• Өнөөдөр 2026-04-09

С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо

    Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026"  Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьж буй ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд эхний тойрогтоо хүчтэй өрсөлдөгчтэй оноолт таарсан.

    Түүнтэй барилдсан Хойд Солонгосын тамирчин Мүн Хён Гёний хувьд, 2023 оны Азийн наадмаар Японы хүчирхэг бөх Нонока Озакиг ялаад түрүүлж байв. Хоёр бөхийн барилдаан тун тэнцүүхэн өрнөсөн ч, Хойд Солонгосын тамирчин хоёрдугаар үед авсан торгуулийн онооныхоо давамгайллыг нягт хамгаалж, 2:1-ээр дийллээ. Хэрвээ Мүн Хён Гён, хагас шигшээд Казахстаны тамирчинг буулган авч, финалдвал С.Цэрэнчимэд дагаж барилдана.


 

 


С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188