• Өнөөдөр 2026-04-09

"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна

         “Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар тов гарсан.
 
 Тэгвэл “Playtime” наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
 
Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал, 
 
13:30 - 14:50 La Bombé (Dj set)
15:00 - 15:30 Crazy Sad Asians
15:40 - 16:10 Newborn
16:20 - 16:50 Starru
17:00 - 17:40 The Lemons
17:50 - 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм. 
 
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.

"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188