Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ. Өнгөрсөн даваа гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр нэлээд шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн.
Өөрөөр хэлбэл, "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн уг хуулийг парламентын дархлаа, бүрэн эрхэнд халдах хууль. Ёс зүйг хуульчлах боломжгүй. Гишүүдийг улс төрийн захиалгаар “намнадаг” болох нь" гэх шүүмжлэл УИХ-ын гишүүдээс олон ирсэн ч Төрийн байгуудалтын байнгын хороогоор дэмжсэн нь анхаарал татаж байна. Уг хуулийг хамгийн их шүүмжилж байсан гишүүд эцсийн мөчид дэмжих кнопыг үг дуугүй дарсанаас харахад УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөөс айж эхэлсэн бололтой. Тэр дундаа МАН-ынхы улс төрийн зодоон дунд Ерөнхийлөгч хүчтэй байр суурьтай байгаагаа харуулсан. Шинээр бүрдсэн Н.Учралын Засгийн газрын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хүн байна. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй явуулах нь МАН-ынхны хувьд Ерөнхийлөгчтэй дайсагналцаж байгаагаас ялгаагүй. Харин одоогоор эрх баригч намынхан дунд Ерөнхийлөгчийн хуулийн эсрэг кноп дарж, түнжин муудах, эсвэл хагарсан эсэргүүцэн чигээрээ Ерөнхийлөгчөөс нүүр буруулах гишүүн тун цөөн байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр баталлаа, тэд.
Ерөнхийлөгчийн хувьд уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулган нээхэд яаралтай горимоор оруулж ирсэн. Хуулийн үзэл санааны хувьд дэггүй гишүүдийг “дэглэж”, ёс зүйгүй гишүүдэд иргэд өөрсдөө дүн тавьж, хариуцлага тооцдог болно. Хуралдаандаа суудаггүй, сонгогдсон гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй байгаа гишүүдийг хариуцлагажуулах хууль болно хэмээн онцлоод байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УИХ-ыг эгүүлэн татах органик хуулийг хуулийнх нь хүрээнд тодорхой болгож байна. УИХ-ын тухай хуулийн 7.2-т УИХ-ын тангаргийг тусгасан байдаг. "УИХ-ын гишүүн би нийт ард түмний элчийн хувьд" хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих гэдэг үг нэмж байгаа гэсэн үг. Ингээд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы хуралдааны 70 доошгүй хувьд нь оролцож, саналаа өгсөн байх шаардлага тавьж байгаа. Ингэж байж ард түмний элчийн хувьд төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх юм. Чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд нь суугаагүй бол эгүүлэн татагдах үндэс болно. Эгүүлэн татах үндэслэлийг иргэд сонгогчид Ёс зүйн хороонд гаргаж, Ёс зүйн хороо УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Улмаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргана. Мөн шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоовол эгүүлэн татах үндэс болно" хэмээн уг хуулийн үзэл санааг танилцуулсан билээ.
Одоо харин УИХ-ын чуулганы хуралдаан дээр уг хуулийг дэнсэлнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуулийг хэлэлцүүлсэн ч нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэдгээ мэдэгдээд байна. Ийн ногоон гэрлээр батлагдаж байсан Ерөнхийлөгчийн хуулийг энэ удаад гишүүд дэмжих үү, үгүй юү гэдэг нь олны анхааралд байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болгохтой зэрэгцээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөх хуулийн төсөл оруулж, 126 гишүүнтэй парламентыг цэвэрлэх ажиллагааг ийн эхлүүлэх нь гэж харж болохоор байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллахдаа Монголын төрд хаан шиг явлаа. Хууль бүр нь УИХ-д ногоон гэрлээр дэмжигдэж, улс төрийн зураглалыг хөшигний араас гаргаж суусан улс төрийн гол тоглогч нь хэвээр байна. Одоогийн парламентад эгүүлэн татагдах болзлоо хангачихсан гишүүд олон бий. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байх гишүүн шалтгаан гишүүдэд бий гэсэн үг. Харин эсрэгээрээ Ерөнхийлөгчтэ ойлголцолд хүрч чадвал үлдсэн хоёр жил ёс зүйн хариуцлага хүлээхгүйгээр нүдээ аниад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах саонирхолтой хүмүүс ч бий биз.
Эцэст нь Ерөнхийлөгч уг хуулийг батлуулах гэж улайрахын цаад шалтгаан нь бүрэн эрхийнхээ хугацаанд хүчээ зузаатгаж байгаа гэж харах хүн олон байна. Өөрөөр хэлбэл, тэр өмнөх Ерөнхийлөгч нарынхаа хар түүхийг давтаж, цаашлаад намынхаа хууччуулын замаар явахгүй гэсэндээ тэсэж үлдэх бүх сумаа тавьж байна. Нэг ёсондоо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дүү нарынхаа “гарт үрэгдэхгүй” гэсэндээ УИХ-ын гишүүдийн “хар” түүхээр барьцаа ахиулж байгаа гэж харах үндэслэл ч байна.
| УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |