Өмнө минь будран унах өөгүй цагаан цасан ширхгүүд уйтай намрын хоосон мөчирт хань болохоор өвлийг дагуулаад ирж. Хүйт орж, бүх зүйл цасанд дарагдаж байгаа ч өвөл надад зунаас дулаахан, намраас ч дотно мөн хавраас өнгөлөг санагддаг. Магадгүй жаахан байхдаа өвдгөөр татдал орсон цасанд гараа бээрч, хацраа улайтал хэдэн цаг тоглоод гэртээ ороход халуун хоол, дөнгөж чанасан чацаргана, аньсны шүүс, “Өдөржин гадаад тоглох юм. Ингэж байгаад ханиад хүрчих вий” гэх ээжийн багахан зэмлэл намайг хүлээж байдаг болохоор л байх. Аль эсвэл хичээл тараад, хамтдаа хичээлээ давтах гээд номын сангийн зүг ойр зуур болсон зүйлсээ яриад алхах найзуудын минь халуун, дотно ярианаас ч болсон байж болох юм. Бүр үгүй бол даарах дургүй байж л өглөө надтай хамт хичээлдээ явна гээд гэрийн гадаа бээрч зогсох хөвгүүний дулаан сэтгэлд ч болсон юм болов уу.
Хамгийн хүйтэн өвөл юунд надад ийм дулаахан санагддаг шалтгаан нь намайг хүрээлсэн зунаас ч дулаахан хүмүүс байж. Жирийн цас будрахад гүн ухаантан мэт гайхширан, жаахан хүүхэд шиг хөөрч баярлах намайг зун шиг тэд л бий болгож.
Гэхдээ хэрэв тэд байгаагүй бол өнчрөн хоцрох модод, хаа сайгүй л үзэгдэх уйтгартай цагаан өнгө, өр өвтгөм хүйтэн, хүйтнээс нуугдсан дулаахан үгс, өглөө хаялах цас нь над шиг санагдаад, өөрийгөө өвөлтэй зүйрлээд, зүрхээ өвөлд өгөөд, өөрөө харин цасан ширхэгт уусах байсан болов уу...
“Би өвөл юм шиг. Өвөл би юм шиг”
| ЗУН ШИГ ӨВӨЛ |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |