• Өнөөдөр 2026-04-09

Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа

    Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026"  Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн  57 кг-д хүч сорьж буй ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хоёр дахь барилдаанаа хийлээ.

   Тэрээр энэ удаа Энэтхэгийн бөх, өнгөрсөн оны Азийн аваргын  62 кг-ын жинд түрүүлсэн Манишатай хүч сорьсон юм. Уг барилдаанд манай тамирчин илүүрхэж, 8:2-оор оноогоор ялав.

    Б.Хулан хагас шигшээд өмнөх оны Азийн аваргын  57 кг-д аваргалсан Японы Сара Натамитэй хүч сорихоор боллоо. Сара Натами Азийн аваргаас хошой алт, нэг мөнгөн медаль атгаад байгаа энэ жингийн манлай бөх юм.

 


 

 


Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188