• Өнөөдөр 2026-04-10

С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    Киргизстан Улсад  чөлөөт бөхийн "Бишкек-2026"  Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  Ази тивийн аваргын тав  дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьж буй дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд дагах барилдаан хийлээ.

   Тэрбээр тус барилдаанд Энэтхэгийн бөх, олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт Мансиг оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.  С.Цэрэнчимэд өнөө орой Казахстаны Тыныс Дубектэй Азийн аваргаас тав дахь медалиа авахын төлөө хүч сорино.


 

 


С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188