Улс төрийн хаврын зодооноос Н.Учралын Засгийн газар арай гэж бүрдээд байна.Тиймдээ ч буруу үг дуугарвал бүдэрч унахад ойрхон байгаа тэд ард түмэнд таалагдах гэж мөн ч их хичээж байна.
Гэхдээ будаач будаач гэхээр сахлаа будав гэгч л болж байна даа, эхнээсээ. Үнэндээ шинэ сайд нар ард түмэнд таалагдах гэж хичээх тусам, сүржигнэл нь хэтэрч, хоосон амлалтаар бялууруулах шинжтэй. Уг нь өдийд улс орны эдийн засгийг өөд татах бодлого шийдвэр ярьж, амнаасаа илүү ажиллах цаг хугацаа нь эхэлсэн байлтай. Харин начир дээрээ шинэхэн сайд нарын сонирхол нь буураагүй, ёстой дураараа дургиж байна даа. Тэд 10 жил “ах” нарынхаа угсарч төрийн албанд тогтоосон бичигдээгүй хуулиудыг нь баллуурдаж, сүржигнүүлж ажил хийсэн юм шигээр ард түмнээс оноо авах хүслээ дарж ядаж явна, үнэндээ.
Өөрөөр хэлбэл, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Төрийн алба хаагчдыг ажлын мал болгосон байна. Зохиомол бүтцүүд бий болгож ажилд садаа үүсдэг. Маш олон яам, агентлагийн хүмүүс журам хийгээд суудаг болчхож. Тайлан үйлдвэрлээд суудаг үндсэн ажилтай болчихлоо. Журмууд гаргана гэдэг хууль баталмааргүй байна” хэмээн Байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн. Үнэндээ өнгөрсөн хугацаанд МАН олонхоороо 10 жил Засгийн эрхийг барьж, Их хурал дээр олонхоороо хууль баталж ирсэн байлтай. Гэтэл өөрсдийнхөө хийсэн ажлыг өрөөлд тохож, ажил хийсэн юм шигээр ард түмнээс оноо авах сүржин хэрнээ даржин мэдээллүүдийг сайд нар эхнээсээ ээлж дараалан эхлүүлсэн нь энэ.
Н.Учралын Засгийн газрын сайд нар үүрэгт ажлаа хүлээж авмагцаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан хэмээн сүржигнэлдэж эхэлсэний нэг нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ц.Идэрбат байлаа. Уг нь Ерөнхий сайд Н.Учрал албан тушаалдаа томилогдмогцоо төрийн алба хаагчдыг амралтын өдрүүдэд дуудаж, ажиллуулдаг байдлыг арилгана хэмээн ам өчгөө өгсөн. Харамсалтай нь, сайдынх нь хэлсэн үгний шүлс нь хатаж амжаагүй шахам байтал ХХААХҮ-ийн сайд нь сайрхалаа дарж чадалгүй амралтын өдрүүдэд, шөнө дөлөөр алба хаагчдаа дуудаад махны үнэ сонирхохоор Баянхошуу явсан хэмээн баахан хэвлэл тойруулж байгаад бурж өглөө үнэндээ. Ингэхдээ тэрбээр үхрийн мах 30 мянган төгрөг хол давсныг анзаарах сөхөөгүй явснаа ил цагаан зарлаж орхив.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дундаас дотооддоо үйлдвэрлэдэг ч хамгийн өндөр үнэтэй махны үнэ хаврын улиралд үнэ нь гаардаг. Тэр чинээгээр иргэдийн худалдан авалт буурч, нөөцийн махны дугаар хэрээс хэтэрдэг нь бодит үнэн. Ийн махны үнэ ханшийг тогтворжуулж, үнийн өсөлтөө хязгаарлах бодлого боловсруулах үүрэгтэй сайд нь зах худалдааны төвөөр үхрийн мах 30 мянган төгрөг хүрснийг батлах гэж, бүүр болоогүй шөнө орой болтол явсан гэдгээ гайхуулж эхлэв. Улмаар амьдралаас алсарсан гэдгээ гайхуулах гэсэн үү, ард түмнийг басамжилсан уу “36 мянган төгрөг хүрсэн үхрийн махтай би таараагүй. Саруул болон Имарт худалдааны төвд үхрийн мах 31 мянган төгрөг болсон байхыг үгүйсгэхгүй. Дэнжийн 1000 дээр үхрийн мах 21-22 мянган төгрөгийн үнэтэй байна лээ” хэмээн мэдээлэл хийсэн удаатай. Гэтэл бодит байдал дээрээ үхрийн мах Дэнжийн 1000 худалдааны төв дээр 32 мянган төгрөг болсныг захын иргэн батлаад хэлээд өгөхөөр байна.
Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт бүрдэж, сайд нар нь шөнө дөлөөр тамгаа хүлээж авах нь авч, амралтын өдрүүдээр ажиллаж эхэлсэн. Гэтэл Шадар сайдаар томилогдсон Үндсэний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярт сайдын тамгыг нь хуучин гардуулаагүй гэх дуулиан өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар чамгүй хөвөрлөө. Тодруулбал, өмнөх Шадар сайд Х.Ганхуяг дараагийн Шадар сайддаа өрөө, тамгаа хүлээлгэж өгөхгүй, түгжиж явсанаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Шадар сайд Н.Номтойбаяр онцгой комиссийнхонтой Төрийн ордны “коридорт” уулзалт хийсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Харин энэ талаар Шадар сайд асан Х.Ганхуяг “Би өрөөгөө хүлээлгэж өгөхгүй байсан зүйл байхгүй. Яагаад тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” хэмээн ярьсан нь бий.
Г.Занданшатарын Засгийн газраас улирч суусан Батлах хамгаалахын сайд Д.Батлут үүр цүүрээр хүндэт харуул жагсааж сайдын тамгаа “өөрөөсөө” хүлээж авсан нь өнгөрсөн амралтын өрдүүдэд олны бухимдуулав. Ингэхдээ тэрбээр үүрийн 4:00 цагт Батлан хамгаалах яамны урд хүндэт харуулуудаа эгнүүлэн зогсоож, марш алхуулаад өөртөө байсан тамгаа өөрөө хүлээж авсан нь цахим орчинд олны шүүмжлэл дагуулав.
Ийн шинээр бүрдсэн Н.Учралын Засгийн газрын танхимын сайд нар нь хийх ажлаасаа илүүтэй хэлбэртээ анхаарч, сүржигнэж байна.
| ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |