Ирэх хагас жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох намар, өвлийн цуглуулгуудаа загварын орднууд танилцуулж эхэлсэн. Аль ч нөхцөл, ямар ч хувцастай зохицох суурь хувцаснаас гадна чимэглэл, деталиараа энэ улирлын чиг хандлага ялгарч чадах нь.
Хавар зуны хувцаснаас намар, өвлийн гоёлдоо шилжихдээ, төв, даруу, урт даашинзуудыг сонгоорой. Урт ханцуйтай, нэхмэл, цэвэр даавуун материалтай, уламжлалт маягийн даашинз хар, бараан өнгөтэйгээр энэ улирлын тренд болж байна.
Haider Ackermann, Celine, Balenciaga
Шекспирийн жүжгийн гол баатруудын өмсгөл гэмээр нарийн хатгамал, өвөрмөц хээ угалз бүхий цамц, хүрэм, даашинз намрын сэрүүн, өвлийн хүйтэн өдрүүдэд өнгө нэмнэ. Тод, алтлаг өнгийн хээтэй хилэн, торго, цэвэр даавуун гоёл энэ улирлын гол чиг хандлагын нэг болох нь.
Marni, Louis Vuitton, PacoRabanne
Томдсон мэт өргөн мөртэй, урт өргөвтөр ханцуйтай хүрмийг битүү захтай нимгэн цамц, дулаан нэхмэл хантаазтай хослуулахад загварлаг харагдахаас гадна дулаан, тухтай байх болно. Энэ улиралд хар, саарал, тоонолжин хээтэй хүрэм зонхилж байна.
Alberta Ferretti, Sportmax, Prada
Сайтар боловсруулсан, нимгэн, торгон савхин эдлэл, латексыг загварын товчоод онцолж байна. Хүрэм, даашинз, банзлаас гадна чамин хийцийн футболк, гутал, өмдийг ч зоригтойгоор сонгож болно.
Saint Laurent, Balmain, Sally LaPointe
Ноосон болон цэвэр даавуун хүрэм, мөн ийм материал, хийцтэй шулуун загварын оноотой банзлаас бүрдсэн хослолыг ажил хэрэгч хувцаслалтдаа нэмээрэй. Хэрэв та сонгодог загвар, элдэв чимэггүй байдлаас илүү сонирхолтой, дэгжин загварыг илүүд үздэг бол суран бүс, энгэрийн чамин зүүлт зэрэг аксессуарыг сонгож болох юм. Өндөр өсгийт, түрийтэй арьсан гуталтай аль алинтай нь зохицно.
Prada, Miu Miu, Michael Kors
Ажил хэргийн уулзалт, оффисын хувцаслалт уйтгартай байх ёстой гэж хэн хэлээ вэ? Минимал маягийн хүрэм, цагаан цамц, өмд, эсвэл банзлын оронд өвөрмөц хийцтэй, нарийн төвөгтэй эсгүүр бүхий загварыг сонгохыг дизайнерууд санал болгож байна. Задгай энгэртэй, бүстэй хүрэм, бэлхүүс тодотгосон ажил хэрэгч комбинезон, олон хуниас ханцуйтай хүрэм, цацган захтай цамц... Илүү чөлөөтэй, загварлаг, бусдаас ялгарах загвар... Товчхондоо, хэв маягийг эвдэж болох нь.
Y/Project, Altuzarra, Burberry
Ордны үдэшлэг, хүлээн авалт, түүхэн киноноос харж болох дэрвэгэр хормойтой, чамин даашинзны арай өөр, илүү авангард хувилбар энэ намын гоёл болно. Торго болон тор, хилэн зэрэг илүү тансаг материалаас гадна шигтгээ, сувдан чимэглэлтэйг ч сонгоход буруудахгүй.
Loewe, JW Anderson, Simone Rocha
Цайвар шаргал, саарал, хар, бор зэрэг өнгө уйтгартай санагдвал... 1980-аад оны тод өнгөний хослол эргэн ирсэн гэдгийг сануулъя. Маргад ногоон, тод хүрэн, нил ягаан, гүн хөх өнгө намар, өвлийн бүүдгэр өдрүүдэд шинэ өнгө нэмнэ.
Givenchy, Saint Laurent, Mugler
Хавар, зуны улирлын чимэглэл, зүүлтний жагсаалтыг тэргүүлж байсан том, нүсэр гинж энэ удаад хувцасны нэгэн деталь болж орж ирлээ. Алтлаг, мөнгөлөг өнгийн том гинжээр чимэглэсэн банзал, даашинз, бүс, цүнх зэрэг нь энэ улирлын бас нэгэн тренд.
Salvatore Ferragamo, BottegaVeneta, No. 21
Зөөлөн, дулаан, өвөрмөц. Нью-Йорк, Лондон, Милан, Парисынзагварынтайзнаа ч, хүнүймсэниххотынгудамжинд, буйдтосгонд ч, ерхаа ч өмсөжболохноос, ноолуурандаашинзыгшүүгээндээнэмчихэдилүүдэхгүй. Мэдээж, галбир тодотгосон, эсвэл шулуун, олон янзын хуниас, чимэглэлтэй гээд хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгоорой.
Y/Project, Isabel Marant, ProenzaSchouler
Шотландын язгууртан удмынхны статусыг илэрхийлдэг, өдгөө бол загварын ертөнцийн хэзээ ч хуучрахгүй, түгээмэл гоёл болох дөрвөлжин хээтэй, олон өнгийн ноосон даавуу буюу тартан энэ улиралд ч үнэ цэнээ алдсангүй. Хээ нь аль болох том, өөр хоорондоо ууссан өнгийн даашинз, хүрэм, хослол брэндүүд онцолж байна. Жийнсэн өмд, ноосон цамц, түрийтэй гутал, том, нүсэр ороолт гээд юутай ч хослуулан загварлаг дүр төрхийг бий болгох тартан хээтэй хувцас аль ч улиралд, хэзээ ч өмсөхөд тохиромжтой.
Christian Dior, Stella McCartney, Dries Van Noten
| 2020 оны намар, өвлийн загварын чиг хандлага |
|
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |