УИХ-ын гишүүн Б.Жаргалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Би хувьдаа энэхүү хуулийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга танилцуулах үүрэггүй гэдгийг илэрхийлсний төлөө тэр хүн намайг гүтгэлээ. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн нь үнэн. Гэхдээ А.Бямбажаргал гэдэг хүнээс дүн гуйж байгаагүй. Цаашид УИХ-ын гишүүдийг гүтгэж, доромжилсон асуудал гарах юм бол парламентийн танхим дахь эрх чөлөөт дуу хоолой үгүй болно гэдэг болгоомжлол бий болж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хамтаар энэхүү мэдэгдлийг хийж байна. А.Бямбажаргал гэдэг хүн ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэв.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |