
-Оюутны VII наадмаас алтан медаль медаль хүртсэнд баяр хүргэе.
-Та сайн байна уу. Ярилцлага авч буй танай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

–Оюутны VII наадмын хэдэн кг-ын жинд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн 2026 оны оюутны VII их наадмын эмэгтэйчүүдийн 67 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэндээ баяртай байгаа.

–Алтан медалийн төлөөх тулаан хэр ширүүн болсон бэ?
-Өмнө, өмнөх жилүүдийг бодвол айхтар томоохон, ширүүн өрсөлдөөн гараагүй ээ. Өөрийгөө өрсөлдөгчөөсөө бие сэтгэлзүйн бэлтгэлжилтийн хувьд илүү байгааг мэдэрсэн. Тийм болохоор нэг их хүч гаргалгүй, биеийнхээ ачаалалд тохируулан тулалдсан.

–Хөхүүл хүүхэдтэй ээж, бэлтгэл сургуулилалт хийх хүнд байсан уу. Төрөөд хэдэн сарын дараагаас бэлтгэл хийж эхэлсэн бэ?
-Мэдээж хүнд байсан. Бие болоод сэтгэлзүйн огцом өөрчлөлт гардаг юм билээ. Сайн чаддаг байсан зүйлээ чадахгүй байх мэдрэмжийг мэдэрсэн шүү. Төрөөд 14 хоногийн дараагаас зөөлөн, хөнгөн сэргэлтийн дасгалуудыг хийж эхэлсэн. Тэгээд бага, багаар бие организмаа дасгахыг хичээсэн. Төрөөд сарын дараа нялх биетэй байх үедээ багийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. “Таеквондочин ээж” гэдэг нэрийг хэн хэзээ өгсөн бэ?
-Намайг Жадамбын Ичинхорлоо гэдэг. Манай найзууд л намайг “Таеквондочин ээж” гэж нэрлээд байгаа.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
Би одоо 22 настай залуу ээж байгаа.

-Аль сургуулийн хэд дүгээр курсийн оюутан вэ?
-Монгол Улсын боловсролын их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн төгсөх курсийн оюутан.

-Чухам яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Эмэгтэй хүн гадны халдлага, гэнэтийн довтолгооноос биеэ хамгаалах зохих хэмжээний чадвартай байх ёстой. Би бага байхдаа их туранхай охин байлаа. Аливаа юманд эв дүйгүй, бяр тэнхээгүй, туниа муутай охин байсан. Тийм болохоор намайг чийрэгжүүлэх, жаахан бядтай болгох гэж аав, ээж маань таеквондо-гоор хичээллүүлсэн юм.

-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-Энэ жил манай “Хархорум” таеквондо клубийн маань арван жилийн ой болж байна. Би тус клубийнхээ ууган шавь нарынх нь нэг байгаа.
–Таеквондо-гийн анхны багш нь хэн бэ?
- Л. Очирбат дасгалжуулагч 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хархорум” таеквондогийн клубийг үүсгэн байгуулсан юм. Тэр хүн миний анхны таеквондогийн багш.
.jpg)
–Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Би таеквондогийн спортын мастер цолтой. Олон улсын хар бүс, хоёрдугаар дантай.
-Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Ер нь сургуулийнхаа бүх л төрлийн спортын тэмцээнд ордог байсан. Заавал таеквондогийн тэмцээн гэхгүйгээр өөрийн сонирхож байгаа спортын төрлийг оролдож үзсэн.
–Таеквондо-гоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Монгол Улсын дөрвөн удаагийн аварга. Оюутны улсын хоёр удаагийн аварга болсон. 2022 онд бүх ард түмний наадмын аварга болж байлаа. Олон улсын болоод дотоодын тэмцээнүүдэд 2020 оноос хойш тасралтгүй аваргын алтан медалийг өдийг хүртэл хүртээд байгаа. 2020 онд Монгол Улсын “Шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-Хамгийн анхны тэмцээн их дурсамжтай санагддаг. Надтай алт медалийн төлөө өрсөлдсөн тамирчин маань таеквондогоор олон жил хичээллэсэн хар бүстэй тамирчин байсан. Харин би анхлан хичээлэгч таеквондогийн спортод дөнгөж л хөл тавьж буй цагаан бүстэй охин байлаа. Хүмүүс “Ээ чи ямар азгүй юм бэ. Хар бүстэй аваргатай таарчихлаа” гээд л их л дурамжхан байсан. Надад тэдний яриа нэг л таагүй мэдрэмж төрүүлсэн. Тийм л хэнд ч дийлддэггүй, хар бүстэй дархлагдсан аварга юм байхдаа гэж бодоод л дэвжээнд гарсан.
Тэгээд л хар бүстэй, аварга тамирчинтай ана мана үзэж тарлаа. Гэтэл олон үзэгчдийн нүдэнд дээр нүүр лүүгээ цохиулж, эвгүй байдалд орсон. Гэхдээ хор шар хөдлөөд явчихсан. Зорьсон зорилгоо бодоод тэсвэрлэж, тулалдаад ялсан. Анхны тэмцээндээ ороод, аваргыг ялж аварга болсондоо хязгааргүй их баярлаж билээ. Тэр үеэс хойш би аварга хүн, аварга шиг байх ёстой гэсэн зүйлийг кодолж авсан юм. Аварга болохоор багш, тамирчин ялгаагүй бүгд өөрөөр харьцдаг юм билээ. Түүнээс хойш Хархорины “Өндөр бор охин” гэдэг болсон доо.
Манай клуб маань байгуулагдаад хоёр сар болоод л УАШТ-д оролцож байв. Манай сумаас долоон хүүхэд улсын аваргад очсон юм. Би ганц өшиглөлтийг сурч түүнийгээ хэдэн мянган удаа давтаж байгаад тэмцээнд орж байлаа. Улсын аваргын өмнөх тэр бэлтгэлд дээр хөлс, нус, цус, нулимс гээд урсгаагүй зүйл гэж байгаагүй . Одоо хүртэл тэр сунгалтын өвдөлт, хурд хүчний дасгал, хол, ойрын гүйлт гээд бүгд тод санагддаг. Шаргуу, тууштай, хөдөлмөрлөж чадсаны хүчээр чадварлаг дасгалжуулагчийн ачаар улсын аварга болж байсан даа.
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Оновчтой цохилтоор оноо авах мэдрэмж хамгийн гоё. Бэлтгэлжилт таарсан үед бие хөнгөрөх мэдрэмж төрнө, хурд, хүч нэмэгддэг. Биеийн бүх хэсэг чөлөөтэй хөдөлдөг. Өөрийгөө ялах, өөртэйгээ тэмцэх нь маш чухал. Мөн дотоод хүнээ сонсож, ярилцах, хурд хүч, авхаалж самбаагаа хамгийн ихээр сайжирсныг мэдрэх нь гоё байдаг .
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Зөндөө байгаа. Жин болгонд өөр, өөр онцлогтой тамирчин бий. Монголд гэхэд пара таеквондочин шилдэг гурван гавьяат тамирчин байна. Х.Энхтуяа, У.Сүрэнжав, Г.Болор Эрдэнэ нарын бэлтгэл сургуулилалт үнэхээр гайхалтай. Тэд их өвөрмөц харизмтай, хөдөлмөрч, үнэхээр гайхамшигтай тамирчид . Харин гадаадын тамирчдаас гэвэл Америкийн тамирчин Lauren Willams , Jade Jones нараас үлгэр дуурайл авдаг.
–Таеквондо-гийн тулаан, пүмсэ төрлийн алинд илүү дуртай вэ?
-Мэдээж тулааны төрөл надад илүү их таалагддаг.
-Чөлөөт цагаараа таеквондо-гоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Оюутан болохоосоо өмнө хичээл таеквондогийн бэлтгэлээс өөр зүйл мэддэггүй явлаа. Харин одоо бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Сонирхлын журмаар чөлөөт цагаараа сагс,волейбол сонирхож тоглодог. Холын зайд гүйх дуртай .Таеквондогийн багш, дасгалжуулагчаар ажиллах, маникюр педикюр хийх, даалин урлах гээд их олон зүйлийг сонирхдог. Одоогоор гурван бүтээлтэй болсон. Удахгүй нэмэх зорилготой байгаа. Мөн өдрийн тэмдэглэл хөтлөх гэх мэт олон зүйл бий. Хамгийн чухал нь гэр бүлдээ тодорхой цаг хугацааг үр дүнтэй зарцуулахыг хичээдэг.
-Одоо энэ 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
- Монгол Улсад зохион байгуулагдах таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн байна. Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард болсон сорил тэмцээний 62 кг-ын жинд түрүүлж, Азийн аваргад оролцох эрхээ авсан байгаа. Мөн олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох зорилготой байна даа.
| Ж.ИЧИНХОРЛОО: Оновчтой цохилтоор оноо авах мэдрэмж хамгийн гоё |
|
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |