Төрсөн өдрийн бялуун дээр хатгах лааны тоо гучаас давсан ганц бие найз бүсгүйчүүдийн төрсөн өдөр ерөнхийдөө адилхан, ихэнхдээ уйтгартай болдог. Оргилуун дарс, өндөр өсгийт, тансаг үнэрт ус, мэдээж заримынх нь хүзүү, чихнээс гунигтай ч юм шиг ширтэх сувд... Нас бол зүгээр тоо биш, нас бол нас гэдгийг эсэргүүцэх тусам улам хүчтэйгээр сануулах тэр баяруудын уур амьсгал хорин таван настнуудынх шиг биш. Гурван хундага дарсны дараа хуучин амраг руугаа залгахгүй (гучин насанд онцгой тохиолдлыг эс тооцвол бид тиймэрхүү гэнэн зуршлуудаасаа салсан байдаг), хувцасныхаа шүүгээндээ өөрт нь яг тааруулан оёсон мэт зохидог дэгжин даашинз, өндөр өсгийтийн хажуугаар өдөр тутамд өмсөх бие эвтэйхэн хослол өлгөөстэй, утасных нь жагсаалтыг сонжиж харвал мөн “гоёлын, өдөр тутмын” гэсэн ангилалд багтаачих эрсийг ч олж болохоор, баасан гаригийн оройг гэртээ, ганцаараа өнгөрүүлдэгтээ огтхон ч санаа зовохгүй тийм бүсгүйчүүдэд төрсөн өдрийн бэлэг сонгох хэцүү.
Юугаар ч дутаагүй хүнд юу бэлэглэх ёстой билээ дээ?
Би хувьдаа ҮГ сонгодог. Дарстай хундага өргөхдөө ерөөл болгоод хэлчих тийм үгсийг шүү дээ. Хачирхалтай нь, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө үг дуугарах завшааныг хэзээ ч алдахгүй, өөртөө итгэлтэй, нийгмийн идэвхтэйгээс эхлээд уян зөөлөн ялдам инстаграмын “од”, рок хамтлагийн үнэнч фэн гээд гурван арван намрыг үдсэн, ганц бие найзууддаа хэлэх үг минь адилхан. Хэн бүхэнд таарах, таалагдах универсал үг нь юу гээч?
“Хайртай учраарай”. Арай өөрөөр, олон янзаар хэлж болох ч утга нь ижил. Олон хоногийн нойр хороосон өвчин эдгэрэх, эсвэл зүүдэлж хүссэн ажлын саналаа сонсох, өвлийн өглөөний аяга халуун кофе, борооны чимээг сонсоод хөнжилдөө хэвтэх зуны үдэш...
Амталж, мэдэрч, хүртэж болох үй олон мэдрэмж, үйл явдал, хувь тохиолоос яагаад заавал “Хайр” гэж?
Хэн нэгэн ингэж асуувал хариултыг нь би мэдэхгүй. Туулсан өдрүүдээс хамгийн гэгээн дурсагдахыг нь нэхвэл хайртай л холбож хэлэх учраас тэр байх. Хэн ч ингэж асуухгүй байлаа ч хүсэх зүйл, ерөөлийн үгс өөрчлөгдсөнгүй.
Цагийн зүү урагшлах тусам, элээсэн оймсны тоо нэмэгдэхийг дагаад бид хүссэн, хүсээгүй хайрыг үгүйсгэгчийн дүрд тоглож эхэлдэг. Гучин намрын турш хуримтлагдсан сэтгэлийнхээ богцыг задлан харвал бид юу эсийг олж үзэх билээ дээ? Хайр ч, хагацал ч, салалт ч, болзоо ч, урвалт ч, догдлол ч цор ганц удаа тохиодог зүйлс биш гэдгийг сануулах үйл явдлууд тэндээс нэг бус гарч ирнэ.
Завгүй өдрүүдийн наран дор ор тас мартчихсан явдаг ч үе үе зүрхэн тушаа, бүр зүрхний гүнд хөндүүрлэх тийм бүдэгхэн өвдөлтүүд бидний хувьд шинэ зүйл биш болчихсон. Танил, хэтэрхий танил, бүр эмтрэм танил тийм л мэдрэмжүүд, хайртай учирч, үдэж үзсэн ч биднийг шаналгаатайгаар өөртөө татсаар л байгааг хүлээн зөвшөөрөх ичгэвтэр ч байж мэднэ. Үгүй бол, нэгэн биений нөгөө талгүйгээр, өөрийг нь хайрлах хүнгүйгээр энэ амьдралыг гудиггүйхэн туулчих итгэл, чадал мэдрэгддэг болчих ч юм уу. За, энүүхэндээ гэхэд айдас л биз дээ. Хайр гэдэг 51 хувь жаргал, 49 хувь зовлонгийн найрлагатай гэвэл аль нь илүү гашуун амтдагддагийг ч энд дурдах хэрэг бий сэн бил үү? Тэгээд тэр гашууныг дахиад амсах уу гэж асуух хэрэг ч юу билээ.
Ямартаа ч, “Хайртай учраарай” хэмээх ерөөлийн үгс хаягласан эзнийхээ сэтгэлийг хөдөлгөж дөнгөдгийг л мэднэ. Үүрдийн, зуурдын ч бай, нулимстай зовлонтой ч бай, хайр л бол хайр хойно, зарим тохиолдолд тэр биднээс үл хамааран оршин тогтносоор, зүйрлэбээс агаараар хөвж буй үл үзэгдэгч мэт байсаар л байгааг хэн нэгэнд сануулна гэдэг сайхан. Хаана хэрхэн учрах, юуг туулж өнгөрүүлэх, ямар мэдрэмж, дурсамжийг бидэнд үлдээдэг байлаа ч “Хайр” гэдэг хамгийн том хөдөлгөгч хүч,зүрх сэтгэлээ ямагт дагагч, засаршгүй өөдрөг үзэлтэн Керри Брэдшоугийн хэлсэнчлэн хэзээ ч моодноос үл гарах ганц брэнд, бидний амьдран буйн утга учрыг тодорхойлох луужин ч юм бил үү?
... Гучин насыг хэдийн давсан, зүрх сэтгэлээ ямагт дагагч, засаршгүй өөдрөг үзэлтэн надад “Хайртай учраарай” гэх үнэт бэлэг өгөх найзууд дэргэд байгаасай гэж би харин хүснэ. Мэдээж, тэрхүү бэлэгтэйгээ хамт хайртай зохиолчийн минь хамгийн сүүлд гаргасан романыг дагалдуулчихаж болно л доо...
| 30 насны төрсөн өдөр |
|
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
2026-11-05 07:00:05
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |