• Өнөөдөр 2025-04-25

ХУВЬЧЛАЛААР ХӨЛЖИГСӨД-I

2025-04-25,   27965

      Эргэлт.мн мэдээллийн сайт “Хувьчлалаар хөлжигсөд” цувралыг эхлүүлж байна. Энэ удаад Н.Энхбаярын Ерөнхий сайд байхдаа хувьчилсан буюу Засгийн газрын 2003 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор хувьчилсан төрийн өмчүүд болон хувьчилсан авсан эздийг нь танилцуулахаар бэлтгэлээ.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ- ДАРГЫН СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ Т.ГАНТУЛГА

    Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Түдэвхүүгийн Гантулга хувьчилж авсан. Хамгийн ноцтой нь, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2003 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын тогтоолоор хувьчлахад Т.Гантулга Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр өөрийн зөвлөх Т.Гантулгадаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг шууд хувьчилж өгсөн гэсэн үг. Т.Гантулга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хувьчилж авсныхаа дараа захирлаар нь академич Б.Чулуундоржийг томилж, харин өөрөө улс төр хөөсөн. 
Тайлбар: БОАЖЯ, ХХААХҮЯ-ны ТНБД, МХЕГ-ын дарга, ШӨХТГ-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга
Тайлбар: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүртгэл болон байр
      Н.Энхбаяр 2004 онд Ерөнхий сайдаас бууж, 2005 онд МАХН-ын даргын ажлаа өгсний дараа түүний орыг М.Энхболд залгасан. Тэгмэгц Т.Гантулга мөн л М.Энхболдын зөвлөх болж дэргэд нь очсон. Түүнээс хойш Т.Гантулга М.Энхболдын “цэрэг” болж, түүний татаасаар төрийн албан тушаалын “ааг”-тай болгон дээр томилогдож ирсэн. Тухайлбал, Т.Гантулга 2007 онд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, 2009 онд Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайдаар томилогдоход мөн л Төрийн нарийн бичгийн дарга болж дагаж очсон. Дараа нь 2013 онд МАН-ын Нарийн бичгийн дарга болж, 2016 он хүртэл ажиллаад Эрчим хүчний дэд сайдаар томилогдож 2020 он хүртэл ажилласан. Сүүлд 2020 онд МХЕГ-ын даргаар, 2021 онд ШӨХТГ-ын даргаар тус тус томилогдож байв. Товчхондоо, Т.Гантулга төрөөс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хувьчилж аваад зогсохгүй, төрийн бүхий л өндөр албан тушаалуудад ногоон гэрлээр томилогдож ирсэн даргын суудлын даллагатай нэгэн аж. 

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ- УИХ-ЫН ХОЁР ДАРГА БУЮУ М.ЭНХБОЛД, С.ТӨМӨР-ОЧИР

   Технологийн дээд сургуулийг Баасанжавын Барамсай, Санжбэгзийн Төмөр-Очир, Миеэгомбын Энхболд, түүний эхнэр Жамбалын Туяацэцэг нар хувьчилж авсан. Технологийн дээд сургуулийг хувьчилж авах үедээ С.Төмөр-Очир УИХ-ын дарга, М.Энхболд Хотын даргаар тус тус ажиллаж байлаа. Товчхондоо, тэд төрийн өндөр албан тушаалаа ашиглан Технологийн дээд сургуулийг хувьчилж авсан гэсэн үг. 
    Тэд Технологийн дээд сургуулийг хувьчилж авсныхаа дараа Б.Барамсайг захирлаар нь томилж, түүнд хариуцуулсан. Харин М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж, тэгмэгц С.Төмөр-Очир МУИС-ийн Ерөнхий захирал, М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн Ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн байдаг.  
Тайлбар: УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир
Тайлбар: УИХ-ын дарга асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг
Тайлбар: Технологийн дээд сургууль
 

ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ- ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН Д.ГАНБАТ

     “Хужирт” рашаан сувиллыг Дангаагийн Ганбат хувьчилж авсан. Д.Ганбат “Хужирт” рашаан сувиллыг хувьчилж авах үедээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Орлогч даргаар ажиллаж байлаа. 
Тайлбар: Зам тээврийн сайд асан Д.Ганбат
     “Хужирт” рашаан сувилал 1939 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Партизаны амралт” нэртэйгээр Монголын ууган сувилал болж байгуулагдсан. Хожим ийнхүү Д.Ганбатын хувийн өмч болсон түүхтэй. “Хужирт” рашаан сувиллын албан ёсны танилцуулгаас үзвэл, нэг ээлжиндээ 500-800 хүн, жилдээ 10 гаруй мянган хүн хүлээж авч үйлчилдэг ажээ. Ингэхдээ тус сувиллаар үйлчлүүлэхэд нэг хүний өрөөний төлбөр нь 400-750 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Дунджилж 500 мянган төгрөгөөр, жилд 10 мянган үйлчлүүлдэг гэж тооцвол жилийн ашиг нь 5.0 тэрбум төгрөгийн ашиг олдог тооцоо гарч байгаа юм. 
Тайлбар: "Хужирт" рашаан сувиллын амралтын байр

МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН- УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА

    “Монгол эм импекс концерн”-ийг Батбаярын Ундармаа хувьчилж авсан. “Монгол эм импекс концерн”-ийг хувьчилж авах үедээ Б.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Мөн л төрд өндөр албан тушаал хашиж байх үедээ хувьчилж авчээ гэсэн үг. 
Тайлбар: УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
“Монгол эм импекс концерн” нь анх 1923 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар Европ эм худалдаалах “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр байгуулагдаж байв. Хуучин нийгмийн үед, хожим социализмын үед ч Монголчуудыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангадаг ганц байгууллага нь байв. Ингэж явсаар 2003 онд Н.Энхбаярын тушаалаар ийнхүү хотын А зэрэглэлийн бүс буюу Энхтайваны гүүрний баруун талд Нарны зам дагуу байрлах 1.2 га газар бүхий эзэмшил газартай хашаа, оффис, агуулах, граж зэрэг зургаан обьектын хамт Б.Ундармаагийн мэдэлд шилжсэн түүхтэй. “Монгол эм импекс концерн” ХХК Б.Ундармааг НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд улсын эмнэлгүүдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах монополь эрхтэй болсон бөгөөд хамгийн сүүлд “Ковид-19” цар тахлын вакцин нийлүүлэлтийг ч гүйцэтгэдэг байдаг. 
Тайлбар: "Монгол эм импекс концерн" ХХК-ийн байр
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 
 

ХУВЬЧЛАЛААР ХӨЛЖИГСӨД-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 26
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 20:14:06
    S: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 20:05:42
    зочин: Ундармаа гуай ЭМД мөнгийг өгөөчаа. Төр айгаад авч чадахгүй ямар учиртай юм бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 16:33:23
    S: SHAAX SEKSY AXN TAALLAAR SEKSDEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 16:19:33
    БӨӨ УДГАН : Ундармаагийн гэр бүлд аймшигийн хараал гай зовлон тун удахгүй ирэх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 16:19:32
    БӨӨ УДГАН : Ундармаагийн гэр бүлд аймшигийн хараал гай зовлон тун удахгүй ирэх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 14:16:01
    Өмч хувьчлалаас хов хоосон хоцорсон нэгэн: Нэг шийдээд өнгөрсөн асуудлаа эргэж ухаж төнхөөд, бие биенээ татаж унагаад байх хэрэггүй дээ ! Ийм балай ажлыг Зика вирус, Женко нтр л их дадамгай сурамгай хийх юмаа, ер нь түүх болоод өнгөрсөн юмыг өнөөдөр шүүх гээд бөөн өс хонзон, хагарал бутралын үүдийг нээгээд хэрэггүй !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 08:57:36
    S: SEKSEER VANXANDI80955877BOOWN XXNOO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-23 23:24:08
    зочин: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн /одоогийн нэрээр/ хувьчлалыг мэдэх хүний хувьд хэлхэд тухай үед нилээд өндөр үнээр хувьчлагдаж тухайн сургуулийн захирал банкны зээлээр авч байсан санагдаж бн.Олон хүнийг сургаж эрдэм мэдлэг өгсөн сайхан сургууль хамт олон байгаа.Худал мэдээлэл тарааж шантааж хийдэг,харлуулж бичдэг бүлэг байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-21 04:57:41
    irgen: erh medeld oir baihdaa awsan ene huwichlaluudiig ergen haraad tord butsaan awch, dahin neelltei duudlaga hudaldaagaar oruulah heregtei, Oyunerdene said uuniig hiij chadwal monhorno shuu, ene Gantulga gej hun yaasan shunaltai hun bee, bogd uuland baahan gazartai shdee bas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-21 02:35:12
    BOLD: ENHBOLD GJ BUDUUN DANJAADIIG EHNERTEI TSUG AMIDAAR SHATAAJ ALMAAR BNAAA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-20 17:38:17
    Хорчин янхан гантулга: Хорчин янхан гантулга олон авгай сольсон шуналын тулам бузар даа. Янхан гантулгын олон эхнэрийн хүүхдүүд бузар эцгийнхээ үйл лайг нь үүрч үеийн үед үрийн үрд зовох явах нь тодорхой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-20 17:35:00
    зочин: Бүгдийг хурааж, ард түмний өмч болго.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-20 16:28:34
    Шударга бай л даа. : Доор байгаа сэтгэдэл нэг талыг барьсан байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 11:04:48
    бөө чинь: энэ Ундармаад хэддэх үед нь аймшигт хараал ирэх болоо?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 21:33:53
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 19:18:27
    аод: Цаазын ял сэргээх цаг нь болсон өлөн тураалууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 15:29:16
    BOROO: ARDIIN NAMIIN BUH DARGA NAR BOL ADGIIN LUIVARCHID BSAAR BSAN BAIH CH BOLNO DOO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 14:50:25
    Бйиай: Дан хятадын хүүхдүүд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 11:28:22
    Del : Одоо өнгөрсөн бүх хувьчилал нээлтэй дуудлага худалдаа нэртэй явагдсан шүү гэхдээ асар их нотой байсан шүү дээ тэрийг шалгана гэдэг зангууны үлгэр болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 11:15:08
    Болд: Чөтгөр аваг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-21 10:41:26
    Зочин: 1996-2000 оны хувьчлал бол төрийг хогноос нь цэвэрлэсэн. Бүх үйлдвэр, байгууллагын дарга МАН-ын шилдэг кадрууд байсан. Тэд өмч хувьчлалаар бүгдийг аваад төмрийг нь урагш зөөгөөд сэг болгосон байсаныг цэвэрлэж зарсан. Бүх сэгүүд нь өөрөө өөртөө үнэ тогтоосон байсан. З.Энхболд үнэлээгүй байгаа үнээр нээлттэй дуудлага худалдаагаар зарсан. Харин ч бүгдийнх нь үнэ өсч зарагдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-01 15:21:30
    Зочин: 1996-2000 оны өмч хувьчлал , 2012-2016 оны эдийн засгийн өршөөлийн хуулиар баяжигсад- ( 33 их наяд ) ыг нэрлэвэл далай далай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-20 10:32:48
    Иргэн: Бүгдийг хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-06 08:57:13
    МАН, АН ын төрд ойр байсан албан тушаалтанууд хувьдаа авсан даа: ХУВЬЧЛАЛ нэрээр том хулгай хийсэн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-06 08:54:18
    Зочин: Хувьчлалын но бол энэ нам. З.Энхболдын хувьчлал нээлттэй дуудлага худалдаагаар явагдсан болохоор цэвэр юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-06 07:19:59
    Иргэн: Ийм жишээ ч мөн ч их байгаа даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188