• Өнөөдөр 2024-04-20

ГССҮТ-ӨӨС БНСУ-ЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

2023-05-05,   402

               Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо.
 
           Тус баг бүрэлдэхүүнд БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцсэн байна.

ГССҮТ-ӨӨС БНСУ-ЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188