• Өнөөдөр 2026-04-09

Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ

     Киргизстан Улсад чөлөөт бөхийн "Бишкек-2026"  Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ болон Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хүч сорьж байна.

    Түүний хувьд, хагас шигшээд Японы бөх, Азийн хошой аварга Сара Натамитэй барилдлаа. Эхний үед манай тамирчин 4:1 оноогоор илүүрхсэн бол шийдвэрлэх үеийн эхэнд лав барьцнаас мордож, бүхэл оноогоор унагаад, залгаж даралтаар өрсөлдөгчөө цэвэр ялав.

      ОУХМ Б.Хулан маргааш Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын бөх, "Парис-2024" олимпын наадмын хүрэл, өнгөрсөн оны ДАШТ болон Азийн аваргын хүрэл медальт Хун Кэшиньтэй хүч сорино.


 

 


Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188