан хэлжээ. Тодруулбал, 2014 онд Ц.Отгонбаатарын “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баянзул гэх залуу ажиллаж байжээ. Тэрбээр тагнуулын дуусаагүй барилгыг худалдаж авсныхаа дараа хэвлэлд “Би “Интернэйшнл эдюкэйшн скүүл оф Монголиа” компанийн бие төлөөлөгч. Манай компани боловсролын салбарт хөрөнгө оруулан, энэ чиглэлээр ажиллахаар байгуулагдсан компани юм. Энэхүү барилга, байгууламжийг дунд сургуулийн зориулалтаар ашиглахаар зорьж ажиллаж байна. Яагаад гэвэл тухайн нутаг дэвсгэрт нийтийн орон сууц, хороолол шинээр олноор буй болж байгаатай холбогдуулан ойр орчимд нь сургууль дутагдаж байгааг манай компанийн зүгээс судалгаа хийсний үндсэн дээр олж харсан юм” гэж ярьж байжээ.
.jpg)
“Эдү Апарт” цогцолбор
Глобал олон улсын дунд сургууль, Глобал монтессори цэцэрлэгийн байр 2017 онд ашиглалтад орж, тус оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ц.Отгонбаатар худалдаж авсан ТЕГ-ын барилгаа сургууль, цэцэрлэгийн барилга болгосон гэсэн үг. Дээрээс нь хоёр блок, 90 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байгаа юм. Ингээд сургууль, цэцэрлэг, орон сууцнуудыг нийлүүлээд “Эдү Апарт” цогцолбор хотхон гэж нэрлэжээ.

Хамгийн ноцтой нь, “Эдү Апарт” цогцолбор хотхон нь стандартын бус, шаардлагатай түргэн тусламж, галын машин орох гарцгүй болох нь хоёр хоногийн өмнө гарсан галын үеэр ил боллоо. Учир нь, орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгыг холбосон хоолой залгаж, хаасан нь аюул дагуулж байгаа юм. Хэрэв стандартын дагуу баригдсан, хоолой залгаагүй, галын машин хотхон руу чөлөөтэй орох боломжтой байсан бол орон сууц бүхэлдээ шатахгүй байсныг албаныхан хэлж байгаа. Мөн үүнээс гадна ашиглалтад орохдоо 100 хувийн бүрэн цутгамал, галд тэсвэртэй, гал дэмждэггүй дулаалгаар дулаалсан дээд зэрэглэлийн тансаг хотхон гэж зар сурталчилгаагаа нь хийсэн худал болж таарав. Харин ч эсэргээрээ галын тархалт хурдан хугацаанд явагдаж, тус барилгын чанарт муу үнэлгээ өглөө. Галын машины орох, гарах хөдөлгөөнийг боомилсон, стандарт зөрчигдсөн, оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлсэн Ц.Отгонбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгах нь тодорхой байх.
Өөр нэг ноцтой сэжүүр бий. Тодруулбал, автобусны хэргээр АТГ-т шалгагдаж байгаа Хотын дарга асан Ц.Батбаярын газрын наймааны гол хамтрагч нь Ц.Отгонбаатар байх магадлалтай. Эндээс хөөвөл, Ц.Батбаяр төрсөн дүү Ц.Ганцэцэгийнхээ нэр дээр “Бумбын шовх” ХХК-ийг эзэмшдэг байсан. 2008 онд Ц.Батбаяр УИХ-ын гишүүн болмогцоо “Бумбын шовх” ХХК-даа Хотын дарга Т.Билэгтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно 1.8 га газар олгуулж, хав дарсан байдаг. Ингээд Ц.Батбаяр саяхан “Бумбын шовх” ХХК-аа “А” зэрэглэлийн 1.8 га газартай нь хамт “М-Ойл групп”-ын эзэн Р.Батбаяр, Б.Пунсалмаа болон “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын эзэн Ц.Отгонбаатар нарын дундын “Глобал бридж констракшн” ХХК-д шилжүүлсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд байрлах өнөөх 1.8 га газар дээр нь “Глобал таун” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн блок 22 давхар барилга босож байгаа. Ц.Отгонбаатарын компани Хотын дарга асан Ц.Батбаярын өгсөн 1.8 га газар дээр тансаг зэрэглэлийн орон сууц барьж байгаа юм.
Эцэст нь, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг Ерөнхий сайд болсон даруйдаа ТЕГ-ын төв байрны баригдаж байсан барилгыг газартай нь хамт дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гаргасан байдаг. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд нь дуудлага худалдаа зургаан удаа хойшилж ч суудлаас нь буухаас ердөө хэдхэн хоногийн өмнө Ц.Отгонбаатар газрыг худалдаж авсан нь анхаарал татаж байна. Үүгээр зогсохгүй, давуу эрх эдэлж дөнгөж байгуулсан компаниараа эзэмшсэн нь гол сэжүүр юм.
Ц.Отгонбаатар, Н.Алтанхуяг нар нэг намын журмын нөхөд. Мөн Н.Алтанхуяг, Ц.Отгонбаатар хоёрыг хоорондоо газар “заралцаж” явахад нь Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байлаа. Үндсэндээ, Ардчилсан намынхан “нийлж” байгаад Дүнжингаравын 1.5 га газар буюу гал гарсан хэсгийн газрыг Ц.Отгонбаатарт өгчихсөн байж болзошгүй зураглал бууж байгаа юм.
| ТАНИЛЦ: ГАЛЫН МАШИН ОРОХ ГАРЦГҮЙ, ОРШИН СУУГЧДЫГ АЮУЛД ОРУУЛСАН “ЭДҮ АПАРТ” ХОТХОН “ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ТӨРСӨН ДҮҮ Ц.ОТГОНБААТАРЫНХ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |