Ц.Амундра гэгч анх өөрийгөө яггүй пи-ар ч хэмээн улс төрийн хүрээлэлд өөрийгөө таниулж, сонгууль болгоны өмнө аль улс төрд нөлөөтэй хүмүүсийн пи-арыг хариуцаж ирсэн нэгэн. Харамсалтай нь, тэр сайн менежер, сайн пи-арч гэхээсээ илүүтэй улс төрд хор найруулж, хов хутгадагаараа алдартай гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд түүний пи-ар хийсэн бүх хүн сонгуульд ялагдал хүлээж байсан хар түүхтэй.
Учир нь, түүнийг АН-ын угшилтай бөгөөд Ц.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байх үед нь пи-ар хариуцсан менежерээр нь ажиллаж байсан нэгэн. Гол нь А.Амундра аль ч нам төр барьсан хар, цагаан пи-арыг нь хариуц, олби огтоно шиг явж ирсэн түүхтэй. Харин түүний пи-ар ажиллагаа гавьяа байгуулахаасаа илүү гай тарьчихдагийг олон нийт мартаагүй биз ээ. Тухайлбал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, М.Энхболд нарын пи-арыг хариуцаж ажилласан ч тэд бүгд ялагдал хүлээсэн гашуун түүх бий. Хамгийн сүүлд л гэхэд Хотын мээр Су.Батболдын сурталчилгааг хариуцаж, улс төрийн тавцангаас бүүр мөсөн гаргасан нэгэн гэхэд хилсдэхгүй. Харин 2021 онд Амундра МАН-д элссэнээ зарлаж, МАН-ын гишүүн болмогцоо шууд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болж, Ардын намын гол хутгуурчин болсон. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн багаа бүрдүүлж, зөвлөхүүдээ томилохдоо А.Амундраг Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан зөвлөхөө болгосон.
Ийн 2021 оноос хойш хоёр удаагийн МАН-ын сонгуулийн пи-арыг хариуцаж, сонгуульд ялалт байгуулах технологийг нь гардаж хийснээрээ А.Амундра МАН-ын зодооны гол дүр болчихоод байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, 2021 оноос хойш А.Амундра МАН-ын пи-арыг хариуцахдаа эрх баригчдын сонгуулийн хар хайрцаг болтлоо баримтыг нэг бүрчлэн цуглуулж, дундуур нь хутгуур хийсэн нь ч одоогийн байдлаар шууд уншигдаж байна.
А.Амундра МАН-д орохоосоо өмнө Голомтын Д.Баясгалангийн хүн байлаа. Гэвч улс төрийн зодоон хүндрээд ирмэгц Д.Баясгалан А.Амундрагаасаа нүүр буруулж, тийм хүн танихгүй гэж мэлзэх дээрээ тулсан. Гэтэл үнэндээ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг гүйцэтгэх гэрээ болон оффтейк гэрээнд гарын үсэг зурсан гол хүн нь “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж асан А.Амундра. Тэгээд болоогүй Ардын намын нөлөө бүхий улстөрчидтэй “Голомт”-ын Д.Баясгаланг танилцуулж, зуучилсан хүн нь ч А.Амундра гэдгийг сүүлийн үед улстөрчид ээлж дараалан нэрлэх болсон.
Ийн Ардын намд элсэхээсээ өмнө А.Амундра төр, бизнесийн томчуудыг хооронд нь уулзуулж, хор хутгах ажлаа хийдийнээ эхлүүлчихсэн байсан нь тодорхой байна. Ийн өнөөдөр Б.Энхбаяр тэргүүтэй улстөрчдийг их хэмжээний мөнгө авсан гэх хэргийн гэрч болох хүртлээ МАН-ынхантай сүжирсэн болж таарлаа.
А.Амундра нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээнүүд ил болмогц, АТГ-т шалгагдаж, хилээр гараад дахиж эргэж ирээгүй. Харин хоёр ч удаа цахим сүлжээгээ дамжуулан гэрчийн хамгаалалт хүсээд байгаа. Анх тэрбээр 2025 оны аравдугаар сард “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” хэмээн нийтэлж байв.
Харин сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Бодь групптэй холбоотой 894 хуудас материал хүргэж өгсөний дараа өөрийн цахим хаягтаа “Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна" хэмээн мэдэгпсэн билээ.
Ийн А.Амундра аргагүй байдалд орж, гэрчийн хамгаалалт хүсэж байгаа ч далд утгаараа Ардын намынхны мэдээллийг нэг бүрчлэн цуглуулсан шүү гэдгээ ил далдаар сануулж эхэллээ. Эцэст нь, А.Амундра Ардын намынхны гол хутгуур болж, том жижиггүй бөлдөгдчихөөд гэрчийн хамгаалалт хүсэх хүртлээ даналзаж явна.
| АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |