Сайн байна уу?
Гэнэт л чамд хэн нэгнээс, ирээдүйгээс, одоо байгаагаас чинь тэс өөр чиний бичсэн захидал ирвэл мэдээж гайхна. Гэлээ ч би чамд одоо, хаа холын үймээнт хотоос, их хотын дунд амьдарч хэдийн дассан “том охин” болчихоод захидал бичиж байна. Үүний яг эсрэгээр байсан 20 насныхаа тухай инээмсэглэн дурсах бүр хэчнээн олон зүйлийг гээж, хэчнээн ихийг олж авсанаа санан, энэ бүхэн зүгээр л зөнгөөрөө, аясаараа болоод өнгөрсөн гэдэгт итгэдэг Инга шүү дээ. Миний хайрлан боддог, өмнөөс нь бас харамсдаг атлаа тэнэг үйлдлүүдийг нь санах бүртээ инээмсэглэн цагаатгахаас өөр аргагүйд хүрдэг, 20 настай, тэр л охин чамтай цаг хугацааны нэг хэсэгт, ямар нэгэн байдлаар таарвал ингэж хэлнэ:
Инээд алдсан, хэнд ч итгэж чадах чиний хийсэн алдаа, оносон оноог өнөөдөр мөн л инээд алдсан (одоо бол илүү чин сэтгэлээсээ инээдэг болсон) энэ бүсгүйнхтэй харьцуулах аргагүй ч... чамд энэ захидлыг хаяглаж байна.
Царай зүс, галбир, үсний засалтаа төгс гэж хардаггүй ч хамрын өндөр, нүдний хэмжээнээс аз жаргал минь огт хамаардаггүй болсныг чамд хэлбэл лав гайхна. Зарим нэг зүйлтэй тэмцэхийн оронд эвлэрэх хэрэгтэй юм гэдгийг чи бүр төсөөлөх ч үгүй. Тэмдэглэлийн дэвтэртээ нямбайлан бичсэн бүх төлөвлөгөө чинь нуран унаж, оронд нь өөр төлөвлөгөө зохиотлоо, дараа нь ер юуг ч төлөвлөх аргагүйг (тэр тусмаа амьдралыг ) ойлготлоо чи олон юмыг туулж гарна. Найдвар тасарч, бүх юмыг дуусгаад хаа нэг тийшээ ор сураггүй явчихмаар үе тохионо. Гэвч чи хаашаа ч явахгүй ээ.
Сонин, хэвлэлийн хуудсанд олонтаа тааралддаг “хэрхэн хүчирхэг байх вэ”, “амжилтад хүрэх 30 зарчим” гэх мэт зөвлөгөө унших хэрэггүй дээ. Тэртээ тэргүй, тийм зөвлөгөө, жор биш гарцаагүй байдал, арга тасрах агшин, уналт л чамд урагш алхах хүч өгнө (надад итгээрэй). Чи үнэндээ бодож байгаа шигээ зоримог, дайчин, хөдөлмөрч хүн биш. Залхуу, хэнэггүй зан чинь цаашид ч чамд саад болсоор байх учир ядаж өөрийгөө хүчилж, чармайж сураарай. Гэхдээ чи их азтай. Хожим чи гэнэтийн олон зүйл, урвалт, хагацлаас зөвхөн аз, аз, бас дахин азаар л мултарч гарах учир азтай, одтой нэгэн гэдэгтээ үргэлж итгэж яваарай.
Хэнийг ч, юуг ч хүчлэх хэрэггүй, зарим зүйлийг байгаагаар нь үлдээх ёстойг, жинхэнээсээ хайрлахын тулд алдах хэрэгтэйг, алдсанаа мэдэх ёстойг чи зүүдлээ ч үгүй яваа. Хамгийн ойрын хүнээс л урвалт ирдэг ч мөнөөх л хүнийхээ гарыг атгаад уучлалыг нь сонсдог таахын аргагүй амьдралд чанд хатуу биш, харин хүлцэгч байх нь илүү амар. Гэвч итгэл найдвар мөхөх үед л хүлцэл ирдэг үе байхад хүлцлийг олсон үедээ мөхсөн итгэл чинь сэргэдэг гэдгийг их хотын гялалзах барилгын дунд, шөнийн тэнгэр дэх ёслолын буудлагыг харж зогссоноосоо хойш олон жилийн дараа ухаарна. Үнэндээ олон жил, зургаан жил, долоон жил гэдэг сонсогдож буйгаасаа богинохон ч гэлээ хаашаа ч битгий яараарай. Очих газар, уулзах хүн, туулах замыг чинь хэн нэгэн бидэнд зориулаад бэлдчихсэн байдаг гэх тавиланч үзлийн тухай сонсох хүртэл чинь магадгүй урсгал дагаад хөвөх л чам шиг эмзэг хүний хувьд шархлахгүй байх гарц шүү.
Ерөөс хайрын тухай энэ би чамд ганцханыг өгүүлж чадна. Өөрийгөө, одоо байгаагаа, алдаж буйгаа ч чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, эвлэрч, үнэлнэ гэдэг л үнэндээ хайр юм шүү. Энэ бүхнийг ойлгохын тулд чи урт зам туулна, шантрах үе гарна. Гэсэн ч хуруу инчдэхийн зуур өөрчлөлт ирчихнэ гэж битгий найдаарай.
Ээ, би чамдаа олон зүйлийг анхааруулж хэлмээр байвч чиний зөрүүд өөрийнхөөрөө занг хэнээс ч илүү мэдэх тул сургаал хайрлахаа ингээд азная. Ганцхан л зүйлийг захих минь: Томдсон, гэхдээ биед чинь учиргүй эвтэйхэн байдаг саарал цамцаа тайлж хая. Чамд улаан өнгө илүү зохидог юм.
| 20 настай Ингад хаяглах нь |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |