• Өнөөдөр 2025-04-02

ПАРЛАМЕНТЫН “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД

         126 гишүүний дунд тоон дотор үсэг гэгчээр Төрийн ордонд “төөрч” яваа гишүүн олон байна. Энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүдийн 70 хувь нь өмнө нь Их хуралд сонгогдож байгаагүй, цоо шинээр орж ирсэн гэх судалгаа бий. Анхдугаар чуулганы хуралдаан хуралдснаас хойш ээлжит бус чуулган хуралдаж, намрын чуулганы хуралдаан дундаа орж байна. Угтаа бол шинэ гишүүд хуулийн  төслүүдийн зах цухаас гадарлахтайгаа болж, ард түмнийг төлөөлөх үүргээ гүйцэтгэж, үзэл бодлоо чуулганы хуралдаанд илэрхийлэх цаг хугацаа болчихсон гэсэн үг. Уг нь бол төрд төлөвчихсөн гишүүд парламентад төлөөлөл болж суух зарчимтай баймаар. Харин энэ хэдэн сарын хугацаанд чуулганы хуралдаанд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хуулийн төслүүдийг кноптдог гишүүн цөөнгүй болсныг энд сануулах гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, яг ижил гараанаас гарсан бусад гишүүн нь тэр дундаа насаар залуу, ажилласан туршлага багатай цоо шинэ гишүүд нь аль хэзээний олны анхааралд өртөж, хууль боловсруулж, ажлын хэсэг ахлах нь ахалж явна. Гэтэл энэ хугацаанд хэнд ч танигдаагүй, амандаа ус балгасан аятай чуулганы хуралдаан дээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэггүй, төлөөлөх үүргээ мартсан гишүүд байгааг сануулах гэсэн юм. Тодруулбал, парламентад суусан “хэл”-гүй гишүүдийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар- Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Лу.Гантөмөрийн дотнын найз А.Ганбаатар гэгч бичигдсэн. А.Ганбаатар нийтэд нэр, нүүрээрээ тийм ч танил биш. Гэхдээ АН-ынхан А.Ганбаатарыг Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөртэй адил хүндэлнэ, бас айна. Учир нь, А.Ганбаатар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байсан найман жил зөвлөхөөр нь ажиллаж, басхүү өнгөрсөн ба одоогийн АН-ын “пи-ар”-ыг атгаж ирсэн учраас арга ч үгүй биз. Тэгвэл А.Ганбаатар нь Ц.Элбэгдоржтой анх хэрхэн холбогдсоныг Лу.Гантөмөр ба Ц.Элбэгдоржийн түүх шиг нуршихгүйгээр, он дарааллаар нь товч танилцуулъя. Дүгнэлтийг уншигч та хийх биз ээ.  

- 1998 онд Дэд бүтцийн сайд С.Зоригийн амиа алдсаны дараа Дэд бүтцийн яамны Зам тээврийн газрын дарга Г.Батхүүг Дэд бүтцийн сайдаар томилсон. Тухайн үед Ц.Элбэгдорж, До.Ганболд хоёр хэн байсныг дээр дурдсан.   

- 2000 онд АН-ыг байгуулж, анхны даргаар нь Ц.Элбэгдорж Д.Дорлигжавын томилуулсан. Мөн АН-ын дэргэд Ардчилсан залуучуудын холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Г.Батхүүг, дэд ерөнхийлөгчөөр нь Лу.Гантөмөрийг ажиллуулж эхэлсэн.

 - 2002 онд Г.Батхүү “АПУ” компанийг хувьчилж авч, компанийнхаа маркетингийг сэтгүүлч мэргэжилтэй, “пи-ар” чиглэлээр мэргэшсэн А.Ганбаатар гэгчид хариуцуулсан. А.Ганбаатар өмнө нь М.Буянбадрах гэгчтэй “FM 107” радиог хамтран ажиллуулж байсан. Харин М.Буянбадрах нь өмнө нь Японд сурч, ажиллаж байсан. М.Буянбадрах ба Лу.Гантөмөрийн Японд байсан хугацаа давхацдаг. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатарыг анх Г.Батхүүд “зуучилсан” хүн нь Лу.Гантөмөр гэж харагддаг.

- 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, Г.Батхүүг Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар томилсон бол, Г.Батхүү Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын даргаар А.Ганбаатарыг томилсон.  

- 2006 онд Г.Батхүүгийн шууд хөрөнгө оруулалтаар А.Ганбаатар “NTV” телевизийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн.  

- 2008 онд А.Ганбаатар “NTV” телевизийн захирлын ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байсан Ц.Элбэгдоржийн  “пи-ар” хариуцсан менежер болсон.  

- 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, А.Ганбаатар түүний зөвлөх болсон.   

- 2010 онд Лу.Гантөмөр, А.Ганбаатар хоёр Ц.Элбэгдоржийн заавар ба дэмжлэгээр АН дотор “Нэг ардчилал” клубыг байгуулсан.  

- 2011 онд Лу.Гантөмөр “Манай “Нэг ардчилал” клуб хожим энэ намын цөм болно” гэсэн ярилцлага өгч байсан. Өнөөдөр түүний “зөгнөл” биелж, Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр, А.Ганбаатар гурваар “толгойлуулсан” хоршил буюу “Нэг ардчилал” клуб АН-ыг “атгаж” байна гэхэд хилсдэхгүй болов уу.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл- “Рысжан” ХХК-ийн Ерөнхий захирал, Х.Жангабыл гэх эр 2022 оны аравдугаар сард МАН-д элссэн. Улмаар 2023 онд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх сэтэртэй болж, сонгогчдыг тойглох ажилдаа орсон. Сая нэр дэвшигчдийг нийтэд танилцуулахад ч Х.Жангабылыг “Рысжан” ХХК-ийн Ерөнхий захирал биш, Эрчим хүчний сайдын зөвлөх гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн Х.Жангабылд нэрээ зээлдүүлэн, өөрийнхөө “зөвлөх” сэтэр зүүлгэж, сонгогчидтой уулзалт хийхэд нь нүүрийг нь тахалж өгч буй. Түүнээс биш Баян-Өлгийд суугаа Х.Жангабылээс Б.Чойжилсүрэн зөвлөгөө аваад байдаг гэсэн үг биш л дээ. Б.Чойжилсүрэн, Х.Жангабыл хоёр нас чацуу. Бас тэд цахилгааны инженер гэх адилхан мэргэжилтэй. Дээрээс нь, Х.Жангабыл Б.Чойжилсүрэнтэй адилхан барилгын бизнестэй. 2020 онд Баян-Өлгий аймагтаа 10 давхар зочид буудал, бас хамгийн том худалдааны төвийг барьж ашиглалтад оруулсан. Түүний хамсаатан, хамаарал бүхий этгээдүүд Баян-Өлгийн аргаль, янгарын “анчид” болохыг баримтаар хүргэсэн удаатай.

УИХ-ын гишүүн Сэддорж- Өмнөговь аймаг өнгөрсөн дөрвөн жилд хоёр Засаг дарга, хоёр ИТХ-ын даргаар ажиллаж, Их хуралд сонгогдсон. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговийн Засаг даргаар ажилласан эхний хүн бол өдгөө УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Р.Сэддорж. Түүний хувьд Өмнөговь аймгийн уугуул, “Хан-Уул” дээд сургуулийг математикч мэргэжлээр төгссөн нэгэн. Харин Р.Сэддорж их сургуулиа төгсмөгцөө буюу 2002 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажилд орсон байдаг. Улмаар 2004 онд “Ажнай”-г УИХ-ын гишүүн болоход туслах нь болон дэвшиж, цүнх барьж гүйсээр 2009 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал, 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан намтартай. Харин “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад, 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.

Р.Сэддоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад түүнийг “Анхны 17” нүүрсчдийн нэг гэдгийг Засгийн газраас зарласан. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, нэгэн цагт туслах, цүнх баригч нь явсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг “нүүрсний хулгай”-н хэрэгт шалгаж буйгаа мэдэгдэж байв. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөд туслах Р.Сэддорж нь “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 350 сая төгрөгийн урамшуулал авсан” гэгдээд уснаас хуурай гарна гэдэг шиг хэргээс цэвэрхэн мултарч дөнгөсөн байдаг.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн- Дорнод аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нутгийнхан нь “Түгжил Бадам” гэлцдэг гэнэ. Олон жил засаг даргаар ажилласан ч гараас нь гарсан, хийж бүтээсэн зүйл ховор учраас ийн нэрлэсэн бололтой. Газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлсэн байдаг. Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл есөн жил ажилласан.

Түүнийг аймгийн Засаг даргын орлогч болон Засаг даргаар ажилласан 11 жилийн хугацаанд Дорнод аймаг хөгжих нь байтугай өнгө зүс нэмээгүй, сайжирч, дээрдсэн зүйлгүй өдийг хүрсэн. Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд зэвтэй ус хэрэглэж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч байгаа ч өнөөг хүртэл үүнийг шийдээгүй, төв шугамын угаалга цэвэрлэгээг сүүлийн 7-8 жил хийгээгүй гэдэг.

М.Бадамсүрэнгийн АТГ-т тайлагнасан хөрөнгө, орлогод өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсныг хүргэе. Тэрбээр 2019 онд гэр бүлийн орлогоо 44.6 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд  249.9 сая төгрөг болж, тав дахин нэмэгджээ. Мөн орон сууц, барилга байгууламж нь 113 сая төгрөгөөс 228 сая төгрөг болж өссөн байна. Түүнчлэн 101.5 сая төгрөгийн мал нь 257.6 сая төгрөг болон үржиж, 37.8 сая төгрөгийн гурван газар нь 50 сая төгрөгийн 11 газар болон нэмэгдсэн байдаг. Тодруулбал, эзэмших тус бүр нэг га хэмжээтэй хоёр газар, өмчлөх 699 ам метр нэг, 700 ам метр зургаа, 750 ам метр хоёр газартай. Мөн 55.6 сая төгрөгийн хадгаламжтай, 54 сая төгрөгийн зээлтэй.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд- М банкны гүйцэтгэх захирал гэдгээр нь түүнийг олон нийт гадарлана. МСS группыг төрд төлөөлж суудаг гишүүдийн нэг гэсэн үг. УИХ-ын сонгуульд Зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж гарч байлаа.

    УИХ-ын гишүүн Д.Ганмаа- Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа МАН-ын жагсаалтаар гишүүн болж  суусан. Гишүүн болсноосоо хойш намрын чуулган хүртэл нэг ч удаа чуулганы хуралдаанд суугаагүй гэх хэл аманд өртөж байлаа.

       Түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор нэр дэвшүүлж, улс төрийн дэмжлэг авсан гэх нь бий. Тэрбээр нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэж, АУДС-д цэргийн эмчээр элсэн орж, АШУИС-д баклаврын зэрэг, Японы Яманаши АУИС-д доктор, АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль дэд профессор хамгаалсан. Тэрбээр 2004 oноос  "Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл" (MHI) хэмээх Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгууулж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн- Б.Хэрлэн нь төрийн удирдлага, удирдлагын сэтгэлзүйгээр суралцаж төгсөөд Герман Улс, Потсдамын их сургуульд төрийн удирдлагын магистр, Герман Улс, Потсдамын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

      Б.Хэрлэн нь Удирдлагын академийн удирдлагын социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, профессороор ажиллаж байв. Тэрбээр 2020 оны сонгуульд УИХ-ын 20 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж байв. Тухайн үед тэрбээр МАХН-ы гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байв. Энэ удаад намын жагсаалтад түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зүтгүүлсэн гэдэг.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан- АН ба Шинэ намын угсаатай УИХ-ын гишүүн асан Лу.Болдын төрсөн дүү Лу.Болдхуяг, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын хамтын эзэмшлийн “Баянхонгор трейд центр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Улмаар 2010 онд Баянхонгор аймгийн АН-ын дарга болж, 2012 онд АН ялахад Баянхонгор аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Ингээд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж, Х.Баттулгын шууд удирдлагаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг удирдсан. 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийг амжилттай удирдсан гэж Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан хоёрыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байв. 

Ноцтой нь, Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга байхдаа буюу 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр төрсөн эгч Д.Одсүрэнгийнхээ  “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгаруулж, 14.4 тэрбум төгрөг гэрээ байгуулсан байдаг. Хоржоонтой нь, Д.Жаргалсайханы төрсөн эгч, “Их богд зам” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр юм. Одоогоор АН, МАН-ын хадам ах, хүргэн хоёр нэг аймгийг ээлжилж удирдсан, басхүү хадам ах нь хүргэнийхээ компанитай 14.4 тэрбум төгрөгийн гэрээ үзэглэсэн тохиолдол төрийн түүхэнд гараагүй байна. 
 

 

 

 

 

 


ПАРЛАМЕНТЫН “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 67
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-02 21:35:37
    зочин: Хэрлэн багш хэлгүй Королия биш ээ, мундаг эмэгтэй. Хүнийг харлуулах гэж ядахийн. Хэрлэнгээс өөр эмэгтэй гишүүн болох байсан гэж атаархсан авгай нарын олиггүй яриа, угаасаа МАХН- ы гайгүй хэдэн цөөн эмэгтэйчүүдийн нэг нь Хэрлэн багш шүү. Яриад санаа оноогоо хэлж харагддаг, Багшдаа амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-01 13:34:00
    Зочин: SWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 19:39:10
    Багш: За болиорой.Ц.Мөнхтуяа гишүүнг хэлгүй гэвэл бусад нь бүр амьд үхтлүүд юм байна л даа.ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 19:25:31
    Жамсран: Өмнөговийн сэддоржд яръя ч гэсэн мэдэх зүйл байхгүй юм чинь эддэв юм ярьж нүдний булай болсоноос дуугүй байх дээо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 15:40:14
    Зочин: SEKSEER VANXANDI80955877BOOWN XXOOD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 12:18:39
    зочин: Худалч, попчид гай тарьсан уу гэхээс гавъяа байгуулаагүй. Асуудлыг судлаад түүндээ үнэлэлт өгөөд суух үүрэг нь гишүүдэд бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 12:01:50
    Иргэн: ЗА, ОДОО ТЭГЭЭД УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛЖ, БАЯЖСАН ХҮМҮҮСИЙН ЦУВРАЛ ЖАГСААЛТ ӨДӨР ИРЭХ ДУТАМ ТОВ ТОМРУУНААР БАДАМЛАН ЦЭЦЭГЛЭЖ ХАРАГДАХ БОЛЖЭЭ! ЗУЛ БӨХӨХИЙН ӨМНӨ БАДАМЛАДАГ БИЛЭЭ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 08:37:29
    orgen: Ed nar iimerkhuu uls baina. Uldsen bertegchdiig ni bicheech. setguulch nertei hulsnii bicheech l baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-27 17:42:38
    МАХН гишүүн : Хэрлэн гэж нөхөр Н.Энхбаярын бөгсийг долоогч, бэртэгчин% , Намбарыг дагааад л Ну болчихсон байсан, боловсрол муутай авгай Их хрлын гишүүн болсон гэхээр л хэлэх муу үг олдохгүй байгаа шүү дээ МАХН гишүүд мэдлэг боловсролтой, хэлэх үгээ хэлчихдэг, сайхан эмэгтэйчүүд намд олон байсан, очиж 2Хэрлэн байх гэж гээд бүгд ярьж байгаа ккк Бусад нь бол бүгд хэн нэгний долоогч, кноп дарагчид л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-26 16:23:11
    Зочин: ХЭЛГҮЙ ЮУ Ч БИШ СОХОР ,ХУЛГАЙЧ ,УРВАГЧ,ШУРГАГЧ, ГАДААДЫНХАНД ХУДАЛДАГДЧИХСАН... ГЭЭД ЗӨНДӨӨ. НЭР ХОЧ БИЙ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-26 16:22:35
    Зочин: ХЭЛГҮЙ ЮУ Ч БИШ СОХОР ,ХУЛГАЙЧ ,УРВАГЧ,ШУРГАГЧ, ГАДААДЫНХАНД ХУДАЛДАГДЧИХСАН... ГЭЭД ЗӨНДӨӨ. НЭР ХОЧ БИЙ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-26 09:54:30
    Tsooguinoo: Дутуу байна бид мэдэж байгаа хахуул авчраагүй юм бол бүгдийг нь гаргаж тавь 10 хүнээр туг тахиж үл болон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-26 09:53:45
    Tsooguinoo: Дутуу байна бид мэдэж байгаа хахуул авчраагүй юм бол бүгдийг нь гаргаж тавь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 17:38:49
    Хандлагаа өөрчил: Манайхан сайн ярьдаг хүмүүсийг сонгосоор нөгөөх нь ярихаас цаашгүй явж ирсэн. Гишүүдийг бүтээлч байдал, хийсэн зүйлийнх нь үнэ цэнээр дүгнэх цаг тун удахгүй ирнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 14:35:37
    Зочин: Бадамсүрэн аль ч асуудлаар чуулган дээр овоо л дуугарч санал бодлоо илэрхийлж харагддаг. Ганмаа, Соронзонболд нар ч хааяа дуугарч л байж харагдсан. Бусад нь ч одоохондоо хэлд орж амжаагүй л болов уу. Зураг дээр А.Ганбаатар биш Дорноговийн Ганбаатар байх шиг. Доноговийн Ганбаатар бас ч гэж дуугараад байгаа шүү. А.Ганбаатар, Жаргалсайхан, Сэддорж нар дуугарья гэсэн ч толгой хүрэхгүй, юу хэлэхээ мэдэхгүй л байгаа биз. Харин хор найруулах бол хамгийн эхэнд нь л гялалзна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 14:32:49
    э: Хуралдаа суудаггүй ийиэрхүү амьтадыг буцааж татах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 13:11:41
    Иргэн: Гүйх нохойд баах нохой саад гэгчээр яах гэж,юу хийх гэж бусдад саад тотгор болж сандал суудал бөглөж суудаг байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 12:36:48
    Өнөр: Юугаа ярих вэ дээ ямар онигоо яарилтай бишдээ та нарын сонгосон сонголт харамсаад яах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 18:07:30
    Зочин: Шинэ гишүүд сайн мэдэхгүй зүйлээ хэлж ярих дэмий байхаа, нэг хэсэгтээ харж, суух, судлах зүйл их байгаа бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 16:59:17
    Баяка: Зальтангууд нь завшина гэгчээр төрийн толгой дээр элдэв заль мэх хэрэглэж гарсан энэ хэдэн бузрын амьтдаас юу ч хүлээхэв дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 14:42:58
    Иргэн: Захиалгат нийтлэл гэж ойлгох уу? М. Бадамсүрэн гишүүн бол УИХ-ын чуулган дээр боловсрол, эрүүл мэнд, ард иргэд, уул уурхайн талаар маш зөв зүйтэй олон асуудлыг хөндөж байгаа харагддаг. Орон нутаг удирдаж ирсэн хүн учраас иргэдийн амьдрал ахуйг илүү бодитой дүгнэж байгаа харагддаг даа. Энэ сэтгүүл ч яаж дүгнээд ингэж бичдэг юм болдоо. Харин ч газрын тосны талаар хагийн их хөөцөлдөж явсан хүн гэж хардаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 08:43:31
    Зочин: Заа даа, буруу зөрүү ярьж амьтан хүний элэг доог болсноос одоохондоо дуугүй байсан нь дээр. Гэхдээ энд мундаг дуу гарах хүмүүс харагдаж л байна. Даруу зан нь хөдөлсөн байх. Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулнаа. Байнгын хороо, Намын бүлгийн шийдвэрээ дагаад л дуугүй сууж болно шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 08:02:01
    Зочин: Ийм дуугай хүмүүс л хамгийн ноцтой дагагч дулдуй байдаг юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 21:27:10
    Иргэн: Өөрт дургүй хүнээ бичээд байгаа юм уу, өөр зөндөө хүн байна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 21:27:09
    Иргэн: Өөрт дургүй хүнээ бичээд байгаа юм уу, өөр зөндөө хүн байна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 21:27:00
    Иргэн: Өөрт дургүй хүнээ бичээд байгаа юм уу, өөр зөндөө хүн байна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 21:24:36
    Иргэн: Бадамсүрэн гишүүний хувьд орон нутагтаа хийсэн ажилтай хүн, хүнийг ингэж худлаа харлуулж бичиж болохгүй. Тухайлбал: Боловсролын салбараа дэмжиж ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд элсэлтийн шалгалтын оноогоор улсад тэргүүлж байгаа шүү дээ, гэх мэт олон зүйл байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 15:57:00
    Зочин : МӨНХТУЯА бол бүүр юу ч мэдэхгүй маанаг нөхөр худлаа орилсоор байгаад их хурлын гишүүн болсон. Одоо тэр төсөв дээр юу ч дуугарч чадахгүй мэдэх ч гүй. Боловсролын сайд овоо нэг юм хийх гэсэн чинь попоря орилоод хэдэн боловсроогүй багш нар нь дэмжээд юу ч хийлгэхгүй бологсон. Ийм худал ёс зүйгүй нөхөд толгой дээр байхад Жавхлан мэт даврахаас өөр яах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 14:24:39
    Хэлэмгий : Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдийг ийм олноор нь байлгах хэрэг байсан уу . Эд нар чинь яг яах юу хийх нөхдүүд вэ бүткүэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 13:14:47
    Бавуу: П.жаргалсайхныг эдний дотор оруулсанд харамсаж байна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 07:13:13
    Сонсогч : Ганбаатар ЦНДС дээ элсээд жилийн дараа хаяж зугтаасан нэгэн,одоо тус сургуулийн улс төрийн ангийг төгссөн гэсэн түүхтэй тууж явна,хуурамч дипломтон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 01:26:03
    Зочин: М. Бадамсүрэн сүүлийн жилүүдэд Дорнодын бага ангийн багш, сувилагч нарын дунд болзолт уралдаан зарлаж эхний байруудыг эзэлсэн багш, сувилагч нарт орон сууцны урьдчилгаа олгодог болсон. Түүний санаачилж хийсэн бүхэн амжилттай болж улсад сайн жишиг туршлага болдог юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 01:22:45
    Зочин: Бадамсүрэн Засаг дарга байхдаа аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд хүүхдийн төлөө маш их юм хийсэн. 1. "Хүн болох багаасаа" төслийг санаачилж жил бүр аймгийнхаа мэргэжлийн багш байгууллагуудтайгаа хамтран сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг урлаг, спорт, хэл .... олон төрлөар сургаж хөгжүүлдэг. Энэ жилээс 5 аймаг энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Эцэг эхчүүд маш их лэмждэг, хүүхдүүд оролцох маш их дуртай сургалтууд байдаг. 2. Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрыг хуучин аймгийн захиргааны том байрандаа оруулаад, хуучин байр болон өөр нэг байрыг тэдний мэдэлд өгч хүүхэд хөгжлийн сургалтууд явагддаг болсон. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Хүүхдийн байгууллага 3 байшинд маш олон хүүхдийн татан оролцуулан үйл ажиллагаа явуулдаг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 01:11:52
    Зочин: Бадамсүрэн гишүүний газрын тос, газрын тосны үйлдвэрийн талаар чуулган дээр ярьсныг нь олоод сонсчихоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-23 01:08:01
    Зочин: Бодолтой гүжирдээрэй. Бадамсүрэнгийн үед Мөнхтөр дарга хотоо гэрэлтэй өнгөтэй болгосон. Хүний хөгжлийн ордон, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ордонг бариулсан. Санаачилж хийсэн "Хүн болох багаасаа" төсөл нь маш амжилттай хэрэгжиж энэ онд 5 аймаг хэрэгжүүлэх болсон. Аймгийнхаа газар нутгийн 39%-ийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хилийн боомтоо хааж байгаад Петро чайна дачин компаниар 19, 21р талбайгаас Баянхошуу боомт хүртэл хатуу хучилттай зам тавиулж чадсан. Аймаг сумын иргэдийн хурлаас зөвшөөрөл аваагүй орж ирсэн газрын тосны 2 компанийг техниктэй нь хөөж гаргасан залуу. Бадамсүрэн Чойбалсангийн тэр их зэвийг арилгахын төлөө эхний жил бүх жижиг зардлуудыг татаж, дараа жил нь төсөвт суулгуулж хотынхоо цэвэр усны го магистралыг сольсон хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 17:05:37
    Гансүх : Кноп дарж мөнгө нэхдэг нөхдүүд үүргээ биелүүлж мэдэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 16:37:52
    Баяр: Урьд бас л байсан нэг хөгийн үйлдэл давтагдаад байхшиг УИХ гишүүн болчихоод үхсэн амьд нь мэдэгдэхгүй 4 жил суучихдаг нөхөдүүдийн хойд дүрүүд нь бололтой шүү дугараачээ ажлаа хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 16:10:02
    Иргэн: БХР аймагаас сонгосон УИХ гишүүд ард түмэн итгэл хүлээлгэж сэтгэл өвөрлөж УИХ гарсан даа Энэ хүмүүс ард иргэдийнхээ өмнөөс хэлэх үг байгаа гэж итгэж явдаг шүү.Бүтээн байгуулатын бол хийж чадсан Хүн дээ Жаргалсайхан гишүүн Харин өвчтэй зовлонтой хүмүүсээ жаахан хар баймаар даа .Манай гишүүд дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 16:10:01
    Иргэн: БХР аймагаас сонгосон УИХ гишүүд ард түмэн итгэл хүлээлгэж сэтгэл өвөрлөж УИХ гарсан даа Энэ хүмүүс ард иргэдийнхээ өмнөөс хэлэх үг байгаа гэж итгэж явдаг шүү.Бүтээн байгуулатын бол хийж чадсан Хүн дээ Жаргалсайхан гишүүн Харин өвчтэй зовлонтой хүмүүсээ жаахан хар баймаар даа .Манай гишүүд дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 16:10:00
    Иргэн: БХР аймагаас сонгосон УИХ гишүүд ард түмэн итгэл хүлээлгэж сэтгэл өвөрлөж УИХ гарсан даа Энэ хүмүүс ард иргэдийнхээ өмнөөс хэлэх үг байгаа гэж итгэж явдаг шүү.Бүтээн байгуулатын бол хийж чадсан Хүн дээ Жаргалсайхан гишүүн Харин өвчтэй зовлонтой хүмүүсээ жаахан хар баймаар даа .Манай гишүүд дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 16:05:52
    С.Мөнхзул: БХР аймагаас сонгосон УИХ гишүүд ард түмэн итгэл хүлээлгэж сэтгэл өвөрлөж УИХ гарсан даа Энэ хүмүүс ард иргэдийнхээ өмнөөс хэлэх үг байгаа гэж итгэж явдаг шүү.Бүтээн байгуулатын бол хийж чадсан Хүн дээ Жаргалсайхан гишүүн Харин өвчтэй зовлонтой хүмүүсээ жаахан хар баймаар даа .Манай гишүүд дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 15:22:39
    Танан: Тодрох гэж яаран дуугарч яадаг юм. Юмыг ул суурьтай судалж дуугарах нь зөв ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 14:08:10
    Иргэн: Хэлийг нь гаргаж үзээгүй юм үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 13:39:51
    Иргэн: 129 - ийг татан бужлга нь зөв шдээ.!!!!!!Тэртэы тэргүй бид ядуур ч баыхад эд нарт мөнгө өгч яахвэ дээ !!!!@жагмаалт гэж ёстой балай Луйвар байдаг юм бна аль хог нь оход ирдэг юм бна Зайлуулвал Таарна хэлгүй бол хөлгүй шдээ зайлуул !!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 13:36:19
    Эрдэнэ : Оюун-Эрдэнэ шиг мега төсөл гэж мэдэхгүй байж худал ярисанаас хүлээцтэй дуугүй байж буруу асуудал дээр кнопдож суусан нь дээр биз дээ !!!!!!@
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 12:26:59
    Иргэн: Үгүй ядаж тарааж өгсөн хуулийн төсөл уншаач, хэлгүй юм бол, тархигүй юм бол та нар юу гэж наанаа сууна вэ. Ард түмний төлөөлөл биз дээ. За тэр жагсаалтаар орж ирсэн юмнууд анхнаасаа наана чинь суухгүй, чадахгүй гэж хэлэхгүй яасын. Сууж чадахгүй, ярьж чадахгүй, сэтгэхгүй, хийхгүй...эд нар яана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 11:03:56
    Иргэн : Хэрлэн дуугарах ёстой хүний нэг юмсан, даруу зан гаргаад байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 09:33:30
    Очир: Эд нар дээр өмнөговийн нүүрсний хулгайч сэддорж нэмэгдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 09:33:21
    Зочин: Одоохондоо хүмүүсийн ярьж буй зүйлс санаанд нь таарч байгаа болохоор юм хэлэхгүй дэмжиж байгаа биз. Тийм биш бол өөрийн санаа бодлоо хэлж л таарна шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 08:41:44
    Цагдаа: Хэлэх үг байж болох хэдий ч ийнхүү доромжилж болохгүй! АНУ-ын Харвардын Их сургуулийн зочин профессор хийсэн ажил бүтээлтэй л байгаа Ингэж нэр хүнд нь халдаж болохгүй! Та өөртэй нь уулзаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 08:33:23
    Сс: Кноп дарах зориулалттай манкурт боолууд юм биз дээ хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 08:32:32
    Цагдаа: Хэлэх үг байж болох хэдиый
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 08:32:25
    Zochin: Tdag nuhtsuugch gishuun nertei zai buglugchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 08:31:24
    Иргэн: Одоохондоо олон зүйл нуршиж илүү дутуу яриагүй ч гэсэн ард түмни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 07:55:59
    Мөнхтөгс: Утсан хүүхэлдэйнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 06:48:44
    Зочин: Манай төрд нам хэрэггүй ерөнхийлөгчийн засаглалтай болмоор олон хүмүүс ураг төрлийн холбоотой ах дүү садан төрөл найз нөхөд гээд цөм холбоотой байх юм одоо их цэвэрлэгээ хийхгүй бол дийлдэхээргүй болжээ. Төрийн алба нь төрлийн алба болсон илт бна даа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-22 05:05:40
    Жагаа: Бүгд хогийн саванд хийгээд Улаан чулуутай гээх вмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 23:20:25
    Зочин: Чимээ гаргадаг хүн болж өөрийгөө ороож байснаас таг чимээгүй байх нь өөрт нь өлзийтэй кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 22:55:06
    Зочин: АН-с гарсан Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Болормаа гэх мэт яасан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 21:58:51
    И: ОюунЭрдэнийн хүмүүс нэг иймэрхүү л сүгнүүд байх юмдаа. Энэ төр, засгийг яанадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 21:38:47
    Зочин: Ялах нь чухал, тэрнээс чалчих гол биш, хөгшин нохой шиг хуцаж байдаг нэг юм говийн аймгаас суудаг байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 21:12:55
    Э: Ийм гөлөгнүүдийг тэжээж бна гэж бодохоор ой гутаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 20:49:41
    Иргэн: Новш юмаа. Иргэдийг төлөөлөх эрх олгож байхад мануухай царайлаад байвал эртхэн больсон нь дээр бус уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 16:24:11
    Зочин: Дунд нь нэг хасаг давхиж явна. Монгол хэл маруухан мэддэг ч байж мэднэ. Шал өөр, хэл соёлтой үндэстэн шүү дээ. Хэлгүй гишүүдийн дунд оруулах хэрэг байсан юм уу, энэ хүнийг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 14:54:09
    Зочин: 126болгодог нь маш буруу байсан харин ч 76г цөөлж жинхэнэ лидер нь үлдэж ажлаа хийж авч явах ёстой байсан наадуул чинь зүгээр л ёс төдий халамжийн гишүүд хэлгүй байхаас ч аргагүй гол эзэд тоглогчид нь тусдаа байгаа биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 11:51:04
    Сансарайдорж: 8 жил хэлгүй Нанзадын Наранбаатар гэж хэлгүй Кориолио байгаа юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-21 10:14:40
    зочин: Шинэ гишүүдээ гоочлох хэрэггүй дээ. Худал ярьж попрохоосоо илүү ажил хэрэгч байхыг эрхэмлэдэг улсууд хүмүүсийн дотор зөндөө л байдаг. Манайд худал чалчигчид багадаагүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188