• Өнөөдөр 2026-04-09

О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа

    Киргизстан Улсад  чөлөөт бөхийн "Бишкек-2026" Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ болон Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хүч сорьж байна.

    Б.Хулан, дэвжээний эзэн орон Киргизстаны бөх Танчолпон Кыбалбековатай барилдаж, 10:0-ээр оноогоор илүүрхэн ялж, шигшээ наймд шалгарлаа. Тэрбээр эхний барилдаандаа ялалт авахдаа ердөө 1:10 минут, 10 секундын хугацааг зарцуулсан юм. Түүний дараагийн учраа нь Энэтхэгийн бөх, өнгөрсөн оны Азийн АШТ-ий 62 кг-ын жинд түрүүлсэн Маниша байна.


 

 


О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188