“Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн Европын зургаан улсад буюу Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Францад нээсэн билээ. Тэгвэд “Сүүлчийн нүүдэлчид” номын Монгол Улс дахь боллоо. “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлтэд СГЗ, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн үг хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр бид сэтгүүл зүйн онц сонирхолтой монгол, англи хэл дээр хэвлэгдсэн номын нээлтэд оролцож байна. Даяаршиж байгаа дэлхийд дангааршиж ондооших, өөрийнхөөрөө амьдрахын онцгой ач холбогдлыг өгүүлсэн ийм номын нээлт болж байна. Үүсгэн байгуулагдаад 113 жил өнгөрч байгаа, 113 жилийн турш үйл ажиллагааныхаа түүхийг тасралтгүй бичиж өнөөдрийг хүрсэн Монголын сэтгүүл зүйн салбарт өөрсдийн тод мөрийг үлдээж байгаа залуу үеийн төлөөлөл энэ номыг бүтээж гэдгийг онцлон тэмдэглэж, бахархахыг хүсэж байна. Э.Хүрэлбаатарын нийтлэл, сурвалжилгаар “Монголын шилдэг нийтлэл”-ийн 74 дүгээр ботийг, Б.Энхмарт тэргүүтэй бусад сэтгүүлчийн бүтээлээр “Монголын шилдэг нийтлэл”-ийн 88 дугаар ботийг тус тус бүтээсэн юм. Энэ залуусын бүтээлийг уншихад их урамтай. Ямар сайхан үйлстэй хүмүүс Монголд байдаг юм бэ гэж баярламаар, бахархмаар, тэгсэн мөртлөө ямар хэцүү зовлонт амьдрал байдаг юм бэ гэдгийг мэдэрмээр. Монголын газар шороо, баялгаар яаж тоглосон, яасан цадиггүй улс энд тэнд байгаа юм бэ гэдгийг үзээд, уур хүрмээр, бухимдмаар ийм нийтлэлүүдийг бичдэг залуус байгаа юм. Өмнө нь Итали, Франц зэрэг Европын зургаан орноор Эргэлтийн залуус номоо нээгээд ирсэн байна. Тэдгээр улсын үзэгчид энэ номыг талархан, сайшаан хүлээж авсан юм байна гэж баярлаж суулаа. Тэгэхээр энэ ном маань дотоодын, гадаадын ч уншигчдад зориулсан, тэдний сонирхлыг татсан ийм ном. 11 сэтгүүлчийн 32 нийтлэлийг би долоо хоногийн өмнө хүлээж аваад, бүгдийг нь уншсан. Нэг бүрчлэн ярилцмаар байвч тийм бололцоо, цаг хугацаа байхгүй шүү дээ. Харин ганц нэг нийтлэлийн ганц нэг өгүүлбэрээс уншиж, сонсгоё.
Итали, Франц зэрэг Европын зургаан орноор Эргэлтийн залуус номоо нээгээд ирсэн байна. Тэдгээр улсын үзэгчид энэ номыг талархан, сайшаан хүлээж авсан юм байна гэж баярлаж суулаа.
“...Хануй баригадын зүүн урдаас зээрд морьтой хүүхэд давхиулсаар улаан хүрэн өнгөтэй дүнзэн байшингийн өмнө ирлээ. Их л яарч сандарч байгаа бололтой, морьноосоо үсэрч буугаад үүрч явсан цүнхээ газар шидчихэв. Тэгснээ мориныхоо жолоо, цулбуурыг хурдхан гэгч нь эвхээд, сул тавьчихав. Битүү цан болсон зээрд морь газар үнэрлэж байснаа гөлмөө дэрвүүлээд л ирсэн зүг рүүгээ эргээд хатирчихлаа...” гэх буюу Хануй бага сургуулийн нэг ангид дөрөвхөн хүүхэд хамт сурдаг байгаа юм. Тэр дөрвөн хүүхдийн ганцхан хөвгүүнээс нь “Ахын дүү Монгол Улсаа юу гэж боддог вэ” гэж асуусан чинь “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” гэж хэнэг ч үгүй хариулж. Тэгэхээр дэлхийг томоор харж, томоор сэтгэхийн үлгэр дуурайлалтай Монголын хүүхдүүдийн нэг болох энэ хүү гадаад ертөнц, Европ, Америкынханд сонин байх болов уу гэж бодож байна. Элсэн цөлд мод ургац суулгаж байгаа улсын тухай их сонин нийтлэл орсон байна. Энэ бол цөлжилт, дулаарал гэдэг ямар айхтар юм болж байгаа юм бэ, үүний төлөө монголчууд яаж ажиллаж байгааг харуулсан байх жишээтэй. Удахгүй наймдугаар сард дэлхийн улс орны 2000 төлөөлөгч ирсэн COP 17 гэж уулзалт болох юм байна. Энэ уулзалтаар 1000 гаруй сэтгүүлч ирэх мэдээлэл байгаа. Тэр үед энэ номыг тэднээр дамжуулж тараавал дэлхийд хүрэх юм байна гэх бодол төрж байсныг энэ завшаанд хэлье.

Увсын хархираат уулнаас Улаанбаатарын Батсүмбэрийн сангийн аж ахуй хүртэл явсан тэмээчдийн нүүдэлчдийн тухай нийтлэл, Б.Энхмартын усчин хүү өдөрт найман айлыг хэрхэн усаар хангаж, түүнээсээ хэдэн төгрөг олдог тухай сонирхолтой нийтлэл байна. Бидний хувьд бол байдаг л зүйл. Гэхдээ бусад ертөнцийн хувьд яах аргагүй сонин зүйл. Тэгэхээр Э.Хүрэлбаатарын хэлсэн шиг Монголыг хүмүүс янз бүрээр л сурталчилдаг. Гэхдээ төдийлөн гар дээр нь тавьж өгөх бүтээл ховор байсан. Тиймдээ ч ийм орон зай, хэрэгцээ шаардлага байсан уу гэвэл байсан, үүнийг хангасан ийм бүтээл болжээ гэж уншигчийн хувьд бодогдож байгаа юм. Манай улс бол дэлхийн талыг эзэлж байсан, дараа нь хувь заяаны эрхээр урд, хойд хөршөө томруулах үйлсэд зүтгэж байгаад өөрсдөө жижгэрч, байхгүй болтлоо ядарсан, зүдэрсэн. Тэгээд харин эрх чөлөөгөө дахин сэргээгээд явж байгаа. XXI зуунд Монгол Улс, монгол түмэн нүүдлийнхээ соёл иргэншлийг, энэ давтагдашгүй соёл, ондоошлоо илүү тод удирдахын байна, энэ нүүдэлчдийн соёлыг авч, тээж яваа цорын ганц улс бол бараг л Монгол Улс юм уу даа гэх сэтгэгдлийг гадаадын уншигчдад өгөхөөр бүтээл болжээ. Энэ үзэгдлийг Монголын сэтгүүл зүй яаж ийж байгаад хүнтөрөлхтөнд хүргэх ёстой, ийм үүрэгтэй. Энэ үүргийг Эргэлт.мн мэдээллийн сайтын залуус гялалзтал сайхан биелүүлж байгааг “Сүүлчийн нүүдэлчид” ном батлан харууллаа гэж бодож байна. Дорнын их яруу найрагч, бидний хайртай шүлэгч Б.Явуухулан “Хүлэг, шүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж шүлэглэсэн байдаг. Тэр дэлхийн дэвжээ өнөөдрийн Монголын сэтгүүлчдэд хэрэгтэй байгаа юм байна. Тэд бусад үндэстэн, ястантай уралдаж, тэдэнд өөрсдийгөө таниулах хэрэгцээ шаардлагыг энэ зуун бидэнд тулгаж байгаа юм байна. Түүнийг биелүүлэх залуу авьяастнууд өсөн бойжиж, эрийн цээнд хүрч байгаа юм байна гэдгийг энэ номоос харууллаа гэж бодож байна. Манай С.Бүрэнбаяр орчуулсан юм байна. С.Бүрэнбаяр орчуулсан бол энэ гайхалтай сайхан болсон байгаа. Энэ ташрамд би гурван хүний нэрийг дурдаж хэлэхийг хүсэж байна. Ц.Намсрай гэж “Монголын үнэн” сонины эрхлэгчээр 20 жил ажилласан хүн бий. Дараа нь залгуулаад 12 жил “Үнэн” сонины эрхлэгчээр ажилласан Л.Түдэв гэж хүн бий. Энэ хоёр хүнийг ажиллаж байхад “Тоншуул” хэвлэлийн эрхлэгчээр Х.Цэвлээ гэж хүн ажиллаж байна. Сүүлд “Засгийн газрын сонин”-ы эрхлэгчээр олон жил ажилласан. Ийм удаан жил ажилласан эрхлэгч цөөн. Тэгээд энэ номыг уншихад тэр мундаг эрхлэгчдийн уламжлалыг XXI зуун, өнөө цаг үед манай Э.Хүрэлбаатараар толгойлуулсан Эргэлт.мн сайтын залуус үргэлжлүүлж байна. энэ XXI зууны шинэ үеийн хэвлэл мэдээллийн чадамгай удирдагч, чадварлаг менежрүүд төрөн гарч байгаад баярлах сэтгэл төрж байгааг хэлье. Учир нь, энэ хамт олныг нягтруулж, тэдний уран бүтээл, санал санаачлагыг дэмжиж, эрхэлсэн ажилдаа хязгааргүй дур сонирхолтой, гэртээ очихоо мартаад өдөр, шөнөгүй суудаг уран бүтээлч хамт олныг бүрдүүлж чадаж байгаад нь ингэж хэлж байгаа юм. Монголд мөшгих сэтгүүл зүй буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь авч яваа, аймшиггүйгээр шударга ёсны төлөө тэмцэж яваа залуу сэтгүүлчид төрж байгаа учраас баяртай байна. Өвөг дээдэс маань бидэнд Монголын сэтгүүл зүйг авчирч өгсөн, үүнийг өчүүхэн миний бие та нарт хүргэж авчирлаа, одоо залуу үе уламжилж авч байгаад санаа зовох зүйл үгүй, сэтгэл хангалуун байна. Та нарын ажил улам өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Тэгээд харин эрх чөлөөгөө дахин сэргээгээд явж байгаа. XXI зуунд Монгол Улс, монгол түмэн нүүдлийнхээ соёл иргэншлийг, энэ давтагдашгүй соёл, ондоошлоо илүү тод удирдахын байна, энэ нүүдэлчдийн соёлыг авч, тээж яваа цорын ганц улс бол бараг л Монгол Улс юм уу даа гэх сэтгэгдлийг гадаадын уншигчдад өгөхөөр бүтээл болжээ.
| СГЗ Т.БААСАНСҮРЭН: Даяаршиж байгаа дэлхийд дангааршиж ондооших, өөрийнхөөрөө амьдрахын онцгой ач холбогдлыг өгүүлсэн номын нээлт боллоо |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хохироожээ
2026-04-10 16:43:29
Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
2026-04-10 15:36:56
Т.Тулга Азийн аваргын хагас шигшээд шалгарч үлдлээ
2026-04-10 15:22:44
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |