• Өнөөдөр 2026-04-10

Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо

    Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа тавдугаар сарын 1-ний өдөр  АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотноо хийх гэж байна.

   МУГТ Э. Цэндбаатар 2018  онд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийснээс хойш 14 тулаан хийж,  үүний зургааг нь хүнд цохилтоор цагаасаа өмнө  ялсан. Нэг ч ялагдаагүй байгаа билээ.  Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Барбадосын "Цэрэг" хочит Кобиа Брийди байх юм. Одоо Кобиа Брийди 34 настай боксчин. Мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, 18 ялж, үүний наймыг хүнд цохилтоор ялж байлаа. Ганцхан удаа ялагдсан амжилттай.

   Ганц ялагдахдаа манай "King Tug" Нямбаярын Төгсцогтод 2020 оны есдүгээр сард “WBC” холбооны дэлхийн аваргын төлөа тулалдах эрхийн тулаанд ялагдаж байсан. Тэр тулаанд МУГТ Н.Төгсцогт , “Барбадосын цэрэг”-ийг хоёр ч удаа нокдаунд оруулж байсан билээ.

 


 

 


Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188