• Өнөөдөр 2026-04-10

Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв

     Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026" Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн  68 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт, Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр Азийн аваргаас нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.

    ОУХМ Э.Дэлгэрмаа  Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар хүрэл медалиа гардан авсан.

 


Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188