• Өнөөдөр 2026-04-09

"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ

        “Хувьсал” продакшны уран бүтээлчид дэлгэцийн арав дахь уран бүтээл "Сэтгэлийн уяа" уран сайхны киногоо энэ сарын 16-наас бүх кино театраар үзэгчдэд хүргэх юм. Эл бүтээл "VOO" , "Хувьсап" продакшны хамтын бүтээл гэдгээрээ онцлог байна.
 
"Сэтгэлийн уяа" киноны дүрийг МУГЖ У.Уранчимэг, МУГЖ, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Э.Батнямбуу, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар бүтээжээ.
 
    Онцлон дурдахад, энэхүү бүтээлд жүжигчин Э.Батнямбуу гол дүр бүтээснээс гадна найруулагчаар ажиллажээ. Түүнийг үзэгчид "Deja Vu", "Тэнгэрээс буусан од", "95: Зүүдний хүн", "Шар гэгээ" зэрэг олон уран бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээснээр нь андахгүй билээ.
 

"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188