Ингээд Г.Уянгахишиг нь том охины хувиар аавынхаа улс төрийг “угсаа”-г залгамжлахаар 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт ХҮН намаас буюу “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн. Гэвч МАН-ын Б.Энхбаяр, Б.Саранчимэг хоёрт бараа сураггүй ялагдсан. Намар нь ХҮН намаас НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд Баянзүрх дүүргэээс нэр дэвшсэн ч бас л унасан.
.jpg)
Харин өнгөрөгч 2024 оны сонгуульд Г.Уянгахишиг ХҮН намд 50 сая төгрөг хандивлаж, хариуд нь жагсаалтын дөрөвт бичигдээд УИХ-ын гишүүн болсон. Ингэснээр тэр аавынхаа улс төрийн угсааг албан ёсоор өвлөж авсан. Аав Р.Гончигдорж нь улс төрд 26 жил “амьдарсан”, харин Г.Уянгахишигийн улс төрийн амьдрал хэр урт байхыг одоогоор таахад эрт байна. Сонирхуулахад, Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишигээс гадна, Н.Батбаярын охин Б.Жаргалан, Р.Будын охин П.Анужин гээд аавынхаа улс төрийн угсааг залгамжилсэн “охид” буй.
ГЭР БҮЛИЙНХЭН НЬ АН-ЫНХ, БАС ХҮН НАМЫНХ, ХАРИН ХУДУУД НЬ МАХН-ЫНХ
УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн гэр бүлийн улс төрийн үзэл баримтлалыг ойлгоход тун хэцүү. АН-ынх мөртөө ХҮН намын гишүүн болсон. Тэгсэн мөртөө бизнес нь АН-ынхантай холбогддог. Өөрөөр бол, сэтгэлээрээ АН-ынх, сэтрээрээ ХҮН намынх гэж хэлж болно. Тухайлбал,

Аав Р.Гончигдорж нь Монголын социал демократ намын үүсгэн байгуулагч, дарга нь байлаа. 2000 онд Монголын социал демократ намаа Монголын ардчилсан нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын сэргэн мандлын нам, Монголын шашинтны ардчилсан намтай нэгтгэн АН-ыг байгуулж, 2004-2006 онд тэрбээр АН-ын даргаар нь ажиллаж байлаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн бага дүү Г.Эрдэмхишиг нь аавыгаа дагаж АН-д элссэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Г.Эрдэмхишиг АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг удирдаж байлаа. Гэхдээ тэрбээр ХҮН намын дарга Т.Доржхандтай “Ноосвул” ХХК-ийг хамтран байгуулж байсан түүхтэй.
Харин Г.Уянгахишигийн тухайд, анх 1999 онд аав Р.Гончигдоржийнхоо удирддаг Монголын социал демократ намд гишүүнээр элссэн. 2000 онд “автомат”-аар АН-ын гишүүн болсон. Гэхдээ 2020 оны тавдугаар сард ХҮН намын гишүүн болсон. Одоо Г.Уянгахишиг ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн. Бас мэдээж ХҮН намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн. Гэхдээ Г.Уянгахишиг АН-ын санхүүжүүлэгчдийн нэг болох “М-Ойл” ХХК-ийн эзэн Р.Батбаярын эхнэр Б.Пунсалмаатай 2013 оноос хойш “Рандонехорс” ХХК-ийг 50\50 хувиар хамтран эзэмшиж ирсэн. “Рандонехорс” ХХК-ийг хамтран эзэмшигч Б.Пунсалмаа нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд унасан. Улмаар өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон.
Г.Уянгахишигийн үеэл буюу Р.Гончигдоржийн төрсөн ахын охин В.Данаасүрэн ХҮН намын гишүүн. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд мөн В.Данаасүрэнг ХҮН намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Гэвч тэрбээр улаан шугам давж чадалгүй унасан. Улмаар өнгөрөгч 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд бас л унасан.
Гэтэл Г.Уянгахишигийн үеэл буюу Р.Гончигдоржийн төрсөн ахын В.Гомбодорж нь АН-ын гишүүн. 2016 онд Сүхбаатар дүүрэгт АН олонх болж, засаглаж эхэлснээс хойш В.Гомбодорж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж ирсэн.
Цаашилбал, Г.Уянгахишигийн төрсөн дүү Г.Ариунхишиг нь Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмонгийн бэр. Харин Ц.Цолмонгийн тухайд, 2006 онд Үндэсний шинэ намыг байгуулж, даргаар нь ажиллаж байсан. 2011 онд Үндэсний шинэ нам нь Монголын Үндэсний Ардчилсан нам болж, нэрээ өөрчилсөн. Гэтэл 2012 онд Ц.Цолмон МАХН-д элсэж, 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд унасан. Харин түүний үүсгэн байгуулсан Монголын Үндэсний Ардчилсан намыг өнгөрөгч 2024 онд Н.Номтойбаяр авч, Монголын ногоон намтай нэгтгэн “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, өөрөө УИХ-ын гишүүн болсон билээ. Намын харьяалал, хамаарлын хувьд нэг иймэрхүү холион бантан, аль ч талд нүүр алдахгүй давуу талтай нэгэн.
ГЭР БҮЛЭЭРЭЭ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААР ГАДААДАД СУРЧЭЭ
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 1998 онд Боловсролын зээлийн сангаас 6.5 мянган ам.доллар авч, ХБНГУ-ын Бонн хотын их сургуульд сурсан. Тухайн үед аав Р.Гончигдорж нь УИХ-ын дарга байлаа. УИХ-ын даргын охин учраас Боловсролын зээлийн сангийн зээл хялбархан олдсон хэрэг л дээ. Хожим нь, АН-ын дарга Лу.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа тушаал гаргаж, Г.Уянгахишигийн Боловсролын зээлийн сангаас авсан 6.5 мянган ам.долларыг тэглэж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн төрсөн дүү Г.Ариунхишиг нь өдгөө мөн л Боловсролын зээлийн сангаар Финландад сурч буй ажээ. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 5-нд Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 31 хүнийг Боловсролын зээлийн санхүүжилтээр магистр, докторт суралцуулах А/243 тоот тушаал гаргасан. Тухайн жагсаалтад УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн төрсөн дүү Г.Ариунхишиг багтаж, Боловсролын зээлийн сангийн 32 мянган еврогийн санхүүжилтээр Финландын Хельсинки их сургуульд хоёр жил суралцуулахаар болсон байдаг.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТЕНДЕРИЙН “МАНГАС”-ЫН ХАМТРАГЧИД
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг аав Р.Гончигдорж, ээж Д.Хишигт хоёр нь ердөө ганц компанитай. Тодруулбал, Г.Уянгахишигийн ээж Дамдинсүрэнгийн Хишигт нь “Туул кашемир” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, түүний хөвгүүд болох Б.Батбилэг, Б.Баттөр, Б.Батхишиг нартай 2008 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн. Р.Гончигдорж, Б.Батбаяр хоёр 1996 оноос хойш УИХ-д хамт суусан, хоёулаа АН-ын гишүүн, тиймдээ ч гэр бүлээрээ “Туул кашемир” ХХК-ийг байгуулан халаасаа нэгтгэсэн хэрэг. Мөн “Туул кашемир” ХХК-ийг байгуулсан цагаас Гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын том хүү Б.Батбилэг ажиллаж ирсэн. Б.Батбилэгийн тухайд УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй Германд хамт сургууль төгссөн мөн л дотно найзууд. Үндсэндээ, Р.Гончигдоржийн гэр бүл, Б.Батбаярын гэр бүлээс салгаж ойлгох боломжгүй.
.jpg)
Ноцтой нь, УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн гэр бүлийн бизнесийн хамтрагчид болох УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хөвгүүдийн “Спейшл майнинг сервис” ХХК нь 2019 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 1.7 их наяд төгрөгийн тендер аваад буй. Тухайлбал, “Спейшл майнинг сервис” ХХК нь
| УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ |
|
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |