-Сайн уу. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Б.НАМУУН:Намайг Баярхүүгийн Намуун гэдэг, би 10 настай. “AB CHESS” клубд суралцдаг. Харин манай дүүг Б.Буянхишиг гэдэг, таван настай. “Chess Mind” шатрын клубд суралцдаг.
-Хамгийн сүүлийн тэмцээнийхээ тухай яриад өгөөч?
- Б.НАМУУН: Улсын аварга шалгаруулах тэмцээний 10 насны охидын ангилалд стандарт төрөлд тусгай байр, түргэвчилсэн буюу рапид төрөлд хүрэл медаль, түргэн буюу блиц төрөлд мөнгөн медаль, байр бодлого бодолтын төрөлд алтан медаль хүртсэн. Бас “Сүү” ХХК нэрэмжит Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. Харин манай дүү “Цодгор хүү” Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
-Тэмцээнд орохдоо сандарсан уу?
- Б.НАМУУН: Байнга хийдэг зүйл минь болохоор сандардаггүй. Тэмцээн эхлэхээр сандрахгүй, сэтгэл хөдлөлөө хянаад, яаж тоглох уу, хожих уу гэж бодоод тоглодог доо.
Б.БУЯНХИШИГ: Шатар тоглох гоё болохоор би сандардаггүй. Бэрсээрээ мадлаж хожно доо гэж боддог.
-Аав, ээж нь тэмцээний өмнө юу гэж захидаг вэ?
-Б.НАМУУН: Ээж тэмцээн хүргэж өгөөд “Миний охин чадна аа. Анхаарлаа сайн төвлөрүүлээрэй” гэдэг.
-Та хоёр шатар хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Аав, ээж нь зааж өгсөн үү?
-Б.БУЯНХИШИГ: Би гурван настайгаа шатар тоглож сурсан. Одоо хоёр жил шатар тоглож байгаа. Надад шатар тоглохыг багш зааж өгсөн. Эгчийгээ тоглож байхыг хараад тоглож үзэхийг хүссэн. Бас шатарын хэлбэр гоё санагддаг.
Б.НАМУУН: Гурван настайдаа анх ээжээрээ шатар тоглохыг заалгасан. Ээж “Чи шатар сурах уу, ийшээ суучих” гээд нүүдэл зааж өгсөн. Нүүдэл сурах тусам илүү сонирхолтой санагдаж байсан. Тэгээд таван настайгаа шатрын клубд явж эхэлсэн.
.png)
.png)
-Шатар тоглохоор ямар мэдрэмж төрдөг вэ?
-Б.НАМУУН: Өөртөө итгэлтэй болдог. Түргэн буюу блиц төрөлд тоглохоороо бүр их жаргалтай болдог.
Б.БУЯНХИШИГ: Гоё байдаг. Ер нь би байнга л шатар тоглохын хүсдэг.
-Хамтдаа шатар тоглодог уу?
-Б.НАМУУН: Манай дүү намайг зүгээр суулгахгүй “Хамт тоглоё” гээд хүрээд ирдэг. Бид хоёр бараг өдөр болгон хамт тоглодог. Надад хожигдохоороо уурлаад, “Ахиад тоглоё. Би хожно” гээд байдаг.
Б.БУЯНХИШИГ: Би эгчийгээ хожиж үзээгүй ээ. Том болоод сайн шатар тоглож сураад хожно гэж боддог. Зурагтаараа шатрын тэмцээн хайж үзээд, бичиж аваад сайн тоглодог болно.
-Шатрын спортоор хичээллэснээр ямар чадваруудтай болдог вэ?
-Б.НАМУУН: Хожсон ч хожигдсон ч сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй байдаг. Хэт онгирох эсвэл гуниглавал дараагийн өрөгтөө сайн тоглож чадахгүй гэсэн үг. Бас тэвчээртэй сууж, анхаарлаа төвлөрүүлж, хурдан сэтгэж сурсан. Бас тооцоолол хийх чадвартай болсон.
Б.БУЯНХИШИГ: Би нүүдэл, тоо хурдан бодож сурсан. Бас найзуудтай болсон.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?
-Б.НАМУУН: Би хичээлээ хийж, зураг зурдаг.
Б.БУЯНХИШИГ: Би эгчийгээ хийж байгаа юмыг дуурайдаг. Тоо боддог, зураг зурдаг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?
Б.НАМУУН: Би ээжийгээ дуурайсан мундаг эмч болно. Манай аав шатрын спортын мастер зэрэгтэй хүн байдаг. Тийм болохоор аав шигээ спортын зэрэгтэй болохыг мөрөөдөж байгаа. Бас дүүтэйгээ хамт шатрын Дэлхийн аварга болно оо.
Б.БУЯНХИШИГ: Би мундаг шатарчин болно оо.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа найзууддаа хандаж үг хэлэх үү?
-Б.НАМУУН: Би хүүхэд гэхгүй бүх хүнийг шатар тоглож сураасай гэж хүсдэг. Тамирчин болохгүй байсан ч хамаагүй. Та нар зөндөө зүйл сурна. Би том болоод шатарын спортыг илүү олон хүн таниулж, суртчилдаг хүн болно оо.
Б.БУЯНХИШИГ: Мундаг байгаарай найзууд аа.
-Баярлалаа. Ирээдүйд мөрөөдлөө биелүүлж дэлхийн аварга болоорой.
.png)
| Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |