Киргизстан Улсад чөлөөт бөхийн “Бишкек-2026” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медальтнууд тодорсон.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин О.Ариунзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд, Өмнөд Солонгосын бөх О Жон Бинийг ялснаар Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Түүнтэй барилдах Өмнөд Солонгосын тамирчин О Жон Бинийг дэвжээнд гарч ирээгүй болохоор ялалтыг шууд авсан юм.

МУГД Бямбаринченгийн .Баяраа багшийн шавь О.Ариунзаяа анх удаа Азийн аваргад барилдаад ийнхүү хүрэл медальтан болж, Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан. Түүний араас 59 кг-ын Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүрлийн төлөө барилдсан. Х.Болортуяа барилдааны эхлэлийг сайн эхлүүлсэн ч төгсгөлийг тааруухан хийж, тавдугаар байрт орлоо.
ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны “Домогт бөх” , “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Э.Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаа дахь медалиа хүртэв. Тэрбээр Азийн аваргын нэг мөнгө, таван хүрэлтэй болж байна.

Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанаа дуусгасны дараа дэвжээнээс буугаад асгартал уйлсан. Бөхийн тайлбарлагч С.Шижирбат “Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртээд, ялалт авсандаа баярлаад уйлж байгаа юм бишээ. Азийн аваргаас авдаг л медалиа хүртсэн. Түүнийг Азийн аваргад оролцохоор Киргизстаны Бишкект хотод очсон хойно аав нь бурхан болсон. Аавыгаа бодоод уйлж байгаа юм. Сэтгэл зүйн хувьд асар хүнд байсан. Түүний хувьд тамирчин хүний сэтгэлийн хат, тэвчээр гарган Бишкекийн дэвжээнд зодоглон зургаа дахь медалиа гардан авлаа” хэмээн тайлбарласан.
Азийн аваргад түрүүлсэн эмэгтэй тамирчид:
2003 онд : ОУХМ Н.Отгонжаргал алт
2004, 2007 он: МУГТ Ц.Энхжаргал алт
2013 он: МУГТ О.Насанбурмаа
2016 он: МУГТ О.Бурмаа
2016 он: МУГТ Д.Отгонцэцэг
2017 он: Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг
2018 он: МУГТ П.Орхон
2021 он: ОУХМ М.Дөлгөөн
2021 он: ОУХМ З.Болортунгалаг
2026 он: ОУХМ Э.Даваанасан.
.jpg)
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, Энх-Амарын Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, Азийн аваргын гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авч Ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн юм.
Э.Даваанасан маш ухаалаг , сийрэг барилдлаа. Барилдааны эхэнд хоёр удаа дараалан торгуульж 2:0-ээр хожигдож эхэлсэн. Түүнд хоёр дахь торгуулийг өгөх ёсгүй байсан хэдий дэвжээний эзэн орны бөхийн талд шүүгчид тал засан өгсөн юм. Барилдааны хоёрдугаар үед Э.Даваанасан Айпери Медет Кызыгийн ард гаран тэвэрч, түрж хөөн дэвжээнээс гарган торгууль, нэмэлт нэг оноо авч 4:2-оор ялж, Азийн аваргын алтан медалийн эзэн болсон.

"Бишкек-2026" Азийн аваргын 76 кг-ын дүн:
1. Энх-Амарын Даваанасан (Монгол) алт.
2. Айпери Медет Кызы (Кыргызстан) мөнгө
3. Гүлмарал Еркебаева (Казахстан) хүрэл.
3. Ли Вэньжи (БНХАУ) хүрэл.

Ийнхүү ОУХМ Э.Даваанасан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын арав дахь эмэгтэй тамирчин боллоо. ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Харин ОУХМ Э.Даваанасан Азийн аваргаас гурван дахь медалиа хүртэж байна. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд Азийн аваргаас дараалан хүрэл медаль хүртэж байсан билээ. Өнөөдөр орой дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана.
| Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |