• Өнөөдөр 2026-04-10

Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо

     Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026" Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Э.Даваанасан алтан медаль хүртэж Ази тивийн аварга боллоо.

ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Э.Даваанасан шигшээ барилдаанд Киргизстаны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн аваргын зургаан медальтай, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг буулгаж авлаа.

 


Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-10 00:18:50
    Зочин: Японгүй жин байсан юм байх даа, азтай л баагий юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188