.jpg)
-Оюутны спортын VII наадмаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд маш их баярлалаа.
.jpg)
–Оюутны спортын VII наадамд хэдэн кг-ын жинд өрсөлдсөн бэ?
-Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг оюутны спортын VII наадмын эмэгтэйчүүдийн тулааны +67 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн байгаа.
.jpg)
-Ямар техник, тактикийн алдаа гаргаж алтан медаль хүртэх боломжоо алдсан гэж бодож дүгнэж байгаа вэ?
-Оюутны спортын VII наадмын алт медалийн төлөөх тулаанд нэлээн сайн тамирчинтай өрсөлдсөн. Шигшээ багийн хүүхэдтэй таарсан бас жаахан жингийн зөрүү гарсан гэж үзэж байна. Гэхдээ энэ тэнцүү сайн тулалдсан гэж бодож байгаа. Бидний тулааны онооны зөрүү бага гаргасан.
.jpg)
–Танай жинд хэдэн тамирчин өрсөлдөв?
-Эмэгтэйчүүдийн +67 жинд найман тамирчин өрсөлдсөн.
.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дамжин овогтой Одонзаяа гэдэг. “ITF” Олон Улсын таеквондо-гийн Монголын холбооны тамирчин. Оюутны их наадамд Дэлхийн таеквондо-гийн холбооны олимпын наадмын хөтөлбөрт багтсан таеквондо-гийн төрлөөр өрсөлдсөн. “WMF” таеквондо, “ITF”-ийн таеквондо дүрэм, зарим нэг техник, оноо өгөх журмын хувьд өөр байдаг.
.jpg)
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Увс аймгийн Улаангом хотод төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 22 настай.

-Аль сургуулийн хэд дүгээр курсийн оюутан бэ?
-Би “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан.
-Чухам яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Багаасаа спортод их сонирхолтой хүүхэд байсан. Анх жүдо бөхөөр хичээллэдэг байж байгаад тулааны спорт руу орсон. Тулааны их сонирхолтой байсан.Тэгээд хөл, гарын цохилтыг хүлээн зөвшөөрдөг. Мөн арай илүү тулааны сонгомол техниктэй, тулаан, түль, хатуу биет, онцгой гэсэн олон төрөлтэй “ITF” taekwondo сонгож хичээллэж эхэлсэн.
-Одоо хэд дэх жилдээ олон улсын таеквондо-гийн төрлөөр хичээллэж байгаа вэ?
-“ITF” буюу олон улсын таеквондо-гийн спортоор хичээллээд есөн жил болсон байгаа.
–Анх олон улсын таеквондог заасан багш нь хэн бэ?
-Анхны багш минь Увс аймгийн “Ойрдын хүч” кулбийн багш, дасгалжуулагч С.Зунгарав гэж хүн байгаа.
–Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-“ITF” олон улсын таеквондо-гийн спортын мастер цолтой.
-Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Гарын цохилтын техник, ур чадвараа сайжруулахын тулд давхар боксоор хичээллэдэг байсан.
–Таеквондо-гоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний долоон алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. 2023 оны таеквондо-гийн ДАШТ-д амжилтай оролцсон.
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-Дурсамж үлдээсэн тэмцээн гэвэл хамгийн анхны тэмцээн санаанд орж байна. 2016 онд таеквондо-гийн тэмцээнд орж, хожигдсон. Тэгээд багш минь өөр тулааны төрөл буюу кудогийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулсан. Тэр тэмцээнээс алтан медаль хүртсэн. Анхны медалиа авсан болохоор их баярлаж билээ.
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Бэлтгэлээ хийж байх үедээ хамгийн жаргалтай хүн болчихдог. Ямар ч асуудал тулгарсан тэр бүхнийг мартдагдаа.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Ерөнхийдөө амжилтай яваа бүх тамирчдаас үлгэр дуурайл авдаг.Сүүлийн үед гэвэл холимог тулааны дэлхийн аварга, МУГТ Б.Энх-Оргил ахын тулааныг эрэмгий дайчин чанарыг хараад илүү их, эрч хүч авдаг.
–Таеквондо-гийн тулаан, түль, хатуу биет хугалах төрлийн алинд илүү дуртай вэ?
-Олон улсын таеквондо-гийн тулаан болон хатуу биет хугалах төрөлд илүү дуртай.
-Чөлөөт цагаараа таеквондо-гоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал юм оёх дуртай. Уран хатагмал, зүү ороох төрлийг сонирхож, урладаг.
-Одоо энэ 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 оны тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох УАШТ-д түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авах зорилго тавьж байгаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах төлөвлөгөөтөй байгаа.
| Д.ОДОНЗАЯА: Бэлтгэл хийж байхдаа хамгийн жаргалтай болчихдог |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |