Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийнх Монгол, БНХАУ-ын байгаль хамгаалах байгууллагууд хамтрах болсноороо онцлогтой хамтын ажиллагаа болох юм. Дэлхийн цоохор ирвэсийн тархалтын дийлэнх хувь нь зөвхөн энэ хоёр улсад байдаг бөгөөд хамгааллын ажлыг амжилттай хийснээр дэлхийн цоохор ирвэс хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцолж байна. Тодруулбал, Монголын баруун бүсийн зургаан уул, БНХАУ-ын хоёр ууланд хамгааллын ажил таван жилийн турш өрнөх юм. Хоёр улсад өнөөг хүртэл хийгдсэн хамгааллын ажилд тулгуурлан, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх ажээ.
Хамгийн онцлууштай нь, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс нутгийн баруун хэсэгт Алтай Саяны бүс нутагт цоохор ирвэс хамгааллын төслийг сүүлийн долоон жилд үр дүнтэй хэрэгжүүлсэн нь ийнхүү олон улс болон хандивлагч нарт бодитоор үнэлэгдэж, хамгааллын үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаагийн томоохон нотолгоо боллоо.
Зэрлэг амьтан хамгаалалд бүх талууд оролцож байж л үр дүнд хүрдэг онцлогтой. Үүний хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүд талуудтай хамтран хууль эрх зүйн орчныг сайжруулах, нутгийн иргэд, малчдын амьжиргааг дэмжих, иргэдэд танин мэдэхүйн мэдлэг түгээх, хүүхдүүдэд багаас нь экологийн зөв мэдлэг олгох зэрэг цогц олон ажил хийж амжуулжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх арга замыг шигтгэж өгснөөр ирвэс хамгааллын ажил улам далайцтай болж чаджээ. Онцлох ажлуудаас дурдая.
Хамтын ажиллагаа, оролцоо хамтын чухал нь
.jpg)
Энэ үгийн үнэ цэнийг талууд сайн ойлгожээ. Тиймдээ ч нутгийн иргэд, орон нутгийн шийдвэр гаргагчид ирвэс хамгааллын ажлыг дэмжиж ажиллалаа. Тухайлбал, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг орон нутагт байгуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөж хийдэг болов. Тэр дундаа зэрлэг амьтны хууль бус агнуур, эд эрхтний худалдаатай холбоотой асуудлыг иргэдэд ойлгуулах, ийм эрсдэлд орохоос сэргийлэх чиглэлд олон ажил хийжээ. Үүний үр дүнд тухайн бүс нутагт хууль бус агнуур, хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жил бүр буурч байгаа нь иргэдийн болоод орон нутгийн шийдвэр гаргагчдын хамтын ажиллагааны зүтгэл гэдэгтэй талууд санал нэгтэй байна.
Түүнчлэн бэлчээрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаад эхлэхээр малчид ойлгож байна. Энэ хүрээнд бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг Увс аймгийн Түргэн, Ховд, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дарви суманд жишиг байдлаар хэрэгжүүлсэн байна.
Цоохор ирвэс өвсөн тэжээлтэн биш
Тийм ээ, тэр бол махчин амьтан. Амьдрахын тулд мах иднэ. Байгаль ээжээс цоохор ирвэсэнд зориулж аргаль, янгир, тарвагыг “зоог” болгосон. Харин сүүлийн жилүүдэд эдгээр амьтдын тоо хулгайн ангийн улмаас эрс цөөрчээ. Идэш тэжээл болсон амьтад нь цөөрөөд, бараг байхгүй болчихоор ирвэс яах вэ, хоолны эрэлд гарч таарна. Ингэж явах замд нь таарсан мал зоог болдог. Үүнд нь өширхсөн зарим нэг нь хавх тавих, агнах зэргээр ирвэсийг хороох нь цөөнгүй байв.
Тиймээс нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг олон чиглэлээр хийлээ. Хамгийн гол үр дүн бол нутгийн иргэдийн байгаль орчны талаарх, түүнээс хүртэж буй үр өгөөжийн талаарх мэдлэг нэмэгдэж, хандлага сайжирсан явдал юм. Түүнчлэн хүүхэд багачуудыг байгаль хамгаалалд, ялангуяа ирвэс хамгаалах ажилд оролцуулахад чиглэсэн олон ажил хийжээ. Үүнд сургалтын хөтөлбөр, хүүхэд хөгжлийн өрөө, эко клубийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон ажлыг дурдаж болно.
Эдүгээ олон нийт, ялангуяа баруун аймгийн хүүхэд багачууд “Цоохор найз” цувралыг андахгүй сайн мэдэх болжээ. Энэ нь бол зөвхөн Монголд төдийгүй олон улсын хүртээл болсон бүтээл. Таван цуврал ном Англи, Польш, Казах, Орос, Тува, Монгол гэсэн зургаан хэлээр хэвлэгдсэн байна. Мөн комик номоос сэдэвлэн “Цоохор найз” гурван ангит хүүхэлдэйн киног олны хүртээл болгосон юм. Эдгээр контентууд нутгийн иргэд, хүүхэд багачуудад зэрлэг амьтдаа хайрлан хамгаалах, байгальтайгаа харилцан шүтэлцэж амьдрахын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулахад ихээхэн түлхэц болсон юм.
“Монгол банхар” хөтөлбөр
.jpg)
Аливаа амьтныг экосистемийн хүрээнд хамгаалж байж үр дүнд хүрдэг. Тиймээс энэ чиглэлд олон ажил хийжээ. Хүн, мал сүрэг, зэрлэг амьтад бүгд усаа бараадаж амьдардаг. Үүнээс болж зэрлэг амьтан хүн хоорондын зөрчил гарах нь бий. Тиймээс хүн, зэрлэг амьтад зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бороо, цасны усыг хуримтлуулах зорилготой хөв байгуулахад анхаарч хэрэгжүүлснээр уул дахь мал болон зэрлэг амьтдын давхцалыг 60-70 хувиар бууруулсан юм.
Мөн зэрлэг амьтныг аврах, асран хамгаалах цогц стандартыг бий болгож чадсан байна. Үүний ачаар аймгуудад зэрлэг амьтан аврах, асран хамгаалах мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болжээ. Бэртэж гэмтсэн, төв газарт орж ирсэн зэрлэг амьтдаа аврах, асран хамгаалах, ард иргэдийг аливаа эрсдэлд автахаас сэргийлэх үйлчилгээг энэхүү нэгжээр дамжуулан авч хэрэгжүүлж байгаа нь байгаль хамгаалалд шинэлэг ажил болсон хэмээн нутгийн иргэд онцлон ярьж байна.
Бэлчээртэй холбоотойгоор хүн ирвэс хоорондын зөрчил цөөнгүй гардаг байв. Үүнийг шийдэхийн тулд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, ахуй соёлыг сэргээж “Монгол банхар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Цөөнгүй айл монгол банхартай болсон байна. Банхар нохой дуу, сүрээрээ зэрлэг амьтдыг үргээж байгаа болохоос биш учиргүй тэр амьтад руу дайрдаггүй. Ирвэстээ ч халгүй, малчинд ч хохиролгүй. Хоточ банхартай болсноор шөнө сэтгэл амар, тайван унтдаг болсон, ирвэсэнд өширхөхөө больсон хэмээн цөөнгүй малчид ярьж байгаа нь хөтөлбөр амжилттай хэрэгжсэний нэг нотолгоо болж байна.
Мөн малчдын хоршоо, хадгаламж зээлийн хоршоог дэмжиж замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ. Соён гэгээрүүлэх ажлын үр дүнд малчид бэлчээрээ сэлгэх, даацдаа тохируулан маллах, олон малаас авах ашиг шимийг бага хүчээр цөөн малаас авах, зэрлэг амьтан нутагладаг уул, усаа зэрэгцэн ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, хандлага нь өөрчлөгдөж эхэлж байгаа нь ирвэс хамгааллын ажлын хүлээн зөвшөөрөхүйц үр дүн болж чадлаа.
| “Уулын эзэн”-ий хамгаалалд хамтдаа |
|
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |