• Өнөөдөр 2026-04-10

Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ

    Киргизстан Улсад  чөлөөт бөхийн "Бишкек-2026"  Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  Ази тивийн аваргын тав  дахь өдөр  эрэгтэйчүүдийн  97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг, Өмнөд Солонгосын Сео Жу Хвантай барилдлаа.

    Манай бөх өрсөлдөгчөө 3:0-ээр  оноогоор буулган авч, энэ удаагийн Азийн аваргад сонгомол, чөлөөт бөхийн төрлөөр аль алинд нь ялалт байгуулсан сонирхолтой амжилтын эзнээр тодров.

    Тэрбээр шигшээ наймд Бахрейн Улсын тамирчин, "Парис-2024" олимпын наадмын аварга, дэлхийн аварга, Азийн хошой аварга Ахмед Тажудиновтой барилдана.

 

 

 

 

 


 

 


Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188