Монголын үндэсний биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор Төв аймгийн Зуунмод хотод ССАЖЗЯ-ны захиалгаар “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г бүтээн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус музей нь олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад орсноор археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Тус музейн барилгын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газар дээр нь очиж биечлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр танилцлаа. Музейн барилгын гүйцэтгэл, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныхан оролцож, танилцуулга хийн барилгын ажлын явц,тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Энэхүү музей, лаборатори нь орон нутагт баригдаж буй үндэсний хэмжээний соёлын өвийн бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны эхний хагас жилд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд, ажлын явц одоогийн байдлаар 80 гаруй хувьтай хэрэгжиж байна.
| “Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |