Дулааны улиралд гэр хорооллын гудамжаар явахад хүн, амьтны ялгадас, угаадас, бохирын үнэр хамар сэтэлчих гээд явуулдаггүй. Монголчууд суурин иргэншилтэй болоод удаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэр хорооллын гудамжаар гялгар уут, оо-ын цаас хөглөрч, улаан шороо эргэлддэг хэвээр байна. Ялангуяа хаврын улиралд халдварт өвчин нэмэгдэж, хүүхдүүд ханиаднаасаа салж чаддаггүй нь ердөө хөрсний бохирдолтой холбоотой болохыг эмч, судлаачид олон жил ярьж, анхааруулж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байна. Бид “Эргэлтийн онцлох сэдэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийслэлчүүдийг хашаагаа цэвэрлэж, зүлэгжүүлж, мод тарихыг уриалж байгаа билээ. Тиймээс хаврын тариалалтын үед мод, цэцгийн үр, ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм.

Хаврын тариалалтын цагт хурдан ургадаг, арчилгаа бага шаарддаг мод эрэлттэй байдаг. Тухайлбал, навчит мод буюу монос, улайс, буйлс, гүйлс нь навчит моддоо ордог билээ. Тариаланчид анх удаа мод, жимс тарьж буй хүнд дараах моднуудыг хамгийн түрүүнд санал болгодог учир бусдаасаа илүү эрэлттэй байдаг байна. Тиймээс модны үр зардаг худалдагч С.Батболдоос энэ жил модны үр ямар үнэтэй зарагдаж байгааг тодруулсан юм. Тэрбээр “
Нарс-2000
Гацуур-20000
Улаан агч-25000
Ногоон агч-5000
Шинэс-15000
Монос-15000
Бүйлс-15000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм. Мөн иргэд мөнх ногоон гацуурыг их сонирхож, үрслүүлдэг. Тэгвэл 80-1.20 см өндөртэй гацуур 140, 50-60 метртэй нь 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин Сибирийн үрээр тарьсан гацуур 1.50 метртэй нь 150, 1.90 метртэй нь 200 мянган төгрөгийн ханштай байна. Сибирийн үрээр тарьсан гацуур нь өтгөн сүрлэг ургадаг учир эрэлт ихтэй байдаг. Харин зарим тариаланчид Сибирээс тусгай зөвшөөрлөөр гацуур оруулж ирж борлуулдаг ч энэ жил зөвшөөрөл нь гарахгүй, удаж байгаа гэлээ. Манай улс ойгоос зулзаган гацуур мод шилжүүлэн суулгахыг хориглосон учир хоёр метрээс өндөр гацуур хомс. Мөн хэтэрхий өндөр мод шилжүүлэн суулгахад ургац нь удааширч, үхэх эрсдэлтэй байдаг. Тиймээс 200-300 мянган төгрөгийн үнэтэй шингэн салгаж байж үржүүлдэг гэдгийг тариаланчид онцолж байв. Харин 60-90 метртэй агч мод 3500, 50-60 метртэй нарс 14 мянга, хуш, нарс, шинэс зэргийг 50 мянган төгрөгөөр худалдан авч хашаандаа суулгах боломжтой. Энэ жил хүйтэн хавар болж байгаа учир тариалалт оройтох төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсан. Харин тариаланчид мод шилжүүлэн суулгах, үржүүлгийн ажил эхлэх болоогүй байна. Сүүдэр талд ургасан модыг хөндөж болохгүй, газар гэсээгүй байна” гэсэн юм.

Хашаандаа цэцэг, мод тариад сурчихсан айлууд жимсний мод сонирхож эхэлдэг. Хэрвээ жимсний мод тариад сурчих юм бол гэр бүлийнхээ жимсний хэрэглээг хангаж, хүйтний улиралд эрүүл хүнс хэрэглэх боломжтой. Мөн ахиухан хэмжээгээр тарьж, жимсээ хурааж чадах юм бол илүүдлийг нь борлуулж зардлаа нөхөх боломжтой байдаг билээ. Айлуудын түгээмэл тарьдаг
Бөөрөлзгөнийн мод 15000-25000
Үхрийн нүд 10000-12000
Улаалзгана 8000-10000
Чацаргана 5000-10000
Чавга 45000 төгрөгийн үнэтэй байна.
Мөн агаар, хөрсний бохирдолгүй цэвэр орчинд амьдрахын үндэс нь зүлэгжүүлэлтээс эхэлдэг байна. Хашаагаа зүлэгжүүлэхийн тулд га талбайгаас хамаарч хар шороо, элс, зүлгийн үр шаардлагатай байдаг. Сайн чанарын хар шороо буюу шимт хөрс 10 кг нь 2500, шуудай нь 10000, портер нь 120000 төгрөгийн үнэтэй байна. Харин “Хашаандаа сайхан амьдарцгаая” цахим группэд нэг килограмм зүлгийн үр 25-28 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Айл бүр хашаандаа нэг мод тарихад агаарын бохирдол 50-60 хувь буурна хэмээн судлаачид үздэг. Тэгэхээр гэр хороололд амьдардаг 240 мянган айл бүр хашаандаа нэг мод тарихад агаарын бохирдол 50 хувь буурч, бид өөрсдөө ажиллаж, амьдрах таатай орчноо бүрдүүлнэ гэсэн үг. Нэг килограмм зүлгийн үр цацаж, зүлэгжүүлэхэд тоосжилт 80 хувь буурдаг учир хашаанд амьдардаг иргэд хэдхэн цагийн өөрсдийнхөө төлөө зарцуулж хашаандаа 2-3 шуудай хар шороо буулгаж зөвлөмжийн дагуу хашаандаа зүлгийн үр суулгахад хэдэн жил эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх юм. Тухайлбал, нэг мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг гэх судалгаа ч бий. Тиймээс дэлхийн дулаарал, агаар, хөрсний бохирдлын эсрэг хүн бүр хашаандаа мод тарьж, хашаагаа зүлэгжүүлж, өөрсдийнхөө, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг нь болжээ.
.jpg)
| ЗУЛЗАГАН ГАЦУУР 125-140, НАРС 50-60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |