• Өнөөдөр 2026-04-09

Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана

      Киргизстаны Бишкек хотод "Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан, Казахстаны Гюльмарал Еркебаеваг 7:2 оноогоор яллаа.

     Азийн аваргын хошой хүрэл медальтай Э.Даваанасан ийнхүү тивийн аваргад анх удаагаа финалдаж байна.Тэрбээр шигшээ барилдаанд дэвжээний эзэн орон Киргизстаны алдарт бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн аваргын зургаан медальтай, Азийн наадмын аварга Айпери Медет Кызы шалгаран үлдээд байгаа.

 


Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188