• Өнөөдөр 2026-04-10

Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо

    Туялзуур сэлэмний  “JUNIOR & CADET WORLD CHAMPIONSHIPS RIO DE JANEIRO-2026 “ өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-9-ний  өдрүүдэд Бразил Улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрлөө.  ДАШТ-д  Монгол Улсаас Д.Мэрси амжилттай оролцож өсвөр үеийн ангиллын хэсгийн тулаанд хоёр ялалт авсан.

    Улмаар хэсгээсээ шалгарч хасагдах шатанд Өмнөд Африкийн /RSA/ тамирчинг 15:14-ийн харьцаатай ялж дараагийн шатанд  Венесуэль Улсын тамирчинд 8:15-аар харьцаатай ялагдсанаар 127 тамирчнаас 63-р байр эзэлсэн амжилттай оролцлоо. Д.Мэрси  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан юм. 

 


Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188