• Өнөөдөр 2026-04-10

О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо

     Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026" Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон Одончимэгийн Ариунзаяа Монголын бөхчүүдийн медалийн салхийг хагаллаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын тамирчин О Жон Бинийг ялсан юм.

55 кг-ын жингийн медаль хүртсэн тамирчид:

1. Совака Үчида (Япон)

2. Ли Юшюань (БНХАУ)

3. Одончимэгийн Ариунзаяа (Монгол)

3. Ламба Хансика (Энэтхэг).


 

 


О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188